Галт зэвсэг үйлдвэрлэх, худалдах

ЗӨВШӨӨРӨЛ ХҮСЭГЧИД ТАВИХ ШААРДЛАГА, БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ, ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ТАЛААР

           

2016.08.23-ны өдрийн байдлаар

 

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.5.2-15.5.5 дугаар заалт, Галт зэвсгийн тухай хуулийн 7.2, 8.2, 16.1, 16.2, 16.6 дахь хэсэг, Засгийн газрын 2002 оны 219 дүгээр тогтоолоор баталсан “Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодлосон барааны жагсаалт”, “Улсын хилээр төрийн хяналтын дор нэвтрүүлэх бараанд экспорт, импортын лиценз олгох журам”, Засгийн газрын 2008 оны 170 дугаар тогтоолоор баталсан “Улсын хилээр нэвтрүүлэх байлдааны зориулалттай хэрэгсэл, техникт экспорт, импортын лиценз олгох журам-д тус тус зааснаар дор дурдсан зөвшөөрөл /тусгай зөвшөөрөл, эрх, зөвшөөрөл/-ийг тус тус хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгодог.

 

Хууль зүйн сайдын 2015 оны А/278-р тушаалаар “Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэлтэй холбоотой зөвшөөрлийн талаар санал гаргах Комиссын ажиллах журам, бүрэлдэхүүн”-ийг баталсан бөгөөд энэ журамд зааснаар  Комисс нь Галт зэвсгийн тухай хуулийн 7.2, 8.2-т зааснаас бусад байгууллагын зөвшөөрлийн хүсэлтийг хэлэлцэж, саналаа Хууль зүй, дотоод сайдад танилцуулж шийдвэрлүүлдэг.

 

Нэг.Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах хуулийн этгээд /цаашид “борлуулагч” гэх/-ийн тусгай зөвшөөрөл:

 

Галт зэвсгийн тухай хуулийн 16.1, 16.3, 16.4, 16.7, Хууль зүйн сайдын 2015.10.26-ны өдрийн А/245 дугаар тушаалаар баталсан “Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-д тус тус зааснаар борлуулагчийн тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын үндсэн дээр зургаан жилийн хугацаагаар хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгодог. Сонгон шалгаруулалтын комисс нь хууль зүйн, спорт, байгаль орчин, гадаад худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон тагнуул, цагдаа, гаалийн байгууллагын төлөөллөөс бүрддэг бөгөөд Комиссын даргыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилдог.

 

Борлуулагч нь галт зэвсэг, сум худалдах төвд байрлан галт зэвсэг, сум худалдан борлуулна.

 

“Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 4-р зүйлд зааснаар борлуулагч нь дараах шаардлагыг хангасан байна:

 

1.галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл хадгалах өөрийн өмчлөлийн, дор дурдсан шаардлага хангасан агуулахтай байх:

1.1.хамгаалалтын болон галын дохиоллын систем, гал унтраагч төхөөрөмж, хяналтын телекамераар  тоноглогдсон байх;

1.2.харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээр хамгаалуулах;

1.3.телехяналтын систем нь Стандартчиллын үндэсний зөвлөлийн баталсан “Барилга, орон сууц, гудамж талбайд тавих хяналтын камер. Ерөнхий шаардлага”-ыг хангасан байх;

1.4.агуулахын хаалга нь төмөр, дотор тал нь галд шатдаггүй материалаар хийгдсэн, давхар хаалга, лацтай байх;

1.5.нарны гэрэл шууд тусахгүй, ус чийгнээс хамгаалагдсан, агааржуулалтын системтэй эсхүл салхивчтай байх. Салхивчтай бол дотор, гадна талаасаа төмөр хийцийн тороор хамгаалагдсан байна.

1.6.галт хэрэгслийн тавиур нь хананаас 40 см-ээс багагүй зайд шалнаас 20 см-ээс багагүй өндөрт байх;

1.7.аюулгүй байдлыг хангах дотоод журамтай байх.

 

2.галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл тээвэрлэх тусгайлан тоноглосон буюу бүхээгтэй, цоожтой, аюултай ачааны таних тэмдэгтэй, галд тэсвэртэй материалаар тоноглогдсон тээврийн хэрэгсэлтэй байх;

3.галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг экспортлогч талын эсхүл түүний албан ёсны гэрээт борлуулагчийн тодорхойлолттой байх;

4.гадаадын хөрөнгө оруулалтгүй байх;

5.гэмт хэрэгт холбогдож байгаагүй;

6.хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэлгүй, гааль, татвар, нийгмийн даатгалын байгууллагад болон шүүхийн шийдвэрийн дагуу иргэн, хуулийн этгээдэд төлөх өр төлбөргүй байх;

7.хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч болон гүйцэтгэх удирдлага нь ял шийтгүүлж байгаагүй байх;

8.галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэлтэй харьцаж ажиллах ажилтнууд нь Галт зэвсгийн тухай хуулийн 9.1 дэх хэсэгт заасан насанд хүрсэн, сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан, ял шийтгүүлж байгаагүй Монгол Улсын иргэн байх;

9.буудлагын спорт-сургалтын үйл ажиллагаа эрхэлдэггүй байх.

 

Борлуулагчийн сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах материалыг бүрдүүлнэ:

1.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

2.хуулийн этгээдийн үүсгэн байгуулсанаас хойш явуулж буй үйл ажиллагааны болон үүсгэн байгуулагч, гүйцэтгэх удирдлагын талаар дэлгэрэнгүй танилцуулга;

3.улсын хилээр оруулах, нийтэд худалдах галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн нэр, төрөл, марк, техникийн болон бусад үзүүлэлтийг заасан албан бичиг;

4.тухайн гадаад улсын худалдаж байгаа байгууллагын тодорхойлолт болон байгууллага, аж ахуйн нэгжийн дэлгэрэнгүй танилцуулга;

5.банк, татвар, гааль, нийгмийн даатгал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх  байгууллагын лавлагаа, тодорхойлолт;

6.эрх бүхий аудитын байгууллагаар баталгаажсан сүүлийн хоёр жилийн
санхүүгийн тайлан, баланс;

7.галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл хадгалах агуулахтайг нотлох баримт бичгийн хуулбар;

8.галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл тээвэрлэх тээврийн хэрэгслийн холбогдох баримт бичгийн хуулбар;

9.галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл хадгалах агуулахын байршил, дотоод зохион байгуулалт, галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн тавиур, сум хадгалах шүүгээ /сав/-ний нарийвчилсан зураг, танилцуулга;

10.ажилтнуудын танилцуулга, иргэний үнэмлэхний болон галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдсан гэрчилгээний хуулбар;

11.харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдтэй байгуулсан гэрээний төсөл.

 

Борлуулагчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй

 аж ахуйн нэгжүүдийн мэдээлэл

Д/д

Хуулийн этгээдийн

Зөвшөөрөл олгосон

Нэр

Утас

Шийдвэрийн огноо, дугаар

Гэрчилгээ-ний дугаар

Хугацаа

  1.  

“Алтан долгио” ХХК

99110126, 99110263

Хууль зүйн сайдын 2016.04.15-ны өдрийн А/114 дүгээр тушаалаар

2016/01

2022.04.15

  1.  

“Бамбай секьюрити сервис” ХХК

 

99119113, 99106261

Хууль зүйн сайдын 2016.04.15-ны өдрийн А/114 дүгээр тушаалаар

2016/02

2022.04.15

  1.  

“Асэ трэвел” ХХК

 

351387,

99040707

Хууль зүйн сайдын 2016.04.15-ны өдрийн А/112 дугаар тушаалаар

2016/03

2022.04.15

  1.  

“Монгол-айл” ХХК

 

99110082

88110073

Хууль зүйн сайдын 2016.04.15-ны өдрийн А/112 дугаар тушаалаар

2016/04

2022.04.15

  1.  

“Бармаш” ХХК

 

 

95959001, 95957585

 

Хууль зүйн сайдын 2016.04.15-ны өдрийн А/112 дугаар тушаалаар

2016/05

2022.04.15

  1.  

“Халиун төгөл” ХХК

 

99115123,

99113224

Хууль зүйн сайдын 2016.04.15-ны өдрийн А/112 дугаар тушаалаар

2016/06

2022.04.15

  1.  

“Хорсмэн клаб” ХХК

 

80900663

98118316

Хууль зүйн сайдын 2016.04.15-ны өдрийн А/112 дугаар тушаалаар

2016/07

2022.04.15

  1.  

“Эдрэн трейд” ХХК

99113383

Хууль зүйн сайдын 2016.04.15-ны өдрийн А/112 дугаар тушаалаар

2016/08

2022.04.15

  1.  

“Ундруул Сифан” ХХК

99010545,

99112463,

457970

Хууль зүйн сайдын 2016.04.15-ны өдрийн А/112 дугаар тушаалаар

2016/09

2022.04.15

  1.  

“Пандион” ХХК

 

89122611

88116392

Хууль зүйн сайдын 2016.04.15-ны өдрийн А/112 дугаар тушаалаар

2016/10

2022.04.15

 

Хоёр.Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл худалдах төв ажиллуулах эрх:

 

Галт зэвсгийн тухай хуулийн 16.6, 16.7-д зааснаар Монгол Улсад галт зэвсэг, сум худалдах төв ажиллуулах эрх улсын хэмжээнд гурваас илүүгүй хуулийн этгээдэд олгогдох бөгөөд Төв ажиллуулах эрхийг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно. Мөн Төв нь орон нутагт салбартай байна. Галт зэвсгийн тухай хуулийн 16.9-д заасныг үндэслэн Хууль зүйн сайдын 2015.10.26-ны өдрийн А/245 дугаар тушаалаар “Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл худалдах төвд эрх олгох, салбар нээх болон төвийн зохион байгуулалт, үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангах журам”-ыг баталсан.

 

“Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл худалдах төвд эрх олгох, салбар нээх болон төвийн зохион байгуулалт, үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангах журам”-ын 2.1-д заасны дагуу Төв ажиллуулах хуулийн этгээд нь дараах шаардлагыг хангасан байна:

1.Дараах шаардлагыг хангасан өөрийн ажлын байр болон агуулахтай байх;

1.1.аюулгүй байдлыг хангасан хамгаалалтын болон галын дохиоллын систем, гал унтраагч төхөөрөмж, хяналтын телекамераар тоноглогдсон байх;

1.2.харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдээр хамгаалуулах;

1.3.телехяналтын систем нь Стандартчиллын үндэсний зөвлөлийн баталсан “Барилга, орон сууц, гудамж талбайд тавих хяналтын камер. Ерөнхий шаардлага”-ыг хангасан байх;

1.4.байр, агуулахын хаалга нь төмөр, дотор тал нь галд шатдаггүй материалаар хийгдсэн, давхар хаалга, лацтай байх;

1.5.агуулах нь нарны гэрэл шууд тусахгүй, ус чийгнээс хамгаалагдсан, агааржуулалтын системтэй эсхүл салхивчтай байх. Салхивчтай бол дотор, гадна талаасаа төмөр хийцийн тороор хамгаалагдсан байна.

1.6.агуулахын галт хэрэгслийн тавиур нь хананаас 40 см-ээс багагүй зайд шалнаас 20 см-ээс багагүй өндөрт байх.

 

2.Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2015 оны 433/ А/248 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Галт зэвсэг, сум худалдах төвийн буудлага үйлдэх байгууламж /тир/-д тавигдах шаардлага”-д нийцсэн буудлага үйлдэх байгууламж /тир/-тай байх;

3. галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл тээвэрлэх тусгайлан тоноглосон буюу бүхээгтэй, цоожтой, аюултай ачааны таних тэмдэгтэй, галд тэсвэртэй материалаар тоноглогдсон тээврийн хэрэгсэлтэй байх;

4.гадаадын хөрөнгө оруулалтгүй байх;

5.гэмт хэрэгт холбогдож байгаагүй;

6.хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэлгүй, гааль, татвар, нийгмийн даатгалын байгууллагад болон шүүхийн шийдвэрийн дагуу иргэн, хуулийн этгээдэд төлөх өр төлбөргүй байх.

 

            Төв ажиллуулах сонгон шалгаруулалтад оролцогчийн бүрдүүлэх баримт бичиг:

1.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

2.үүсгэн байгуулсанаас хойш явуулж буй үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулга;

3.банк, татвар, гааль, нийгмийн даатгал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын лавлагаа, тодорхойлолт;

4.эрх бүхий аудитын байгууллагаар баталгаажсан сүүлийн хоёр жилийн
санхүүгийн тайлан, баланс;

5.ажлын байр, агуулах, буудлага үйлдэх байгууламжийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

6.ажлын байр, агуулах, буудлага үйлдэх байгууламж /тир/-ийн байршил, дотоод зохион байгуулалт, галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл хадгалах шүүгээ /сав/, тавиурны нарийвчилсан зураг, танилцуулга, бусад бичиг баримт;

7.галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл тээвэрлэх тээврийн хэрэгслийн холбогдох баримт бичгийн хуулбар;

8.харуул хамгаалалтын тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдтэй байгуулсан гэрээний хуулбар;

9.Төв ажиллуулах этгээдэд тавигдах шаардлагыг хангаж байгааг нотлох бусад баримт бичиг.

 

Төв ажиллуулах эрх авсан аж ахуйн нэгжийн мэдээлэл

Д/д

Хуулийн этгээдийн нэр

Төвийн хаяг

Гэрчилгээний дугаар

Зөвшөөрөл олгосон шийдвэрийн огноо, дугаар

  1.  

“Нандин охин” ХХК

Хан-Уул дүүргийн 15-р хороо, Махатма Гандийн гудамж, Оргил стадион 28, Галакси тауэрын 2-р давхарт;

Утас: 88106591, 99117025

Төв-2016/01

Хууль зүйн сайдын 2016.04.15-ны өдрийн А/113-р тушаалаар

  1.  

“Колизей” ХХК

Хан-Уул дүүргийн 11-р хороо, Дүнжингаравын гудамж, 25-р байрны 1 тоот;

Утас:77030722, 88113958, 99100377, 88089731

Төв-2016/02

Хууль зүйн сайдын 2016.04.15-ны өдрийн А/113-р тушаалаар

 

                   Гурав.Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл үйлдвэрлэх, сум дахин цэнэглэх тусгай зөвшөөрөл:

 

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.5.3, 15.5.4-д галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл үйлдвэрлэх; галт зэвсгийн сум үйлдвэрлэх, дахин цэнэглэх үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэхээр заасан бөгөөд энэ хуулийн 7.1-д зааснаар эдгээр зөвшөөрлийг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно.

 

Одоогоор энэ төрлийн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байхгүй.

 

                 Дөрөв.Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл:

 

Галт зэвсгийн тухай хуулийн 7.2, 8.2, 19.1, 19.5, Засгийн газрын 2002 оны 219 дүгээр тогтоол, Засгийн газрын 2008 оны 170 дугаар тогтоолд тус тус зааснаар тус яамнаас дараах этгээдэд галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрлийг олгодог. Үүнд:

 

4.1.Борлуулагч болон спорт холбоод галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл:

 

Галт зэвсгийн тухай хуулийн 16.9-д  зааснаар тухайн жилд импортлох галт зэвсэг, сумны төрөл, зориулалт, тоо хэмжээг Комиссын саналыг үндэслэн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно. Үүний дагуу Хууль зүйн сайдын 2016.05.12-ны өдрийн А/156-р тушаалаар 2016 онд импортлох галт зэвсэг, сумны тоо хэмжээг баталсан.

 

Түүнчлэн Засгийн газрын 2002 оны 219 дүгээр тогтоолоор баталсан “Улсын хилээр төрийн хяналтын дор нэвтрүүлэх бараанд экспорт, импортын лиценз олгох журам”, Хууль зүйн сайд, Сангийн сайдын 2015.11.04-ний өдрийн А/251/304 дүгээр хамтарсан тушаалаар баталсан “Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл импортлох, худалдах болон спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй иргэн, хуулийн этгээд галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх журам”-д заасны дагуу борлуулагч болон спорт холбоодод галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрлийг олгож байна.

 

“Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл импортлох, худалдах болон спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй иргэн, хуулийн этгээд галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх журам”-д заасны дагуу зөвшөөрөл хүсэгч нь дор дурдсан баримт бичгийг бүрдүүлнэ:

 

1.өргөдөл /Засгийн газрын 2002 оны 219 дүгээр тогтоолоор баталсан “Улсын хилээр төрийн хяналтын дор нэвтрүүлэх бараанд экспорт, импортын лиценз олгох журам”-ын 1 дүгээр хавсралтад заасан “MNS 5022:2001” стандартын “Е” маягтаар гаргана. Мөн өргөдлийн “барааны тодорхойлолт” гэсэн хэсэгт улсын хилээр оруулах галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн нэр, төрөл, үйлдвэрлэсэн он, зориулалт, марк, дугаар, техникийн болон бусад үзүүлэлтийг тусгана./

2.өргөдөл гаргагч нь хуулийн этгээд бол нотариатаар батлуулсан улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар; өргөдөл гаргагч нь иргэн бол нотариатаар батлуулсан иргэний үнэмлэхийн хуулбар;

3.тухайн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэхээр заасан бол нотариатаар баталсан тусгай зөвшөөрлийн хуулбар.

4.Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах болон сум импортлох, нийтэд худалдах, үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд нь тухайн гадаад улсын худалдаж байгаа байгууллагын тодорхойлолт;

 

Спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй иргэн, хуулийн этгээд нь Галт зэвсгийн тухай хуулийн 19.6 дахь хэсэгт заасан мэдээллийг тусгасан спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бичгээр гаргасан хүсэлт.

 

4.2.Хууль сахиулах албаны зориулалттай галт зэвсэг, сумыг улсын хилээр оруулах зөвшөөрөл

 

          4.3.Бусад улсаас Монгол Улсад төрийн өндөр хэмжээний айлчлал хийхэд, эсхүл энхийг дэмжих ажиллагааны хээрийн сургууль, дадлагыг МУ-д зохион байгуулахад олон улсын байгууллага, гадаад улсын өмчлөлийн галт зэвсэг, сумыг МУ-ын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМ

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол Facebook Twitter

Харъяа агентлаг, байгууллагууд