МЭДЭГДЭЛ

МЭДЭГДЭЛ

Сүүлийн үед зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр “Германы шүүх Б.Хурцыг цагаатгах шүүх хуралд Н.Энхбаяр, Ц.Нямдорж, Л.Эрдэнэчулуун нарыг дуудах уу”  гарчигтай үндэслэлгүй, ташаа мэдээлэл цацагдаж байна.

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын эрх бүхий байгууллагаас Б.Хурцад холбогдох шүүх хурал болон Монгол Улсын иргэдийг шүүх хуралд оролцуулах талаар ямар нэгэн албан ёсны хүсэлт, мэдээлэл ирүүлээгүйг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Цаашид ийм захиалгатай, эх сурвалжгүй, зохиомол, гүтгэлгийн шинжтэй мэдээллийг олон нийтэд хүргэж төөрөгдөл үүсгэхгүй байхыг нийт хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд уриалж байна.

 

2019.02.19