УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин: Яамны уураг тархи ажиллахад бэлэн болсон.

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин: Яамны уураг тархи ажиллахад бэлэн болсон.

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд X.Тэмүүжинтэй ярипцлаа.

-Та ажлаа авсныхаа дараа манай сонинд өгсөн ярилцлагадаа хууль зүйн салбарын шинэчлэлийн эхлэл нь цагдаа нар иргэдтэй хүн ёсоор харьцдаг болохоос эхэлнэ гэж байсан. Энэ ажил юу болсон бэ...

-Цагдаагийн шинэ удирдлагууд томилогдоод бүтэц. зохион байгуулалтаа цэгцэлж, цагдаа нар хууль ёсны шаардлага тавихдаа иргэдээ хүндэтгэж, хүн шиг харьцдаг болох шинэ арга барилаас ажпаа эхэлж байна. Ирэх долоо хоногт бүх үйл ажиллагаагаа ямархуу байдлаар цэгцэлж байгаа вэ гэдгээ тайлагнаад эхний үр дүнгүүдээ надад гаргаж өгнө.


Гэхдээ бид зөвхөн цагдаа гэлтгүй цогц шинэтгэлээ эхлүүлэхээр яамныхаа бүтэц зохион байгуулалтаа шинэчлээд өнөөдөр (өчигдөр) албан ёсоор шинэ багийнхантайгаа уулзаж "Нэг завинд суулаа, харж байгаа алсын хараа тодорхой учир тийшээ хүч гарган сэлүүрдэх нь та бүхний үүрэг. Ажлаа дутуу хийвэл завинаас буухыг шаардана. Харин амжилттай хийвэл бид зорилгоо биелүүлэн баяртай байна" гэдгээ хэлсэн.

-Яамны бүтцийн шинэтгэл гэдэг нь юу гэсэн үг вэ?

-Эрхзүйн шинэтгэлийг дэмжих зорилгоор “Эрхзүйн шинэтгэлийн бодлогын газар"-ыг байгуулсан. Хууль зүйн нэгдсэн бодлогын газраа тусад нь салгаж байгууллаа. Ингэснээр яамны уураг тархи ажиллахад бэлэн болсон. Энэ ч үүднээс хууль зүйн сал- барын нээлттэй бодлого хэмээх баримт бичгийг баталж гаргаж байна. Төр засгийн нээлттэй бодлого манай яамнаас эхлэх ёстой. Тиймээс яаманд харьяалагдаж байгаа бусад агентлагууд нээлттэй байх зарчмаа хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдгийг уг баримт бичигт тусгасан. Өнөөдөр би гарын үсэг зурснаар баталгаажих юм.
Бид яамны бүтэцдээ Эрхзүйн шинэтгэлийн газар гэж байгуулсан боловч болов- сон хүчин дутмаг байна. Тиймээс уг газартаа сонгон шалгаруулалт зарлаж, мэргэжилтнүүдээ татах ажлыг эхний ээлжинд зохион байгуулна. Ингэхдээ вэб сайтаараа дамжуулан нээлттэй зарлаж байна. Гэхдээ нэг шаардлага тавьж байна.

-Ямар шаардлага вэ?

-Өнгөрсөн арван хэдэн жилийн хугацаанд Хууль зүй, дотоод хэргийн яамны нэрээр гадагшаа сургуульд явсан 250 орчим залуучууд байна. Эдгээрийн 50 нь, жишээлбэл миний мөрөөдөж байсан боловч мөнгө байхгүйн улмаас явж чадаагүй өндөр өртөгтэй, дэлхийд нэр хүндтэй сургуульд сурсан байна. Тиймээс энэхүү шаардлага нь тэдэнд чиглэж, одоо хаана байна вэ, хэрэгтэй газраа ажилла, татвар төлөгчдийн мөнгөөр сурсан юм бол сурсан зүйлээ одоо эх орондоо ашиглуул гэж байгаа юм. Тэд энэ шалгалтад заавал орох ёстой. Хэрэв тэнцэхгүй бол ийм муу хүн яагаад тийм сургуульд явсан юм гэдэг асуудлыг ч тавина.

-Таны ярианаас үзэхэд дандаа л “буруу аргаар” явсан хүмүүс болж таарч байна уу даа?

-Дарга нарын хүүхдүүд их явсан байна лээ. Хэрэв энэ удаагийн сонгон шалгаруу- лалтад орохгүй, сурсан зүйлээ ашиглуулахгүй гэж бодож байгаа бол мөнгөө эргүүлж өг гэдэг шаардлагыг тавина. Би хэрэг болох хүнд нь өгмөөр байна. Тухайлбал, өчигдөр бид Дотоод хэргийн их сургууль дээр очлоо. Энэ сургуулийн нэр томъёо гэх мэт олон зүйлийг өөрчилнө, мөн бэхжүүлнэ. Ингэхдээ тухайн сургуульд ажиллаж байгаа багш нарыг барууны сургуулиудад явуулмаар байна.
Ирээдүйн боловсон хүчин бэлтгэж байгаа багш нар нь гадаад ертөнцийг мэддэггүй, дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж чаддаггүй, судалгааны болон хичээлийн арга барил хоцрогдчихсон байхад хэн нэгэн даргын хүүхэд, яамны түшмэдүүд тэр их зардлаар том сургуульд сурч, дараа нь хувийн жижиг компанид ажиллах нь шударга биш.

-Одоо тэдгээр хүмүүс яг хаана, ямар ажил хийж байгаа гэх нарийн бүртгэл бий юу?

-Өнгөрөгч хоёр, гурван хоног судалгаа хийгээд одоо манай вэб сайтад энэ тухай мэдээлэл дэлгэрэнгүй гарч байгаа. Хүссэн хүн бүр үүнийг үзэж болно. Тэнд хэний хүүхэд, ямар сургуульд явсан, одоо юу хийж байгаа гэх мэт бүх бүртгэл нь байгаа.

-Та салбарын шинэчлэл нь эрхзүйн шинэтгэлтэй холбоотой гэж байсан. Тухайлбал, ямар хуулиуд дээр ажиллаж байна вэ?

-Салбар бүрт явуулах шинэчлэлийн эрхзүйн орчныг сайжруулахын тулд маш хуу- лийн төсөл боловсруулах ажлын хэсэг түс тусдаа байгуулагдаж, хуулийн төслүүд бэлэн болж байна. Эхний ээлжинд намрын чуулганы үеэр Мөрдөх албаны тухай зэрэг долоон хуулийн төсөл өргөн барихаар бэлтгэж байна.
Тухайлбал, арваннэгдүгээр сарын 12 гэхэд хуулиуд эцсийн найруулгаараа бэлэн болох ёстой. Арванхоёрдугаар сарын 20-нд УИХ-д өргөн барих болов уу. Энэ хугацаа нь УИХ төсвөө хэлэлцээд дуусах үе. Тэр үеэс хойш дээр хэлсэн долоон хуулийг шамдуухан хэлэлцээд батлуулаад авах юм бол хавраас хуулийн хэрэгжилтийг зохи- цуулах зохион байгуулалтын асуудлаа хийх төлөвлөгөөтэй байна. Харин хаврын чуулганаар Шүүхийн шийдвэртэй холбоотой гурван багц хууль, иргэний нийгэмтэй холбоотой мөн гурван багц хууль байгаа. Тэгэхээр бид хоёр чуулганы буюу ирэх зургаан сарын хугацаанд буцлаад л өнгөрч таарах нь. Ямар ч байсан ирэх зун гэхэд бид шаардлагатай хууль тогтоомж, бодлогын баримт бичгүүдээ албан ёсны болгочихсон байна. Хууль гаргах гэдэг бол нэг хэрэг, Гэхдээ хуульгүйгээр юу ч хийж чадахгүй учир боломжийнхоо хэрээр багцлаад авчих юм бол дараа жилийн намраас эхлээд хуулиа хэрэгжүүлэх маш том ажилд орно.

-Хууль зүйн салбарын эрхзүйн орчин сайжрах нь. Гэхдээ эдгээр хуулиудыг үр дүн, салбарын шинэчлэл энгийн иргэдийн амьдралд хэрхэн мэдрэгдэх вэ?

-Тухайлбал, хууль сахиулах үйл ажиллагааны тухай хууль байна. Энэ хууль батлагдахаар цагдаа гудамжинд иргэний бичиг баримтыг үзэхдээ хуулиар зохицуулагдсан нарийвчилсан журамтай болж байгаа. Иргэн хуулиа мэддэг бол “Та надтай ингэж харьцахгүй, ийм байх ёстой” гэсэн шаардлагаа тавиад, цагдаа алдаа гаргасан бол уучлалтаа гуйгаад ажлаа хийх ёстой. Хэрэв иргэний буруу байвал “Уучлаарай, хуулиндаа иргэн та ийм үүрэгтэй” гээд ажил, үүргээ хэмжих боломжтой бално.
Гэхдээ энэ хууль зөвхөн цагдаатай холбоотой бус. Тодорхой заалтууд нь МХЕГ, гааль, татвар, байгаль орчны байцаагч гэх мэт хүмүүст үйлчилнэ. Тухайлбал, хил дээр гаалийн байцаагч хүний бие болон бараанд үзлэг хийхдээ уг хуулийн заалтаар ажлаа явуулна. Хэрэв үүнийг буруугаар хийвэл иргэн асуудлыг дээш нь тавьж болно. Тиймээс татвар эсвэл гаалийн байцаагч эсэхээс үл хамаарч тухайн асуудал хүний эрхтэй холбоотой л бол уг хуулиар зохицуулагдана.

-УИХ-д өргөн барих хуулиудаас Мөрдөх албаны тухай хууль анхаарал татаж байна. Энэ бол манай улсын хувьд цоо шинэ хууль уу?

-Процессын хуулийг өөрчлөх явцад бий болох нэг том хууль бол Мөрдөх албаны тухай хууль. Дэлхий даяар глобалчлагдаж байгаа энэ үед уул уурхай хөгжихийн хэрээр улс дамнасан корпорациуд орж ирж байна.Энэ нь хил дамжсан бүлэглэлийн гар хөл орж бололцоог бүрдүүлж байгаа юм. Ийм нөхцөлд бид ийм төрлийн гэмт хэрэггэй тэмцэх чадвартай байх ёстой. Гэтэл өнөөдрийн иргэдийн өргөдлийн мөрөөр хармааны хулгай гэх мэт жижиг хэргүүд дээр ажиллах чадвартай байгаа цагдаа нар ийм гэмт хэрэгтэй тэмцэж чадна гэж үү. Нөгөө талаас манай Эрүүгийн хуулийн дагуу энэ төрлийн хэргүүдийг зүйлчлэх, тэмцэх, урьдчилан сэргийлэх, хариуцлага тооцох боломж хязгаарлагдмал байгаа.
Хүн худалдаалах, мөнгө угаах, хар тамхи, байгаль орчин, эдийн засгийн зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх албаа бие даалгаж, арга барил, статусыг нь өөрчлөх түүнд таарсан дэд бүтцүүдийг бий болгох ёстой юм. Ингэснээр мөрдөх алба үүснэ. Энд мэдээж компюьтерийн мэргэжилтэн мөрдөгч, эдийн засагч мөрдөгч, эмч мөрдөгч гэх мэт давхар мэргэшсэн хүмүүс ажиллах ёстой.

-Манайд ийм мэргэжилтнүүд бий гэж үү?

-Бидэнд мөрдөх албаны тусгай сургууль байгуулах шаардлага гарч ирнэ. Улмаар сургуулиа бэхжүүлэх зорилгоор гадагшаа боловсон хүчнээ явуулах ёстой болно. Гэхдээ мөрдөх апбаны чиглэлээр бусад улс орнууд сургалтын нарийн технологио алдахыг хүсдэггүй. Өөрөөр хэлбэл гүнзгий хэсэг рүүгээ гадныхныг сургадалүй л дээ. Тухайлбал, сүүлийн жилүүдэд Оросууд манай боловсон хүчнүүдийг нарийн зүйл рүүгээ оруулахаа байчихлаа. Зөвхөн зэрэглэл тогтоох гэх мэт наад захын зүйл дээрээ л сургаж байгаа, Тиймээс бид боломжийн хэрээр дотооддоо бэлтгэдэг бүтцээ үүсгэх ёстой юм.

-Уг хууль хаврын чуулган өндөрлөхөд батлагдчих уу. Хэрэгжүүлэх ажил хэзээнээс эхлэх вэ?

-Бидэнд зохион байгуулах олон ажил байна. Наад зах нь гэхэд мөрдөх албанд байр хэрэгтэй болно. Гэхдээ зүгээр нэг дөрвөлжин байшин биш. Энэ байгууллагын чиг үүргийг бүрэн дүүрэн гүйцэлдүүлэх нөхцөлийг хангасан дэд бүтэцтэй байх ёстой. Тухайн байшинд морг, олон төрлийн лаборатори, дээжээ хадгалах агуулах, орчин үеийн технологитой компьютер, техник хэрэгсэлтэй цахим систем гэх мэт наад захын зүйл байх ёстой. Тэгэхээр энэ байшин нь ухаапаг, үр ашигтай байх шаардпагатай байгаа юм. Нөгөө талаас энэ алба далд үйлдэгддэг, хүнд, тодорхой эрх мэдэлтнүүд холбогдсон хэргийг мөрдөх учир аюулгүй байдлыг нь хүртэл тооцох хэрэгтэй болж байгаа юм.

-Тэгвэл энэ албаны үйл ажиллагаа иргэдэд тийм ч хурдан мэдрэгдэхгүй нь. Тийм үү?

-Мөнгө хэрэгтэй болно. Нөгөө талаас манай боломж ямар байгаа вэ гэдгээ бодолцох хэрэггэй. Аль болох л шамдуулна Жишээ хэлъе л дээ. Герман улс 2006 онд мөрдөх алба байгуулах тухай шийдвэрлэж, дэд бүтцээ хийсээр 2010 онд дууссан байгаа юм.

-Хэдийгээр гадныхан мөрдөх албаны нарийн зүйлээ нууцалдаг ч гэсэн аль нэг улсын туршлагыг судалж байгаа болов уу. Ер нь ямар улс энэ талаар мэргэшсэн байдаг юм бэ?

-Дэлхий даяар глобалчлагдаж байгаатай холбоотойгоор энэ чиглэлийн байгууллага сүүлийн арван жил маш хурдацтай хөгжиж байна. Тухайлбал, Германы жишээг хэлсэн. АНУ энэ албаа террорист халдлагын дараа бүр чамбайруулсан. Тиймээс бид олон улс орнуудын туршлагыг харж байна.

-Таны яриаг цаг үеийн асуудалд хандуулъя. 14 хоногийн дотор гурван иргэн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны улмаас амиа алдлаа. Үүнд Хууль зүйн сайдын хувьд ямар байр сууринаас хандаж байна вэ?

-Нийгмийн аюулгүй байдал гэдэг юу болоод хувирчихав аа. Улаанбаатар хот аюултай хот боллоо гэсэн л дохио өглөө. Хөдөлмөрийн аюулгүй байдал, тодорхой стандарт гэж байхгүй болсныг харууллаа. Ер нь бид барилгын асуудлыг тодорхой түвшинд ярих ёстой. Үүнээс өмнө ярих байсан. Даанч хүний амь эрсдсэн хойно нь эхэлж байна.

-УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийнхэн хариуцлага тооцоход бүх анхаарлаа хандуулна гэж байсан?

-Одоо хариуцлагын системийг ажиллуулж эхлэх ёстой. Ингэхгүйгээр толгойг нь илж явснаар өнөөдөр хүний амиар хэмжиж эхэлж байна. Тиймээс мэргэжлийн хяналтын байгууллага нь юу хийгээд байгаа юм. Зөвшөөрөл өгдөг, үйл ажиллагаанд хяналт тавих ёстой бүтцүүд юу хийгээд байгаа юм. Ер нь мөнгөтэй л бол юуг ч хийдэг гэсэн амьдралын хэв маягийг өөрчлөх ёстой.
Нөгөө талаас манай хяналтын тогтолцоо буруу байгаа. Мэргэжлийн хяналтын газар гэж бий. Гэхдээ энэ тохиолдолд барилгын яам, ассоциацид хяналтын эрх мэдлийг нь өгөх ёстой юм. Тэгвэл бодлого хэрэгжүүлж Буй яам өөрөө хяналтаа хэрэгжүүлж, ассоциацидаа тодорхой шаардлага, шахапт үзүүлнэ гэсэн үг.

-Өнөөдөр (өчигдөр) долдугаар сарын 1-ний гэх хэрэгтэй холбоотойгоор хурандаа нарын давж заалдах шатны шүүх хурал болж байна. Хурандаа нарын заримынх нь биеийн байдал муу байгаа гэсэн. Та үүнд анхаарлаа хандуулав уу?
-Шүүх хараат бус бие даасан байдлаар ажилладаг. Хуулин дээр байгаа үндэслэл болон нөхцөл байдлаар л асуудпыг шийдэх байлгүй дээ. Тиймээс миний хувьд анхаараад байгаа зүйл байхгүй.
Шүүхээр гэм буруутайг нь тогтоож, ял шийтгэлийг нь өгдөг. Гэхдээ өмнөх Н.Энх- баярын Засгийн газар, Ерөнхийлөгч байх үөийнх шиг хуулиас гадуур хүн алж болохгүй.

-Юу гэсэн үг вэ?

-Д.Энхбат гэдэг залууг Францаас хулгайлж ирээд энд алчихсан. Сайд болсноос хойш Н.Энхбаяртай холбоотой асуудлаар маш олон хүн надтай уулзсан. Би тэдэнд хэлсэн "Уучлаарай, авлига эсвэл хүн амины хэрэгтэй холбоотой асуудлаар бол хууль ямар байна, тэр журмаар л ажиллана. Гэхдээ энэ нь хүн үхэх ёстой гэсэн үг биш” гэдгийг хэлсэн. Тиймээс цагдаагийн удирдлагуудын хувьд хуулийн дагуу үгээ хэлж, ялаа өгнө. Харин ялаа биечлэн эдлэхэд эрүүл мэндийн байдал нь нөлөөлөх эсэхийг мэргэжлийн эмч нарын дүгнэлтээр явна. Тиймээс биеийнхээ эрүүл мэндээр улс төр хийж болохгүй. Ял шийтгэлээс тойрч зугтаан, хуурмаг байж болохгүй.

-Хурандаа нарын өмгөөлөгчид эхлээд буудсан 10 цагдаагийн асуудлыг шийдсэний дараа удирдлагыг нь шийтгэх ёстой гэдэг байр суурийг илэрхийлээд байгаа?

-Өмгөөлөгч нарын л яриа байх. Гэхдээ тэд өөрсдөө ичих хэрэгтэй. Өөрсдийнхөө гэм бурууг жирийн нэг хэв журмын цагдаа нарт үүрүүлэх гэж дөрвөн жил оролдлоо шүү дээ. Бүр эцэстээ нөгөө цагдаа нар нь өөрсдөө очиж буу авсан, сайн дураараа бүлэглэн хүн алсан хэрэгтэн болох гээд байгаа байхгүй юу. Ийм арчаагүй цагдаагийн дарга нар байж болохгүй.Тиймээс цагдаагийн дарга нартай холбоотой хэргийг нягтлаад явах ёстой. Буруутай үйл ажиллагаа нь шүүхээр эцэслэн шийдэгдэх юм бол дор нь байсан галт зэвсэг хэрэглэсэн цагдаа нар тушаал биелүүлсэн тул буруугүй гэдгээр шийдэгдэнэ. Ний нуугүй хэлэхэд, цагдаагийн дарга нар өөрсдөөсөө хэргийг дахин холдуулах гээд байвал би тэдний нуусан бүх зүйлийг гаргаад ирье л дээ,Тэр бол асуудалгүй. Хэн нь буу тараасан, ямар сум, хаанаас авсан, хэн буудсан гэх мэт бүгдийг нь ахиад эхнээс нь эхлүүлж болно.Тэгвэл энэ хүмүүсийн ял улам л хүндрэх байх.

-Гэхдээ таныг ингэж хэлэхээр салбарын сайд нь шүүхийн хараат бус байдалд нөлөөлөхийг оролдож байна гэж харж байна?
-Дор байгаа цагдаа нартай холбоотой шүүх хурлыг хий гэсэн шаардлагыг тавьсан болохоор би ингэж хэлсэн юм.Хэрэв энэ хурлыг хийвэл асуудал бүр эсрэгээрээ болно. Яг үнэнийг хэлэхэд, миний дотоод итгэл үнэмшил, надад байгаа мэдээллийг шүүх дээр гаргаж ирээгүй, нотлох баримтаар ашиглаагүй учир энэ дарга нарын асуудал гайгүй явж байгаа. Цагдаагийн мэдүүлэг дотор ил цагаан байна шүү дээ, Батсүх өөрөө буудсан гэжТэгвэл цагдаагийн дарга тушаал өгсөн тухай бус өөрөө хүн алсан тухай ярина.

-Тэгвэл хурандаа нарын дээр байгаа хүмүүст хүлээлгэх хариуцлагыг салбарын сайдын хувиар хөндөх үү?
-Эд нар өөрсдөө хэлэх эсэхээс нь шалтгаална. "Бид заавар чиглэл өгснөөс болж, дөрвөн хүн буудуулж нас барсан, цаана нь олон хүн эрүүл мэндээрээ хохирсон байна. Гэхдээ онц байдлын штабаас ийм заавар өгсөн’’ гээд яривал дахин шинэ процесс эхэлнэ. Гэтэл үүнийгээ хэлэхгүй, улс төрчдийг хамгаалаад амаа тас үдчихээд, тэгсэн мөртлөө өөрсцийнх нь тушаал заавраар хөдөлж байсан цагдаа нар руу хэргээ чихэж байгаа хүмүүс цагдаагийн удирдлага байсан гэхээр өрөвдөлтэй санагдаад байгаа байхгүй юу. Уг нь жинхэнэ удирдлага бол “Уучлаарай, миний цэргүүд буруугүй. Би хариуцлагаа үүрээд явъя" гэх байсан. Гэтэл ийм арчаагүй, халаасны хулгайчаас дор авир ааштай байхад юу хэлэх билээ дээ.
-Л.Гантөмөр сайд та хоёрыг Сонирхлын зөрчлийн тухай хуулийг зөрчиж, өөрийнхөө хамаатан садангаар яамныхаа шинэ бүтцийг бүрдүүлсэн гээд байгаа. Энэ үнэн үү?
-Манай яаманд миний нэгч хамаатан садан, миний хамааралтай этгээд томилогдоогүй. Харин миний төрсөн дүү Х.Хулан гэж бий. Надаас хоёр жилийн дараа манай хуулийн сургуулийг төгссөн. Намайг УИХ-ын гишүүн болохоос өмнө л УИХ-ын Тамгын газарт орж, 12 жил ажилласан юм. Тэр дүү маань Л.Гантөмөрийн яаманд хуулийн хэлтэст орсон юм билээ. Би тухайн үед дүүдээ хэлсэн “Хэл ам татлаад байна. Л.Гантөмөрийг миний найз учир найзынхаа дүүг томилчихлоо гэж хэлнэ. Ажлаа болиод хуучин ажлаа хий" гэсэн чинь дүүтэйгээ тангараг тасарчихаад л сууж байна. Л.Гантөмөр ч надтай уулзсан “Сонин хэвлэлээр ийм яриа гараад байна. Би уг нь УИХ-д олон жил ажилласан. Нөгөө талаас намын харьяалал зэргээс хамаарч энэ албанд томилсон юм. Томилгоогоо эргээд харах уу” гэж байсан. Би тэгэхээр нь “Байнга ийм шүүмжлэлтэй яваад байх нь хэцүү байж магад. Өөрөө л мэд” гэсэн. Одоо тэгээд ажлаасаа халагдаад ирвэл дүүтэйгээ нэг хэсэгтээ л тангараг тасарна байх даа.


Өдрийн сонин
Т.ГЭРЭЛМАА

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол Facebook Twitter

Харъяа агентлаг, байгууллагууд