ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛААМонгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хуралдаан боллоо. Хуралдаанаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2018 онд хэрэгжүүлсэн ажлын тайланг хэлэлцэж, 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа. Мөн 2018 оны гэмт хэргийн нөхцөл байдал, нийслэл болон Дорноговь, Архангай аймгийн гэмт хэргийн нөхцөл байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар хэлэлцлээ.