ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Зарлалын үндсэн эхийг https://www.tender.gov.mn/mn/invitation/detail/1551751133863 холбоосоор харна уу.

Огноо : 2019-03-14
Тендер шалгаруулалтын нэр: “Хууль тогтоомжийг боловсруулах арга хэмжээ”

Тендер шалгаруулалтын дугаар: ХЗДХЯ/201901002

1. Хууль зүй, дотоод хэргийн яам нь Хууль тогтоомжийг боловсруулах арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь 30 багцаас бүрдэнэ. Үүнд:

Багцын дугаар

Багцын нэр

Зөвлөх

1

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн төслийн үр нөлөөг тооцох

Хувь хүн

2

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн төсөлд зардлын тооцоо хийх

Хувь хүн

3

Шүүхийн шинжилгээний тухай хуультай холбоотой хуулиудын уялдаа холбоог судалж, гадаад улсын туршлага судлах

Хувь хүн

4

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврыг үнэлэх үнэлгээ

Хувь хүн

5

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үр нөлөөг үнэлэх үнэлгээ

Хувь хүн

6

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагалдан гарах зардлын тооцоо

Хувь хүн

7

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хүрээнд гадаадын туршлага судлах харьцуулсан судалгаа

Хувь хүн

8

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг боловсруулах хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах судалгаа

Хувь хүн

9

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн үр нөлөөг үнэлэх  судалгаа

Хувь хүн

10

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд хийсэн зардлын тооцооны тайлан

Хувь хүн

11

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн хүрээнд гадаадын туршлага судлах харьцуулсан судалгаа

Хувь хүн

12

Шүүхийн багц хуулийн төслийн үр нөлөөний үнэлгээ болон зардлын тооцоо

Хуулийн этгээд

13

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ, бусад орны судалгаа, үр нөлөөний үнэлгээ, зардлын тооцоо

Хуулийн этгээд

14

Монгол Улсын Цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үр нөлөөг тооцох

Хувь хүн

15

Монгол Улсын Цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд зардлын тооцоо

Хувь хүн

16

Монгол Улсын Цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбоотой гадаад улсын туршлага, харьцуулсан судалгаа

Хувь хүн

17

Үндсэн Хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай  хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үр нөлөөг тооцох

Хувь хүн

18

Үндсэн Хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбоотой гадаад улсын туршлага, харьцуулсан судалгаа

Хувь хүн

19

Үндсэн Хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай  тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд зардлын тооцоо

Хувь хүн

20

Арилжаа /худалдаа/-ны тухай хуулийн төслийн урьдчилан тандан судлах судалгаа

Хувь хүн

21

Арилжаа /худалдаа/-ны тухай хуулийн төслийн үр нөлөөг үнэлэх судалгаа

Хувь хүн

22

Арилжаа /худалдаа/-ны тухай хуулийн төсөлтэй холбоотой зардлыг тооцоо

Хувь хүн

23

Иргэний хуулийн III хэсэг (Гэрээний эрх зүй)-т заасан арилжааны гэрээний төрлүүдийн судалгаа (иргэд хоорондын бус зөвхөн арилжааны шинжтэй гэрээний төрлүүдийг ялгах, зохицуулалтыг задлан шинжлэх, шүүхийн маргаануудыг судлах гэх мэт)

Хувь хүн

24

Гадаад орнуудын арилжаа /худалдаа/-ны тухай хуулиудын харьцуулсан судалгаа

Хувь хүн

25

Галт зэвсгийн тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийх судалгаа

Хувь хүн

26

Галт зэвсгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үр нөлөөг үнэлэх судалгаа

Хувь хүн

27

Галт зэвсгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тухай хуулийн төсөлтэй холбоотой зардлыг тооцоо

Хувь хүн

28

Барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааны тухай хуулийн төсөлтэй холбоотой гадаад орны туршлага

Хувь хүн

29

Барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааны тухай хуулийн төслийг боловсруулах хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах судалгаа

Хувь хүн

30

Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ өгөх

Хувь хүн

3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хувь хүн, хуулийн этгээд нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл) ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2019 оны 3 дугаар сарын 22-ны 15:00 цаг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ Сангийн сайдын 2013 оны 264 дүгээр тушаалын хавсралт маягтын дагуу бэлтгэж Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем tender.gov.mn хаягаар 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 17:30 цагаас өмнө ирүүлнэ үү.

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Худалдааны гудамж 6/1, Засгийн газрын V байр, Хууль зүй, дотоод хэргийн яам, 213 тоот Утас: 51-264258, И-мэйл: tsogtbaatar@mojha.gov.mn

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМ