ХУУЛЬ ЗҮЙН ЯАМНЫ ДЭРГЭДЭХ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 2014 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

ХУУЛЬ ЗҮЙН ЯАМНЫ ДЭРГЭДЭХ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН

2014 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

 

2015 оны 01 дүгээр                                                                                              Улаанбаатар

сарын 10-ны  өдөр                                                                                                                    хот

 

            Хууль зүйн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөл нь Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 118 дугаар тогтоолоор батлагдсан 7 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан.

 

            Хууль зүйн яамны “Хүний нөөцийн бодлогын баримт бичиг”-ийг Хууль зүйн сайдын 2014 оны 12 дугаар сарын 8-ны А/228 тоот тушаалаар батлуулсан.

 

            Уг бодлогын баримт бичгийг 2014-2017 он хүртэл хэрэгжүүлэх бөгөөд хүний нөөцийн бодлого, зорилтыг тодорхойлж, байгууллагын үйл ажиллагааг хэвийн, үр дүнтэй, жигд явуулахад чиглэгдсэн болно.

 

            Хууль зүйн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн 2014 оны төлөвлөгөөг салбар зөвлөлийн даргаар 2014.1.27-ны өдөр батлуулан хэрэгжилтийг хангаж ажилласан.

 

            Салбар зөвлөлийн хуралдаанаас/4 удаа зохион байгуулж/ ажилтны үндэслэлгүй халагдсан талаарх маргааныг хянан хэлэлцээд, 2 дүгнэлт гаргасан.

 

            Төрийн албаны тэргүүний ажилтнаар шагнуулах ажилтны нэрийг ТАЗ-д хүргүүлж, шийдвэрлүүлсэн.

 

            Архивын ерөнхий газрын Тамгын газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлэхээр Б.Эрдэнэбадрах, Д.Батжаргал/ сонголт хийж, салбар зөвлөлийн дүгнэлт гаргаж, нөөцийн жагсаалтад бүртгэсэн.

 

             Тус яамны харьяа АЕГ, УБЕГ-ын үйл ажиллагаанд шалгалт хийсэн бөгөөд Төрийн албаны салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцан, хууль, журам, заавар, төрийн албаны стандартыг хэрэгжүүлэх хамаарах асуудлаар арга зүйн зөвлөмж өгсөн.

 

            “Яамны албан хаагчдын сургалтын хөтөлбөр”-ийг ТНБД-аар батлуулан  /2014.01.22/ хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган ажилласан.

 

Албан хаагчдад зориулсан 24 цагийн багц сургалтыг Өөрчлөлтийг чиглүүлэгч төвтэй гэрээ байгуулан 2014 оны 01 дүгээр сарын 11, 24-ний өдрүүдэд зохион байгуулж,  46 албан хаагч хамрагдсан.

Мөн Хууль зүйн яамны болон харьяа агентлаг, байгууллагын удирдах албан хаагчдад 1 өдрийн 12 цагийн сургалтыг батлагдсан сургалтын төлөвлөгөөний дагуу Өөрчлөлтийг чиглүүлэгч төвтэй гэрээ байгуулан зохион байгуулсан. Уг сургалтад давхардсан тоогоор нийт 31 удирдах албан тушаалтан хамрагдсан.

Удирдлагын академийн Засгийн газрын тэтгэлгээр Төрийн удирдлагын мэргэшүүлэх сургалтын сонгон шалгаруулалтад 4 албан хаагчийг, магистрын сургалтанд 1 албан хаагчийг тус тус нэрийг дэвшүүлж, богино хэмжээний сургалтад  2 мэргэжилтнийг хамруулж, Хуульчдын холбоотой хамтран зохион байгуулсан хуульчийн багц цагийн сургалтад албан хаагчдыг хамруулсан.

Япон Улсын Гадаад хэргийн яамны хамтын ажиллагааны хүрээнд Япон сангаас 2014-2015 онд хэрэгжих “Төрийн албан хаагчийн япон хэлний дадлага” хөтөлбөрт шаардлага хангасан 1 албан хаагчийг нэр дэвшүүлэн материалыг хүргүүлсэн.

Оросын Холбооны Улсын Дотоод явдлын яамны харьяа академи, их, дээд сургуульд бакалаврын болон адъюнктур, удирдлагын академийн сургалтад 2014-2015 оны хичээлийн жилд суралцах албан хаагч, сонсогч нарыг сонгон шалгаруулж, элсүүлэх ажлыг зохион байгуулсан.  /бакалаврт 3, адъюнктурт 3, Удирдлагын академид 4/ Бүгд Найрамдах Түрк Улсын Анкара хотын цагдаагийн академийн бакалаврын сургалтад 2014-2015 оны хичээлийн жилд суралцах хүмүүсийг сонгон шалгаруулж, элсүүлэх ажлыг зохион байгуулсан. 

Америкийн Нэгдсэн улсын Элчин сайдын яамны тэтгэлэгээр Монгол дахь Америкийн Их сургуульд тус яамны нэр бүхий 4 албан хаагчийг Хууль зүйн англи хэлний оручуулгын 1 жилийн сургалтад хамруулсан.

 

Мөн тус сургуулиас зохион байгуулсан англи хэлний 2 улирлын сургалтад 29  албан хаагчийг хамруулсан.

Хуульчдын давтан сургалтыг яаман дээрээ зохион байгуулж, 2013 оны багц цагийг хангуулсан.

Төрийн албан хэрэг хөтлөлтийн стандартыг бүх шатанд мөрдлөг болгож төрийн албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агенилагийн дарга, бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосоны дагуу Засгийн газрын 2013 оны 37 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Төрийн албан хэрэг хөтлөлтийн стандартыг мөрдлөг болгон ажиллаж, албан хаагчдын монгол хэлбичгийн мэдлэг чадварыг дээшлүүлэх холбогдох арга хэмжээ авах талаар харьяа агентлаг, байгууллагын дарга нарт албан бичиг хүргүүлсэн. Тус яамны албан хаагчдын монгол хэлбичгийн мэдлэг,  албан хэрэг хөтлөлтийн чадварыг дээшлүүлэх сургалтыг 5 сарын 17-нд зохион байгуулсан.

 

            Ажилтнуудыг төлөвлөгөөт/ англи хэлний болон хуульчийн багц сургалт/ сургалтад хамруулснаар, тэдний мэдлэг чадварыг нэмэгдүүлж чадсан.

 

            Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн хэрэгжилтийг ханган ажилласан.

 

            Хууль зүйн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлөөс 2014 онд тус яаманд гарсан сул орон тооны захиалгыг тухай бүр Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн ба нийт 4 сул орон тооны захиалгыг ажлын байрны тодорхойлолт, холбогдох материалын хамт хүргүүлэн, Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулсан төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалтад орж тэнцсэн, Төрийн албаны нөөцөд бүртгэгдсэн төрийн албаны хууль болон тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан хүний нөөцийг холбогдох албан тушаалд томилон, мэдээ тайланг Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн.

 

Тус яамны сул орон тоон дээр ажилтан сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах ажлын хүрээнд 2014 оны 03 дугаар сарын 21-нээс 04 дүгээр сарын 04-ний өдрүүдэд бүртгэлийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлан явуулж, тус яаманд ажилд орохоор хүсэлт гаргасан иргэдийн өргөдөл материалыг судлан, сонгон шалгаруулалтыг зохион байгуулж явуулсан. Бичгийн болон ярилцлагын үнэлгээг нэгтгэн үнэлгээг Төрийн нарийн бичгийн даргад танилцуулсан.

 

Сонгон шалгаруулалтын дүнг харгалзан дээрх сонгон шалгаруулалтад орсон өмнө нь төрийн албаны нөөцөд бүртгэлтэй, төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллаж байсан нийтдээ 5 хүнийг 2014 оны 05 дугаар сараас холбогдох албан тушаалд ажиллуулж байна.

 

Шинээр томилогдсон албан хаагчдад Хууль зүйн яамны талаар ерөнхий мэдээлэл болон холбогдох чиглэлээр мэдээлэл өгөх уулзалтыг хариуцсан албан тушаалтнуудын хамт зохион байгуулж байгаа. Тус яаманд шинээр ажилд орсон албан хаагчдад тухай бүр шинэ ажилтны сургалтыг зохион байгуулан явуулсан бөгөөд эхний хагас жилийн байдлаар нийтдээ 4 удаа шинэ ажилтны уулзалт, мэдээллийг зохион байгуулсан. Яаманд шинээр ажилд орж байгаа албан хаагчдад зориулсан гарын авлагыг бэлтгэн удирдлагаар хянуулж, цахим хэлбэрээр болон цаасаар ажилд шинээр орсон албан хаагчдад тухай бүр тараасан.

 

Хууль зүйн яамны удирдлагын зүгээс сул гарсан орон тооны талаар олон нийтэд нээлттэй, ил тод зарлах бодлогыг баримтлан зарыг тухай бүр тус яамны www.moj.gov.mn цахим хуудас болон Төрийн албаны зөвлөлийн csc.gov.mn цахим хаяг болон мэдээллийн самбар, өдөр тутмын сонин, хэвлэлээр тодорхой давтамжтай тухай бүр нийтлүүлэн төрийн албаны нөөц бүрдүүлсэн.

 

Төрийн албаны зөвлөлөөс нэр дэвшүүлсэн болон төрийн албаны нөөцөд бүртгэлтэй төрийн албаны шалгалтанд орж тэнцсэн иргэнийг нөөцөд бүртгэн, холбогдох хууль, журмын дагуу тухай бүр тушаал гарган томилж ажилласан.

 

Тус яамны төрийн жинхэнэ албан хаагчдын 2014 оны үр дүнгийг гэрээг байгуулахдаа газар, нэгж бүрт “Дотоод албан бичиг” болон яамны цахим хуудсаар холбогдох зааврыг хүргүүлж, нэгдсэн байдлаар гарган байгуулсан.

 

2014 оны үр дүнгийн гэрээг дүгнэхдээ мөн дүгнэх зааврыг дээр дурдсан байдлаар хүргүүлж, ХШҮДАГ-аар үнэлгээ хийн, газар, нэгж тус бүрээс шилдэг ажилтныг тодруулсан, мөн үр дүнгийн үнэлгээгээр “А”, “В” үнэлгээ авсан ажилтнуудын цалингийн шатлал, зэрэг дэвийг нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэхээр болсон.

 

2013 оны үр дүнгийн гэрээг дүгнэсний үндсэн дээр 2014 онд Хууль зүйн сайдын тушаалаар 27 албан хаагчид зэрэг дэв олгох асуудлыг шийдвэрлүүлж, Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар 9 албан хаагчийн цалинг нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлүүлсэн.

Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журмыг мөрдөж ажиллах тус яамны Төрийн албаны салбар зөвлөлийн дэргэд ажиллах байнгын, орон тооны бус Ёс зүйн хороог Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 129 дүгээр тогтоолын дагуу албан хаагчдаас ирүүлсэн саналыг үндэслэн шинэчлэн байгуулсан.

 

            Тус яамны Төрийн албаны салбар зөвлөлийн дэргэд байгуулагдсан Ёс зүйн хороо нь 2014 онд дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Үүнд:

 

            Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”, Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 129 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам”-ын 2.6, 2.7-д заасны дагуу Хууль зүйн яамны Ёс зүйн хороо нь харьяа агентлаг, байгууллагуудын ёс зүйн хороодоос төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн зөрчлийн мэдээг 2014 оны жилийн эцсийн байдлаар авч нэгтгэн ажиллаа.

Тус яамны албан хаагчдын талаар холбогдох өргөдөл, гомдол ирээгүй ба энэхүү хугацаанд ёс зүйн зөрчил гаргасан албан хаагч байхгүй байна.

            Яам болон харьяа агентлаг, байгууллагууд нь албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг үе шаттайгаар төлөвлөн, төрийн бус байгууллагатай хамтарсан сургалт, танин мэдэхүйн яриа, хэлэлцүүлгийг зохион байгуулан ажилласан.

               Тус яаманд шинээр ажилд ору буй албан хаагчдад тухай бүр нь Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг танилцуулж мөрдөж ажиллах талаар үүрэг, зөвлөмж өгч хэвшсэн.

               2014 оны 2 дугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнг урин тус яам болон харьяа агенгтлагийн албан хаагчдад “Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдвээр уулзалт, ярилцлага зохион байгуулсан.

Тус яамны албан ёсны шинэчлэгдсэн http://www.moj.gov.mn вэб сайтад Хууль зүйн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн дэд хэсэг нээн салбар зөвлөлийн танилцуулга, үйл ажиллагааны талаар мэдээлэл, цаг үеийн шинжтэй мэдээнүүдийг тухай бүр оруулан ажиллаж байна.

 

Төрийн албаны зөвлөлд жил бүр нэгтгэн хүргүүлдэг “Төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн хөдөлгөөний тайлан”-д 2013 онд гарсан хүний нөөцийн мэдээллийн талаарх өөрчлөлтийг Хүний Нөөцийн Удирдлагын Мэдээллийн Системийн программ /ХНУМСП/-ын зохих хэсэгт бүрэн тусгаж, үндсэн 5 тайлангийн хэсгүүдээр мэдээллийг тус яам болон харьяа агентлаг, байгууллагаар нэгтгэн, Хүний Нөөцийн Удирдлагын Мэдээллийн Системийн программаас мэдээллийн бааз хэлбэрээр бэлтгэн Төрийн Албаны Зөвлөлд заасан хугацаанд багтаан 2014 оны 01 дүгээр сарын 7-ны өдрийн 1/1 тоот албан бичгээр хүргүүлсэн.

 

Тус яамны албан ёсны шинэчлэгдсэн http://www.moj.gov.mn вэб сайтад Хууль зүйн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн дэд хэсэг нээн салбар зөвлөлийн танилцуулга, үйл ажиллагааны талаар мэдээлэл оруулах, Хууль зүйн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн зүгээс сул гарсан орон тооны талаар олон нийтэд нээлттэй зарлах ажлыг шинээр хийсэн.

 

Салбар зөвлөлөөс Хууль зүйн яамны газар, хэлтсийн дарга болон харьяа агентлагийн дарга, дэд дарга нарт “Том төрөөс ухаалаг төр рүү санаачилгыг дэмжих, хэрэгжилтийг хангахад бидний манлайлал” хэлэлцүүлгийг 2014 оны 1 сарын 24-ний өдөр тус яаман дээр зохион байгуулсан.

 

Уг хэлэлцүүлгийн хөтөлбөр, тус яамнаас тавьсан илтгэл болон зөвлөмжийн мөрөөр хийх ажлын төлөвлөгөөг боловсруулан тус яамны 2014 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган, хэрэгжилтийг ханган ажилласан.

 

Хууль зүйн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн 2013 онд хийсэн ажлын тайланг Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн ажлын чиглэлээр гарган 2014.01.02-ны 1/15 тоот албан бичгээр,  2014 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан болон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгыг дэмжих ажлын хүрээнд хийгдсэн ажлын танилцуулга, 2014 оны эхний хагас жилийн албан хаагчдын бүрэлдэхүүн, хөдөлгөөний тайланг гарган 2014.9.10-ны 1/16 тоот албан бичгээр тус тус хүргүүлсэн.

 

 

 

 

ХУУЛЬ ЗҮЙН ЯАМНЫ ДЭРГЭДЭХ ТӨРИЙН АЛБАНЫ САЛБАР ЗӨВЛӨЛ

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         

 

 

 

 

 

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол Facebook Twitter

Харъяа агентлаг, байгууллагууд