ЁС ЗҮЙН ХОРООНЫ ТАНИЛЦУУЛГА

 

 

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ЁС ЗҮЙН ХОРООНЫ ТАНИЛЦУУЛГА

               Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолоор баталсан "Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 129 дүгээр тогтоолоор батлагдсан "Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам"-ыг хэрэгжүүлэх үүднээс Хууль зүй, дотоод хэргийн яам болон түүний харьяа агентлаг, байгууллага бүрт “Ёс зүйн хороо” ажиллаж байна.

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны ... дугаар тогтоолоор Ёс зүйн хороог дараах бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн байгуулав.

               Дарга:

                              Н.Жавхлантөгс

               Гишүүд:

                             Д.Ариунтуяа

                             Ш.Цолмон

                             Н.Наранцогт

                                     Ю.Алтанцэцэг

Албан хаагчийн ёс зүйн зөрчлийн талаарх гомдол тухайлбал, албан үүргээ гүйцэтгэж байхдаа буюу ажлын байрандаа согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, иргэд, үйлчлүүлэгчтэй эелдэг бус харьцаж, ялгаварлан гадуурхсан талаарх гомдол, мэдээллийг хүлээн авч, зөрчлийг шалган тогтоож, дүгнэлт гаргана.

 

 

ХОЛБОГДОХ ХУУЛЬ ТОГТООМЖ:

-       Төрийн албаны тухай хууль

-       Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолоор баталсан "Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”

-       Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 129 дүгээр тогтоолоор батлагдсан "Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам" 

 


ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ АЛБАН ХААГЧДЫН ЁС ЗҮЙН ЗӨРЧЛИЙН ТАЛААР ГОМДОЛ, МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ, УТАС

Та Хууль зүйн яамны албан хаагчдын талаарх санал, гомдлыг амаар, бичгээр, цахимаар болон биечлэн гаргах боломжтой. 

Цахим хуудас:  www.mojha.gov.mn

И-мэйл  altantsetseg@mojha.gov.mn

Утас: 51-263945,  51-261743.


 

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХАРЬЯА АГЕНТЛАГ, БАЙГУУЛЛАГЫН ЁС ЗҮЙН ЗӨРЧЛИЙН ТАЛААР ГОМДОЛ, МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ, УТАС

 

 

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ
ЁС ЗҮЙН ХОРОО


Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол Facebook Twitter

Харъяа агентлаг, байгууллагууд