Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санг эрхлэн хөтлөх журам

ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ТУШААЛ

2016 оны 07 сарын 01 өдөр                     Дугаар А/226                               Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Захиргааны ерөнхий хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1.“Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санг эрхлэн хөтлөх журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /Ж.Баярцэцэг/-д даалгасугай.

3.Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санг эрхлэн хөтлөхтэй холбогдон гарах зардлыг жил бүр төсөвт тусгаж байхыг Төрийн нарийн бичгийн дарга /Ж.Баярцэцэг/-д үүрэг болгосугай.

4.Энэ журмыг Захиргааны ерөнхий хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

5.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2010 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 220 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

 

САЙД                                                   Д.ДОРЛИГЖАВ

 

 

 

 

 

Хууль зүйн сайдын 2016 оны .. дугаар сарын
.. –ний өдрийн  ....  дугаар
тушаалын хавсралт

 

ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТЫН
УЛСЫН НЭГДСЭН САНГ ЭРХЛЭН ХӨТЛӨХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

            1.1.Захиргааны хэм хэмжээний акт /цаашид “акт” гэх/-ын улсын нэгдсэн сан /цаашид “улсын нэгдсэн сан” гэх/-г бүрдүүлэх, түүний үйл ажиллагааг эрхлэн хөтлөх, өөрчлөлт хөдөлгөөн хийх, мэдээ, тайлан гаргах, лавлагаа өгөх, бүртгэсэн актыг эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд байршуулахад энэхүү журмыг мөрдөнө.

            1.2.Улсын нэгдсэн сан нь улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн нийт актаас бүрдэнэ. Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл, Нөлөөллийн шинжилгээний танилцуулга, саналын товчоо болон хэлэлцүүлгийн талаарх мэдээллийг Улсын нэгдсэн санд төвлөрүүлж болох бөгөөд уг тохиолдолд энэ журамд заасан зохицуулалтыг мөрдөнө.

            1.3.Улсын нэгдсэн сангийн бүртгэлийн дугаарлалтыг Захиргааны ерөнхий хууль батлагдахаас өмнө нь хөтлөж байсныг үргэлжлүүлэн олгоно.

Хоёр. Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санг бүрдүүлэх, эрхлэн хөтлөх

2.1.Улсын нэгдсэн санг Хууль зүйн сайдын шийдвэрээр шинээр бүртгэсэн болон бүртгэлтэй актад өөрчлөлт оруулсан актаар бүрдүүлнэ.

2.2.Улсын нэгдсэн санд бүртгэсэн актыг цахимаар болон бүртгэлийн дэвтэрт бүртгэж, улсын нэгдсэн санд бүртгэсэн бүртгэлийн дугаар олгоно. Бүртгэлд дор дурдсан агуулгыг тусгана:

            2.2.1.Актын огноо, дугаар, баталсан албан тушаалтан, товч утга, улсын нэгдсэн санд бүртгэсэн тухай албан бичиг болон  бүртгэлийн огноо, дугаар, өөрчлөлт оруулсан актын хөдөлгөөнийг хийсэн талаар.

            2.3.Улсын нэгдсэн сангийн бүртгэлийн дугаарын ө�nbsp;                      2.6.3.Актын бүртгэлийг тус бүрт нь хөтлөх бөгөөд үүнд шийдвэрийн нэр, баталсан огноо, дугаар, хуудасны тоо, хүлээн авсан огноо, зөрчилтэй тул хуульд нийцүүлэхээр буцаасан болон шинэчилж ирүүлсэн огноо, бүртгэлд бүртгэсэн огноо, бүртгэлийн дугаар, бүрэн эхээр нь нийтэлсэн байдал, бүртгэлийн программ хангамж, цахим санд оруулсан байдлыг тэмдэглэнэ;

                        2.6.4.Бүртгэлийн дэвтэрт тухайн шийдвэрийг хянасан мэргэжилтэн гарын үсэг зурна.

            2.7.Улсын нэгдсэн сан эрхлэн хөтлөх асуудал хариуцсан мэргэжилтэн дараахь үүрэгтэй:

            2.7.1.Актыг бүртгэх тухай Хууль зүйн сайдын шийдвэрт үндэслэн энэ журмын 2 дугаар зүйлд заасны дагуу улсын нэгдсэн санд бүртгэж, холбогдох хөдөлгөөнийг хийнэ.

                        2.7.2.Акт өмнө нь санд бүртгэлтэй эсэхийг нягтлах;

                        2.7.4.Улсын нэгдсэн сангийн бүртгэлийн цахим болон зориулалтын дэвтрийн загварыг Төрийн нарийн бичгийн даргаар батлуулах;

                         2.7.5.Актыг бүрэн эхээр нь нийтэлсэн “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-ийн дугаар, огноог тэмдэглэж, эмхэтгэлийг дугаар дараалан санд төвлөрүүлж, холбогдох өөрчлөлт хөдөлгөөнийг энэ журмын 2.10-т заасны дагуу хийнэ;

                        2.7.6.Бүртгэсэн актыг “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтлүүлэх.

                        2.7.7.Актын эх хувь болон түүнийг хэвлэсэн “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл” сэтгүүлийг дараа оны 1 дүгээр улиралд багтаан товьёог үйлдэж,  дугаар дараалуулан хавтаслах;

                        2.7.8.Энэ журмын 3.1, 3.2-т заасан мэдээ, тайлан гаргах;

            2.7.9.Бүртгэсэн актын эх хувийг CD, DVD дискэнд WORD форматаар хуулбарласан цахим хувилбартай тулган эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем /legalinfo.mn/-д байршуулна.

                        2.7.9.а/актыг нийтэлсэн “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-ийн огноо, дугаарыг эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд байршуулсан актын холбогдох мэдээллийн хэсэгт дурдана.

2.8.Улсын нэгдсэн санг эрхлэн хөтлөхдөө дараахь бичвэртэй дардас ашиглана:

                        2.8.1.Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд .... оны .. сарын .. -ны өдрийн ....... дугаарт бүртгэв;

                        2.8.2.Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд .... оны .. сарын .. -ны өдөр хүлээн авсан;

                        2.8.3./Байгууллагын нэр/-ын ...... оны .... дугаар /тогтоол, тушаал, захирамж гэх мэтээр тухайн шийдвэрийг дурдана/-р өөрчлөн найруулсан;

                         2.8.4./Байгууллагын нэр/-ын ...... оны .... дугаар /тогтоол, тушаал, захирамж гэх мэтээр тухайн шийдвэрийг дурдана/-р өөрчилсөн;

                        2.8.5./Байгууллагын нэр/-ын ...... оны .... дугаар /тогтоол, тушаал, захирамж гэх мэтээр тухайн шийдвэрийг дурдана/-р нэмсэн;

                        2.8.6./Байгууллагын нэр/-ын ...... оны .... дугаар /тогтоол, тушаал, захирамж гэх мэтээр тухайн шийдвэрийг дурдана/-р хассан;

                        2.8.7./Байгууллагын нэр/-ын ...... оны .... дугаар /тогтоол, тушаал, захирамж гэх мэтээр тухайн шийдвэрийг дурдана/-р хүчингүй болсонд тооцов.

            2.9.Энэ журмын 3.1.1-3.1.3-т дурдсан дардсыг актын нүүр хуудасны баруун дээд өнцөгт дарна.

2.10.Захиргааны хэм хэмжээний актад өөрчлөлт оруулсан хөдөлгөөнийг зориулалтын дардсыг ашиглан хийх бөгөөд хөдөлгөөнийг актын эх хувь болон актыг нийтэлсэн албан ёсны эх сурвалжид нэгэн адил хийнэ. Хөдөлгөөнийг дараахь байдлаар тусгана:

            2.10.1.Акт бүхэлдээ хүчингүй болсонд тооцсон тохиолдолд актын зүүн дээд өнцгөөс баруун доод өнцөгрүү, эсхүл түүний зарим заалт хүчингүй болох, түүнчлэн актын заалтыг өөрчлөн найруулсан бол тухайн хүчингүй болсон болон өөрчлөн найруулсан заалтын өмнөх бичвэрийг зүүн дээд өнцгөөс баруун доод өнцөг рүү улаан өнгийн ташуу зураасаар тус тус дарж тэмдэглэнэ;

            2.10.2.Акт бүхэлдээ хүчингүй болсонд тооцсон тохиолдолд дардсыг актын нэрийн баруун дээд талд, хэрэв актын заалт хүчингүй болсон бол дардсыг зөвхөн тухайн хүчингүй болсон заалтын дээд талд тус тус дардсыг дарж, бичвэрийг энэ журмын 2.10.1-т заасны дагуу улаан өнгийн ташуу зураасаар дарж тэмдэглэнэ;

            2.10.3.Шинээр батлагдсан актаар улсын нэгдсэн санд бүртгэлтэй актын зарим заалтыг өөрчлөн найруулсан эсхүл түүнд нэмэлт оруулж байгаа тохиолдолд хуучин актын холбогдох заалт дээр тохирох дардсыг хэрэглэж, шинэ бичвэрийг цаасан дээр бичиж, тухайн хэсэгт наана;

            2.10.4.Шинээр батлагдсан актаар улсын нэгдсэн санд бүртгэлтэй актаас үг, өгүүлбэр, тоо зэргийг хасч байгаа тохиолдолд  тохирох дардсыг хэрэглэх бөгөөд улаан өнгийн зураасаар бичвэр, үг, тоог уншхад гаргагдахуйц байдлаар дарж тэмдэглэнэ;

            2.10.5.Актад өөрчлөлтийг тусгахдаа өмнөх бичвэрийг уншигдахуйц байлгаж, хөдөлгөөнийг хийнэ.

            2.11.Өөрчлөлт оруулсан болон хүчингүй болгосон шийдвэрийг улсын нэгдсэн санд хүлээн авснаас хойш хөдөлгөөнийг ажлын таван өдрийн дотор актын эх хувь, актыг нийтэлсэн албан ёсны эх сурвалж, эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд тус тус хийнэ.

2.12.Тухайн онд бүртгэсэн акт болон холбогдох материалыг бүртгэлийн дэвтэртэй тулган дараа оны I улиралд багтаан тулгалт хийж, байгууллага тус бүрээр төрөлжүүлэн хадгаламжийн нэгж болгон 250 хүртэлх хуудастай нэг хавтаст  үднэ. Хадгаламжийн нэгжийн хуудас бүрийг дугаарлан товьёог хийх бөгөөд  хавтасны нурууны тохирох хэсэгт зохих бичилтийг хийнэ.

Жишээлбэл: Хууль зүйн яам 2016. №1-80, I

Тайлбар: I  гэдэг нь хадгаламжийн нэгжийн дугаар, 1-80 гэдэг нь актын дугаар.

            2.13.Улсын нэгдсэн санд “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-ийг нэг хувь захиалж, лавлагаа мэдээллийн зориулалтаар ашиглана.

Гурав. Мэдээ, тайлан гаргах, лавлагаа өгөх 

3.1.Улсын нэгдсэн санг эрхлэн хөтлөх нэгж нь дараахь мэдээг сар бүр яамны удирдлагад танилцуулна. Үүнд:

3.1.1.Улсын нэгдсэн санд бүртгэсэн шийдвэрийн тоо;

3.1.2.Дүгнэлт хүргүүлсэн шийдвэрийн тоо;

                        3.1.3.Дүгнэлт хүргүүлсний дагуу өөрчлөлт оруулж бүртгэгдсэн шийдвэрийн тоо;

                        3.1.4.Дүгнэлт хүргүүлсний дагуу хүчингүй болгож, хариу мэдэгдсэн шийдвэрийн тоо;

                        3.1.5.Дүгнэлт хүргүүлсэн боловч хариу мэдэгдээгүй шийдвэрийн тоо;

                        3.1.6.Буцаасан шийдвэрийн тоо;

                        3.1.7.Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр хүргүүлсэн дүгнэлтийн тоо, хэрхэн шийдвэрлэсэн тухай.

            3.2.Улсын нэгдсэн сангийн талаар буюу шинээр бүртгэсэн, өөрчлөлт оруулсан захиргааны хэм хэмжээний акт, өөрчлөлт оруулсан шийдвэрийн дагуу холбогдох хөдөлгөөн хийсэн тухай, хэдэн шийдвэрт дүгнэлт хүргүүлсэн болон  холбогдох бусад ажлын талаар дэлгэрэнгүй тайланг сар бүр гаргаж холбогдох албан тушаалтанд танилцуулна.

3.3.Байгууллага, иргэдээс бичгээр гаргасан хүсэлтийн дагуу сангаас лавлагаа, мэдээлэл өгнө.

3.4.Яамны албан хаагч улсын нэдсэн сангийн хадгаламжийн нэгжийг албан хэрэгцээнд 48 цагийн дотор авч ашиглаж болно. Хадгаламжийн нэгжийг хугацаа хэтрүүлэн хэрэглэх, хуудсыг нугалах, зурж тэмдэглэх, хуудсыг салгах, дутаах, үрэгдүүлэх, бусдад дамжуулах, зөвшөрөлгүйгээр гадагш авч гаргахыг хориглоно.

3.5.Улсын нэгдсэн санд бүртгэлтэй актын эх хувийг албан хэрэгцээнд сангийн байрнаас гадагш гаргах тохиолдолд Төрийн нарийн бичгийн даргаас зөвшөөрөл авна.

3.6.Бусад байгууллага, иргэдээс сангаас мэдээлэл авах, судалгаа шинжилгээний болон албан ажлын чиглэлээр тодорхой хугацаагаар санд ажиллах хүсэлт гаргавал сан хариуцсан нэгжийн дарга шийдвэрлэнэ. 

Дөрөв. Бусад зүйл

4.1.Актын баталгаажуулсан хуулбар, цахим хувилбарын хамт  бүртгэснээс хойш ажлын нэг өдрийн дотор Хууль зүйн үндэсний хүрээлэнд хүргүүлэх бөгөөд “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д бүрэн эхээр нь нийтлэхийг Хууль зүйн үндэсний хүрээлэн хариуцан гүйцэтгэнэ.

4.2.“Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-ийг 10 хоногт нэг удаа эрхлэн гаргана. Улсын нэгдсэн санд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа захиргааны хэм хэмжээний актын  жагсаалтыг “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д жил бүрийн 2 дугаар сарын 1-ний дотор нийтэлнэ.

4.3.Нөлөөллийн шинжилгээний танилцуулга, саналын товчоо болон хэлэлцүүлгийн талаарх мэдээллийг энэ журмын 2.12-д заасны дагуу актад хавсаргана.

4.4.Хууль зүйн сайдын гаргасан дүгнэлт, уг дүгнэлтийн хариу албан бичиг, дүгнэлтийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж гаргасан шийдвэрийн хуулбарыг бүртгэлийн дэвтэрт бүртгэн, энэ журмын 2.12-д заасны дагуу хадгаламжийн нэгж болгоно. 

            4.4.1.Бүртгүүлэхээр ирүүлсэн шийдвэрийг хянаж Хууль зүйн сайдын албан бичгээр буцаасан болон дүгнэлтийг хариуцаж хүргүүлсэн албан хаагч, буцаасан, дүгнэлт хүргүүлсэн албан бичгийн хуулбарыг сан хариуцсан мэргэжилтэнд ажлын хоёр хоногийн дотор шилжүүлнэ.  

            4.5.Улсын нэгдсэн санд бүртгэсэн актыг хүчингүй болгосон шүүхийн шийдвэрийн /магадлал, тогтоол/ хуулбарыг албан бичгийн хамт эрх бүхий этгээдээс ирүүлсэн тохиолдолд санд болон эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд өөрчлөлт хөдөлгөөнийг нэн даруй хийнэ. 


-----оОо-----

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол Facebook Twitter

Харъяа агентлаг, байгууллагууд