Хууль зүй, дотоод хэргийн яамны холбогдох албан тушаалтнууд Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын БНХАУ болон Монгол Улсыг хариуцсан салбарын захирал Ноён Жьюзеппе Кросетиг хүлээн авч уулзлаа

        Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа нар Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Хятад болон Монгол Улсыг хариуцсан салбарын захирал Ноён Жьюзеппе Кросетиг хүлээн авч уулзлаа.

    Уулзалтын үеэр Хууль зүй, дотоод хэргийн яам, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргийн хохирогчдод тусламж дэмжлэг үзүүлэх боломжийг нэмэгдүүлэх, хүний наймаа болон хүний эрхийн зөрчлүүдтэй тэмцэх, холбогдох байгууллага, мэргэжилтнүүдийг чадавхижуулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар харилцан мэдээлэл солилцож, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх санал солилцов.

        Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэлийн зүгээс Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хэрэгжүүлж буй хамтын ажиллагаа үр дүнтэй байгаад талархал илэрхийлж, ажлын амжилт хүсэв.