"Том төрөөс ухаалаг төр рүү" хэлэлцүүлэг зохион байгууллаа

"Том төрөөс ухаалаг төр рүү" Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгыг хэрэгжүүлэхээр ҮАБЗ-ийн гаргасан зөвлөмжийн дагуу Төрийн албаны зөвлөл болон Төрийн захиргааны төв байгууллагууд салбарын хэмжээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулан гаргаж мөрдөхөөр ажиллаж байгаа билээ. Хууль зүйн яам түүний харъяа, агентлаг газруудаас төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, ачаалал, хүндрэлгүйгээр иргэн бүрт төрийн бодлого шийдвэр хүрдэг болгох ажлын хүрээнд ямар санаачлага гарган ажиллах талаар ярилцаж шийдэлд хүрэхийн тулд Хууль зүйн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлөөс Хууль зүйн яам болон Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний харъяа агентлаг, байгууллагын дарга, тэргүүн дэд дарга, дэд дарга нарын дунд 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр нэгдсэн хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгыг дэмжих, хэрэгжилтийг хангахад бидний манлайлал сэдвийн дор зохион байгуулсан энэхүү хэлэлцүүлэгт Төрийн албаны зөвлөлийн Орон тооны гишүүн Т.Хадхүү урилгаар хүрэлцэн ирж илтгэл тавилаа.

 

Энэхүү хэлэлцүүлгийн дүнд Хууль зүйн яамнаас “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгыг хэрэгжүүлэх 2014 оны ажлын төлөвлөгөөг боловсруулан гаргав.

Хууль зүйн яам

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол Facebook Twitter

Харъяа агентлаг, байгууллагууд