ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛАВ

ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛАВАрвандолдугаар жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн сар шинийн баярын босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хууль зүй, дотоод хэргийн салбарт олон жил, идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгаа албан хаагчдыг төрийн дээд одон, медалиар шагналаа. Шагналыг Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өнөөдөр гардуулан өгөв.

“Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 401 дүгээр хаалттай хорих ангийн нэгдсэн эмнэлгийн дарга, хурандаа Шархүүгийн Булган,

“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Банзрагчийн Ганбаатар,

“Цэргийн гавьяаны одон”-гоор Дотоодын цэргийн 805 дугаар ангийн Улаанбаатар ус хангамжийн эх үүсвэр хамгаалах 1 дүгээр салбарын захирагч, дэд хурандаа Цэрэнбатын Энхболд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, хурандаа Загарын Батхуяг, Хууль сахиулах их сургуулийн Цагдаагийн сургуулийн цагдаагийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, цагдаагийн хурандаа Насанжаргалын Ганбадрал,

“Алтан гадас одон”-гоор Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгийн дотрын 3 дугаар тасгийн сувилагч Арслангийн Дөмөгмаа,

“Цэргийн хүндэт медаль”-аар  Хил хамгаалах ерөнхий газрын Мэргэжлийн хяналтын хэлтсийн санхүүгийн хяналтын улсын ахлах байцаагч, дэд хурандаа Жаргалсайханы Цогбадрах, Хилийн 0151 дүгээр ангийн Удирдлагын холбоо мэдээлэл технологийн албаны хөдөлгөөнт зангилааны радио станцын дарга, ахлах ахлагч Бат-Өлзийгийн Мөнхтуяа, Цагдаагийн ерөнхий газрын харьяа Сүлд чуулгын найруулагч, цагдаагийн дэслэгч Улцангийн Оюунномин,

“Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар Хууль сахиулах их сургуулийн Хэвлэл редакцийн албаны дэвтэрлэгч Найдансүрэнгийн Цолмон, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Сэргээн засах эмчилгээний тасгийн сувилагч Халтарын Болормаа нарын төлөөлөл шагнагдлаа. Ийнхүү олон жилийн хөдөлмөр зүтгэлээ төр түмэндээ үнэлүүлэн шагнал хүртсэн нийт албан хаагчидаа баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.