Х.Тэмүүжин: Намайг сайн ажилласан уу, саар байсан уу гэдгийг харж амжаагүй байхад миний бүрэн эрх дуусна

Шинэ Засгийн газрын танхимуудад манай сонин редакцийн айлчлал хийж буй. Энэ удаа хууль, шүүхийн байгууллагын шинэтгэл, Хууль зүйн яамны хэрэгжүүлэх чиг үүрэг, ирэх дөрвөн жил хууль тогтоомжийн хувьд хэрхэн яаж шинэчлэх талаар мэдээлэл авахаар Хууль зүйн яаманд зочиллоо. Тус салбарын сайд Х.Тэмүүжин, Хууль сахиулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Оюунболдын хамт бидэнд мэдээлэл өгч, асуултад хариулсан юм.

Англи, Орос загварын аль нь ч таарахгүй учраас дотоод хэргийг Хууль зүйн яамнаас салгасан

Тэрбээр эхлээд Хууль зүйн яамнаас Дотоод хэргийн газрыг салгах болсон учраа тайлбарласан юм. Дэлхийд дотоод хэргийн чиг үүргийн гурван загвар байдаг аж. Хамгийн түгээмэл нь Английн загвар. Тухайн загварын дотоод хэрэг гэдэг нь илүү хүчирхэг, цэрэг арми, тагнуулаа нэгтгэсэн тогтолцоо. Учир нь Англи улс колонын системтэй. Арлуудаасаа гадна цөөнгүй улс орныг өөрийнхөө хяналтад оруулж байсан.

Тэдгээртээ эдийн засаг болон улс төрийн хяналт тавих аргаа англичууд дотоод хэрэг гэж нэрлэдэг байсан аж. Жишээлбэл Хонгконг, Австрали, Шинэ Зеланд, Африкийн зарим улс гээд Их Британийн арлаас гадна байгаа хэд хэдэн улсыг колончилж байсан. Үүнийгээ их хүчтэй барьж байсан учраас колонийн систем задрахад дотоод хэрэг гэдгийгээ саяхныг хүртэл “чирсээр” ирсэн. Английг Европын холбоонд нэгдэх үед бусад улсаас “Та нар гадаад хэргийн чиг үүргүүдээ бүгдийг нь дотоод гэж нэрлэдгээсээ сал” гэдэг шаардлагыг тавьсан байна. Түүнээс гадна Хууль зүйн яам байгуулахыг шаардаж, энэ дагуу дөрвөн жилийн өмнөөс Англи улс Хууль зүйн яамтай болсон аж.

Дотоод хэрэг гэдэг нэр томъёог хэрэглэдэг хоёр дахь нь Орос маягийн загвар. Энэ бол хуучин социализмын системтэй холбоотой. Ерөнхий концевци нь Англитай адилхан, өөрийн системд байгаа улсуудыг хянах зорилготой байсан. Жишээ нь Монголоос эхлээд Зүүн европын улсууд, Африкийн зарим оронд хяналтаа тогтоохын тулд Оросуудын хэрэглэж байсан систем. Тэнд нь хүчирхэг тусгай албад болон цэргийн хүчин нь бүрэн оролцчихсон, хяналт тавих систем нь илүү байсан. Социалист лагерийн систем задарснаас үүдэн Оросын дотоод хэргийн чиг үүрэг суларч байгаа ч өөрийн улсын иргэдээ хянах чиглэлд явсаар л байгаа. Харин гурав дахь буюу Герман, Япон, Солонгос зэрэг улсад хэрэглэж байгаа дотоод хэргийн загвар бий. Гэхдээ чиг үүрэг засаг захиргаа болон төрийн албаны шинэтгэлтэй холбоотой. Манайхаар хэлэх юм бол Засгийн газрын хэрэг эрхлэх гэдгээр төлөөлүүлж хэрэгжүүлж байна гэсэн үг.

Харин манай улс энэ гурван загварын алийг нь харах ёстой вэ? Тэртээ тэргүй Монгол Улс колонын системийг тогтоогоогүй учир Английн загварыг авахгүй. Мөн Оросын загвар ч гэсэн таарахгүй. Учир нь Монгол холбооны улс биш, эсвэл дотоод хэрэг гэдгээр гадны улс орныг хянах зорилго ерөөсөө байхгүй.

Тэгэхээр засаг захиргаа, төрийн албаны шинэтгэл, төрийн бодлогыг хэрэгжүүлэх захиргааны бүтцийн оновчтой бодлогоо хэрэг эрхлэхийн түвшинд авах юм байна. Тиймээс Хууль зүйн яамнаас дотоод хэрэг гэдгийг үндсэнд нь салгаж байгаа гэлээ. Гэхдээ Англи, Оросын загвар шиг цагдаа хүчний байгууллагаа дотоод хэрэг биш, харин хууль сахиулах алба гэж нэрлэж байгаа. Тиймээс хуулийг хэрэгжүүлдэг бүтэцдээ анхаараад Хууль зүйн яам хэмээн нэрлэсэн гэв.

“Гэнэтийн бэлэг” шиг хуулиуд гарахгүй

Х.Тэмүүжин сайд салбараа хүлээж аваад Хууль зүйн яамны үндсэн үүрэг үүргүүдийг тодорхойлсон байна. Энд юун түрүүнд шүүх, хуулийн бай­гууллагын шинэтгэлийн талаар орж байгаа юм. Өмнө нь энэ чиг Хууль зүйн яамных байгаагүй аж. Харин ч Засгийн газар болон Хууль зүйн яам үүнээс тойрч зугатаадаг байжээ. Тиймээс эзэнгүй байсан хууль шүүхийн байгууллагын шинэтгэлийг өнгөрсөн гурван жил Ерөнхийлөгч хэрэгжүүлэх гэж оролдсон байна. Гэхдээ Ерөнхийлөгч гэдэг бодлого тодорхойлох түвшний субьект биш. Тиймээс Хууль зүйн яам руу хууль, шүүхийн байгууллагын шинэтгэл ирж байгаа гэлээ.

Хууль шүүхийн байгууллагын шинэтгэлийн талаар бусад улсуудын Хууль зүйн яамны нэн тэргүүнд авч явдаг зүйл бол иргэний үндсэн эрхийг эрх зүйн хувьд нь баталгаажуулах гэнэ. Өмнө нь Хууль зүйн яам энэ асуудалд оролцдоггүй байсан аж. Тиймээс уг чиг үүргийг Хүний эрхийн үндэсний комисс, парламент дахь Хүний эрхийн дэд хороо, ТББ-ууд авч явах гэж оролддог байж. Түүнээс гадна Хууль зүйн нийцэл талаасаа харахыг Хууль зүйн нэгдсэн бодлогыг бүрдүүлэх хэ­мээн нэрлэх гэнэ. Ингэснээр хууль тогтоомжууд бүгд нэг стандартаар бичигдэнэ. Хууль тогтоомжууд батлагдахаасаа өмнө тэр хуулийн хүрээнд эрх ашиг нь хөндөгдөж байгаа бүлэг­тээ хэлэлцүүлэгт орсон байх ёстой гэсэн шаардлага тавигдах юм байна. Өөрөөр хэлбэл хэзээ ч “гэнэтийн бэлэг” барихгүй.

Гуравдугаарт, Хуульчийн мэргэжлийн өөрөө удирдах ёсыг бүрдүүлнэ. Энэ нь хууль, шүүхийн байгууллагын дэд бүтэцтэй холбоотой. Үүн дотор хуульчдын хариуцлагыг яаж дээшлүүлэх вэ, тэдний ёс зүй болон итгэл даах чадвар нь хэрхэн хэмжигдэх вэ гэх мэт тогтолцоо яригдана. Мөн хуульчид лицензтэй болно. Харин тэр лицензийг хэн цуцлах, тэр маргааныг яаж шийдэх, процесс нь ямар байх гэдэгт дахиад л өнөөх дэд бүтэц шаардагдах аж. Үүнтэй холбоотойгоор Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг өнгөрсөн парламентын “сүүл” дээр баталсан. Удахгүй дагаж мөрдөх журмын тухай хуулийг гаргах аж.

Гэмт хэргээс урьдчилан сэр­гийлэх, түүнтэй тэмцэх механизмыг сайжруулах нь Хууль зүйн яамны хийх гол ажил аж. Энэ чиг үүргийн хүрээнд бусад улс орнуудыг харахад Хууль зүйн яам, Ерөнхий прокурорын газартайгаа зэрэгцээд нэг байшинд байдаг аж. Прокурорын газар нь гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэрэгжүүлдэг бол Хууль зүйн яам нь эрх зүйн бодлогоо тодорхойлдог байна. Харин хариуцлагаа хамтарч хүлээнэ.

Авлига болон зохион байгуулалттай гэмт хэргийн ард хар тамхи, хүн худалдаалах, мөнгө угаах, экологийн… гэмт хэргүүд байдаг. Энэ гэмт хэргүүдийг хэн хийдэг вэ гэвэл банкны эзэд, улс дамнасан том корпораци, мафи. Ийм хэргүүдтэй халаасны хулгайтай тэмцдэг цагдан сэргийлэх аргаар тэмцэхгүй гэдгийг Х.Тэмүүжин сайд хэлж байлаа. Харин тэмцэх дэд бүтэц нь Монголд алга. Тиймээс мөрдөх албыг бий болгож байгаа гэв.

Эрүү, иргэний шүүхийг салгана

УИХ өнгөрсөн хавар шүүхийн тухай багц хууль баталсан. Энэ хүрээнд эхний шинэчлэлээ хийх гэнэ. Улаанбаатарын хэмжээнд шүүхийн 16 танхим байдаг. Үүний талд нь эрүүгийн, үлдсэнд иргэний хэрэг шүүдэг аж. Иргэний хэргийн танхимаар жилдээ 400 гаруй мянган иргэн үйлчлүүлдэг гэсэн судалгаа гарчээ. Энэ бүхнийг олон улсын стандартад нийцсэн бүтэцтэй болгох нь. Үүний тулд зургаан дүүрэгт тарсан шүүхийг тойргийн хоёр том үйлчилгээний цогцолбор болгохоор төлөв­лөжээ. Ингэхдээ иргэний, эрүүгийн шүүх тусдаа байрлана. Олон улсын жишгээр энэ хоёрыг нэг байшинд байлгадаггүй аж. Одоогоор манайд шүүгдэгч, тэдний ар гэр, нэхэмжлэгч, гэрч хохирогчид нэг хаалгаар орж, гардаг. Үүнээс болж гэрч, хохирогчид ямар нэгэн дарамтад орох тохиолдол элбэг. Монголд гэрч хохирогчдын 80 хувь нь анхны өгсөн мэдүүлгээсээ буцдаг гээд бодохоор дээрх дэд бүтэц зайлшгүй хэрэгтэй болж байна. Эрүүгийн шүүхийн байрны дэргэд нь прокурорын байгууллага нь байх ёстой гэсэн стандартыг ч оруулж өгөхөөр төлөвлөжээ.

1000-1500 хүний багтаамжтай таван хорих барихад л асуудал шийдэгдэнэ

Манай улсад төвлөрсөн хорих анги 23 байдаг аж. Мөн л 23 хэсэгт төсөв зарахаар дундуур нь үр ашиггүй урсах мөнгө их. Дээрээс нь хянагч хүрэлцэхгүй, хоригдол оргодог. Олон улсад хорих байр 2000-аас дээш хоригдол багтаах хүчин чадалтай байдаг.

Гэтэл манайд дийлэнх нь 100-300 хүний багтаамжтай. Тэгэхээр 1000-1500 хүн хорих таван хорих анги барьчихад асуудлыг шийдэх юм байна. 23 газар хяналтын камер суурилуулж байснаас төвлөрсөн таван газар суулгавал зардал бага. Дээрх хорих ангиудад жилд 24 тэрбум төгрөг зарцуулдаг юм байна. Үүгээр таван цогц газрыг зохион байгуулж болно гэж сайд нь үзэв. Тиймээс эхний ээлжинд Налайхын хавьцаа авто болон төмөр зам ордог, дотроо үйлдвэртэй, 2000 хүний хорих байр барихаар төлөвлөж байна.

Цагдаагийн хэсгүүд гэр хороолол руу шилжинэ

Шүүхээс илүү иргэд цагдаагийн байгууллагад ханддаг. Тиймээс 100 мянган хүн тутамд цагдаагийн нэг хэсэг байх зохион байгуулалт хийх юм байна. Энэ хүрээнд одоо зургаан дүүрэгт байгаа зургаан хэлтсийн тоог 15 болгож нэмэх юм байна. Гэхдээ нэмэгдэж байгаа цагдаагийн хэсгүүд гэр хороололд байрлах аж. Шинээр барих хэсгүүд нь цагдаа хувцас солих, бэлтгэлээ хийх, усанд орох гэх мэт бүх л ажиллах, аюулгүй байдлаа хангах нөхцөл боломжийг хангасан байх юм.

Эрүүгийн хууль үеэ өнгөрөөжээ

Манай улсын Эрүүгийн хууль шинэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэж чадахгүй болжээ. Хүн худалдаалах, мөнгө угаах, хар тамхи, экологийн, соёлын гэмт хэргүүд бүгд шинэ төрлийнх. Харин монголын Эрүүгийн хууль социализмын үед гардаг байсан гэмт хэргүүдийг харж байгаад биччихсэн. Тиймээс зарим шинэ гэмт хэргийг ямар зүйлчлэлд оруулахаа мэддэггүй аж. Жишээ нь мөнгө угаах гэмт хэргийг эрүүгийн хэргээр зүйлчилж чадахгүй байгаа учраас дэлхийн улс орнууд манайхыг хар данс руу оруулах аюулд ирсэн гэв. Хэрэв хар дансанд орчихвол манай улсын бүх гүйлгээ хяналттайгаар хийгддэг болох аж. Энэ нь эдийн засгийн хувьд хараат байдалд орно гэсэн үг. Тиймээс Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан нэн даруй шинэ төрлийн гэмт хэргийг суулгана гэдгийг салбарын сайд нь хэлж байлаа. Зөвхөн хуульдаа суулгаж өгөхөөс гадна тийм гэмт хэргүүдтэй тэмцдэг мөрдөх албыг бий болгоно гэлээ. Энэ мөрдөх албыг бий болгоход дэд бүтэц хэрэгтэй. Тиймээс тусгай лаборатори, нотлох баримтаа хадгалах агуулах, сүлжээний аюулгүй байдлыг хангасан дэд бүтэц байх хэрэгтэй аж.

Тагнуулын газар “нуугдана”

Ийм шинэчлэлийн хүрээнд нийслэлийн цагдаа, шүүх хуулийн байгууллага төвлөрсөн бүсийн зургийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин үзүүлэв. Хууль зүйн яамны төлөвлөж байгаагаар ТЕГ байрнаасаа гараад, хаа нэгтээ нууц газар шилжих ёстой гэнэ. Угаасаа манайх шиг тагнуулын байгууллага нь олон нийтийн өмнө харагддаг улс дэлхийд байхгүй аж. Ингээд тагнуулын байр суларчих учраас тэнд Дээд шүүхийн байрыг барих аж. Тэр санхүүжилтийг УДШ-ийн нэр дээр байгаа Зайсан дахь газрыг нь зарж олохоор төлөвлөжээ. Харин нийслэлийн цагдаа, ЦЕГ хоёрын байрыг солих аж.

Цагдаа, шүүх, хүчний байгууллагуудын албан хаагчдад үйлчлэх учиртай нэг эмнэлэг уг бүсэд бий. Эмнэлгийн тодорхой өрөөг ямагт бэлэн байдалд, чөлөөтэй байлгаж, зөвхөн хүчнийхэнд үйлчлэх ёстой ч эмч нар нь жирийн иргэдийг хэвтүүлдэг. Энэ талаар сүүлийн үед маргаан гараад буй. Цэргийн госпитал хэмээх ижил үүрэгтэй эмнэлэг одоо дэргэдээ 3-4 өргөтгөл барилга барьж байгаа. Үүндээ цэрэг, хүчний байгууллагын ажилтнуудыг хүлээн авах боломжтой гэдгээ ч тэд хэлж байсан.

НЭГ ХОРИГДОЛД ЖИЛД 1,2 САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛДАГ

Дээрх мэдээллийг өгсний дараа Хууль зүйн сайд Х.Тэмүүжин бидний асуултад хариулсан юм.

-Энэ бүх ажлыг хийхэд таньд шаардагдах мөнгөний хэмжээ хэд вэ?

-Ерөнхий тооцоог би гүйцэд гаргаагүй байна. Гэхдээ бүх төлөвлөгөөгөө гүйцэлдүүлнэ гэвэл хамгийн багадаа 150 тэрбум төгрөг хэрэгтэй. Үүнийг шийдсэний дараа хар тамхи, хүний наймаа, мөнгө угаах зэрэг гэмт хэрэгтэй тэмцэж чадаагүйдээ би хариуцлага үүрэх бололцоотой болно. Одоо бол нийгэмд гарч байгаа шинэ гэмт хэргүүдийн төлөө хариуцлага хүлээж чадахгүй. Учир нь ийм болхи, зохион байгуулалт муутай, хүчин чадалгүй, орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангагдаагүй хуулийн байгууллагуудаар би юу ч хийлгэж чадахгүй. Гэхдээ энэ 150 тэрбум төгрөгийг татвар төлөгчдийн нуруун дээр үүрүүлэхгүйгээр хийх бололцоо манай салбарын дотоод нөөцөд хангалттай байна. Зохион байгуулалтаа зөв хийвэл болчихно.

-Хорих ангиудыг төвлөрсөн байдалд шилжүүлнэ гэсэн. Ал­ба хаагчдын нийгмийн асууд­лыг хэрхэн шийдэх юм бэ. Одоо байгаа хорих ангиудын дэргэд алба хаагчдад орон сууц барьж өгсөн байдаг?

-Улсын хэмжээнд 23 хо­рих ангитай. Эдгээр ангиуд ажилч­дынхаа нийгмийн асуудлыг бүр дордуулаад байгаа юм. Төвлөрсөн том хорих ангиуд томоохон хотын хажууд байрладаг. Учир нь хорих анги дотор үйлдвэрлэл явуулахаар зах зээлдээ ойр байх ёстой. Мөн ажиллаж байгаа хүмүүс нь нийгмийн амьдралаас холдоогүй байх ёстой гэж үздэг. Тэгэхээр томоохон хорих ангиудыг бид Налайх, Эрдэнэт, Ховд, Дорнодод барина гэсэн төлөвлөгөөтэй байна. Орон сууцыг тухайн газарт нь барьж өгнө. Түүнээс биш хөдөө зэлүүд газар бид байр барьж өгөөд хэрэггүй. Байртай болгосон гэх нэр төдий л болохоос нийгмийн үйлчилгээнээс холдуулдаг. Аав, ээж нь хорих ангийн хянагч хүүхэд сургууль, эмнэлэг зэргээс хөндий өсөх асуудал гарна. Тиймээс хорих ангиудыг төвлөрүүлбэл нийгмийн асуудал харин ч эерэг шийдэгдэнэ.

-Хорих ангиудын байр хуучирч муудсан байдаг. Мөн алслагдмал газарт оршдог. Худалдаж авах хүн байгаа болов уу?

-23 хорих ангийн 10 гаруй нь муудсан байгаа. Үлдсэн нь үнэ хүрэх обьект. Амгаланд байгаа хорих ангийн газар том, алслагдмал биш. Булганд байгаа хорих ангийн байрыг аж ахуйн зориулалтаар ашиглах бүрэн бололцоотой. Мааньтад байрлах хорих ангийг шохойн чулууны үйлдэрээр ашиглаж болно гэх мэт үнэ цэнэтэй газрууд байна. Зарагдахгүй үлдэх магадлалтай газруудыг нь зөвөөр ашиглах ямар боломж байна гэдгийг нь харна. Хорих ангиудын сургалтын төв болгож болно. Мөн хорих ангиудад ажиллаж байгаа хүмүүсийн эмнэлэг сувилалын чиглэлээр ашиглаж болно.

-Хоригдлууд хагас өлсгө­лөнгийн байдалтай байдаг гэ­дэг. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Төвлөрсөн хорих ангиудыг томоохон хотуудын дэргэд байгуулах гээд байгаагийн нэг шалтгаан дэд бүтцийг сайжруулах явдал юм. Хот руу дөхөж зах зээлтэй ойрхон болоход хоол хүнсний гачигдал үгүй болно. Хорих ангиудад зориулж буй хамгийн их зардал яаж гардаг вэ гэхээр алслагдсан газар руу хоол хүнс, хувцсыг нь зөөхөд гардаг. Нэг хоригдолд жилд нэг сая 200 мянгаас илүү зардал гаргаж байна. Тиймээс төвлөрсөн хорих ангитай болчихвол энэ мэт урсах зардал ч багасна гэсэн үг.

-Хоригдлууд гэрээгээр ажил хийдэг гэсэн. Энэ хэвээрээ юу?

-Эмэгтэй хоригдлууд “Говь” компанийн үйлдвэрт ажиллаж байгаа. Намайг энэ ажлыг хүлээж авахаас өмнө хэд хэдэн буруу шийдвэр гарсан байсан. Мөнгөн морьтын хорих ангид тоосгоны үйлдвэр барьсан. Тэнд үйлдвэрлэсэн тоосгыг зах зээл рүүгээ хэрхэн татах вэ гэдгээ бодоогүй. Бид Налайхад хорих анги бариад хажууд нь тоосгоны үйлдвэр байгуулсан бол илүү ач холбогдолтой болох байсан. Тиймээс алслагдсан хорих ангид үйлдвэр бариад ч ашиггүй байна гэдэг нь харагдаж байна.

-100 мянган хүний дунд нэг цагдаагийн хэлтэстэй байна гэсэн. Одоо байгаа цагдаагийн бие бүрэлдэхүүн хэдэн хүнээр нэмэгдэх вэ?

-Одоо байгаа цагдаагийн тоог нэмэхгүй.

-Одоо байгаа цагдаа нар иргэдэд үйлчлэхэд хүрэлцэхгүй байна гэдэг шүү дээ?

-Зургаан дүүрэгт байгаа цагдаагийн хэлтэс нь оффисийн зориулалттай учир байр луугаа бөөгнөрөөд, дарга нь олшроод байгаа юм. Тиймээс бид дарга нарын тоог цөөлөөд, үйлчилгээ үзүүлдэг хэсгийнхээ орон тоог нэмэх гэж байгаа. Тухайлбал, ШШГЕГ-ын нэг хянагчид 20 хоригдол оногдох ёстой атал 80-ыг хариуцаж байна гэсэн судалгаа бий. Гэтэл ШШГЕГ-т жүжигчин, дуучин, бөх гэх мэт хүмүүс байна. Тэд ажил хийхгүй. Зүгээр л энэ байгууллагаас мөнгө авдаг хүмүүс. Гэтэл хянагч нь хүрэхгүй байна гээд байгаа юм. Энэ байдлыг халах гэхээр намайг спортод дургүй, урлагт сонирхолгүй, бөхөд хайргүй гээд ярих л байх. Гэхдээ ШШГЕГ бол хоригдол алдахгүй байх ёстой болохоос дуучин, бөх гэх мэт хүмүүсийг тэжээх үүрэггүй. Тэгээд би ШШГЕГ-ын хүрээнд урлагийн чуулга байх шаардлагагүй тул татан буулгаж хянагчийнхаа орон тоон дээр хүн ав гэж хэлсэн. Цагдаагийн байгууллага ч гэсэн адилхан. Гудамжинд эргүүл хийж иргэнийхээ аюулгүй байдлыг хангах цагдаагийнхаа орон тоог нэмэх ёстой. Цагдаагийн байгууллагын 60-70 хувь нь гэмт хэрэгтэй тэмцдэггүй хүмүүс байна. Шаталсан даргын тогтолцоо их учир гэмт хэрэгтэй тэмцэх хэсэг нь бага байгаа юм.

-Та харьяа байгууллагуудаа судалж үзсэн үү. Боловсон хүч­ний ажиллах чадвар ямар байна?

-Цагдаагийн байгууллага, ШШГЕГ гэх мэт харъяа байгууллагуудаа судлаад үзэхэд чадвартай хүмүүс байна. Тэдний ажлын үр ашгийг юу бууруулсан бэ гэхээр өмнө нь байсан зохион байгуулалтын алдаа юм. Хичнээн чадалтай мөрдөгч байсан ч 1980 оны үед хэрэглэж байсан аргаараа л яваад байна. Хүний яриа, хов жив сонсч хэрэг илрүүлж байгаа болохоос баримтад шинжилгээ, үнэлгээ хийдэг чадвар алга. Тиймээс бид дэд бүтцээ сайжруулж байж чадалтай мөрдөгч нарын хэрэг илрүүлэлт, ажиллах ур чадвар дээшилнэ. Түүнчлэн юу ч мэдэхгүй шахааны хүмүүс манай газруудад бий. Найз нөхөд, ах дүү, хамаатан садангаараа дамжуулж шургасан байна. Тиймээс энэ бүхнийг цэгцлэхээс өөр арга байхгүй.

-Та ажлаа аваад халаа сэлгээ нэлээн хийсэн. Танай байгууллагаас хэдэн хүн халагдсан бэ?

-Яаманд орж ирээд цомхотгосон хүн бол ерөнхийдөө цөөхөн. 10 гаруй л байгаа байх. Харин байгууллага доторх байрыг нь сольсон тохиолдол олон бий. Бусад яамтай харьцуулахад манай яам хамгийн цөөхөн боловсон хүчинтэй салбар байсан юм билээ. Тэгээд би ирсэн даруйдаа бүтцээ чадварлаг боловсон хүчнээр хангах хэрэгтэй гэж бодсон. Тиймээс Эрх зүйн шинэтгэлийн бодлогын газрыг шинээр бий болгосон. Шинэ боловсон хүчин авна.

-Шинээр томилогдсон цаг­даагийн удирлагууд ихэвчлэн Эрүүгийн цагдаагийн газраас томилогдсон байсан. Энэ ямар учиртай юм бэ?

-Ер нь бол нэр цэвэр, ямар нэгэн компани, бизнес эрхлэгчдийн гар хөл болоогүй, өөрсдөө хөрөнгөжөөгүй хэсэг хаана байна вэ гэдгийг харж байна. Энэ томилгоогоор Эрүүгийн цагдаагийн алба хаагчид нэлээд түлхүү ороод ирсэн байх. Зөвхөн Эрүүгийн цагдаагийн газраас ч бус Мөрдөн байцаах газар ажиллаж байгаа нэр цэвэр хүмүүс ч албан тушаал авсан. Цаашид шинэтгэлийн хүрээнд Мөрдөн байцаах газар болоод Эрүүгийн цагдаагийн газар нэг бүхэл болж Мөрдөх алба болно. Энэ бол шилжилтийн үеийн л томилгоо. Хууль арваннэгдүгээр сарын 24 гэхэд өргөн баригдаад хавар батлагдана. Хууль батлагдсаныхаа дагуу цагдаа дотор шинэ томилгоо явагдана.

-Мөрдөн байцаах газарт ажиллаж байсан найман залууг дүүрэгт шилжүүлсэн байсан. Тэдний ихэнхийнх аав нь цагдаагийн байгууллагад удирдах алба хашиж байсан гэдгээс болсон гэж дуулсан. Энэ үнэн үү?

-Цагдаагийнхан хуучин сэтгэхүйгээсээ салах хэрэгтэй. Төвлөрсөн байсан эрх мэдлийг нь задлаад ур чадвартай хүмүүсийг доош буулгах тактик барьж байна. Удирдах газарт том эрх мэдэл төвлөрөхгүй. Ур чадвартай мөрдөгчид захиргааны ажил хийхгүй. Мөрдөгчид үйлдвэрлэл дээрээ очно. Удирдах газар ажиллаж байгаад дүүрэг дээр томилогдоно гэдэг муу гэсэн үзүүлэлт биш. Өмнө нь дарга нарын хүүхдүүд үйлдвэрлэл дээр огт ажиллаж үзэхгүйгээр албан тушаалд очсон байна. Гэхдээ долоон мянган хүнтэй том бүрэлдэхүүн явж байгаа учир зарим тохиолдолд нэг хоёр хүн дээр алдаа гарах тохиолдол бий. Олон хүнийг зэрэг томилсон бол бодлогын дагуу л гэсэн үг. Цагдаа дотор байгаа хамгийн буруу хандлага нь дээшээ нэг л гарсан бол буух ёсгүй гэж үздэг. Буухаараа намайг доромжилж байна гэж боддог хандлага байна.

-Зарим нь үүнийг намтай холбох нь ч байна?

-Шинэтгэлийн ажил одоо л эхэлж байна. Прокурор, цагдаа дээр ч ийм хандлага гарч байна. Төвшин нь солигдохоор би ажлаасаа гарлаа гэдэг. Тэгвэл ийм хүнийг ажиллуулахгүй байсан нь дээр.

-Дээр ажиллаж байгаад гэнэт доошоо унасан залуу­чуудад ажиллах эрч хүн, урам зориг төрөхгүй байх шиг?

-Цагдаагийн хуультай холбоотой олон шинэтгэл орж ирж байна. Тэгэхээр мөрдөгч болон цагдаа гээд бүх хүн хэрхэн карьераа өсгөх тогтолцоог нь хуульчилж өгч байгаа. Би Б.Билэгтийг ЦЕГ-ын даргаар тавихдаа доор нь байгаа 16 томилгоог зэрэг хийсэн. Яг энэ үе шатаар гурван удаа явж байгаа. Тиймээс энэ үе шатаас бүгд бужигнаад зарим нь дээшээ, зарим нь доошоо ороод явж л байгаа. Түүнээс биш нэг ч хүн цагдаагийн албанаас халагдаагүй. Зүгээр л байршлууд нь хөдөлгөөнд орсон. Энэ бүхнээс хандлага нь буруу болсон хэдэн нөхдүүд тэсэхгүй ажлаасаа гарч байгаа. Үүнийг би зөв гэж бодож байна. Цагдаа дотор нэг л зарчим байх ёстой. Хэн хэрэг илрүүлж чадаж байна, тэр хүн л ахина. Зургаан сарын дотор шинэ хуулиуд гарч эрхзүйн орчин шинэчлэгдэнэ. Одоо зарим хүн над руу залгаад аль нэг дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга болмоор байна гэдэг. Тэгэхээр би өөдөөс нь инээгээд “Дүүргийн дарга чинь байхгүй болж байгаа, уучлаарай” гэхээр ойлгодоггүй. Дүүргийн дарга, мөрдөн байцаах хэлтсийн дарга, эрүүгийн хэлтсийн дарга гээд л бөөн дарга байдгийг хална. Гэмт хэрэгтэй тэмцэх дарга, хэв журамтай тэмцэх дарга гэж хоёр дарга л байна. Мөрдөгч, байцаагч гээд үйлдвэрлэгч бү­хий систем ажиллана. Ингэс­нээр даргын тоо багасна. Тэгэнгүүт өмнө нь дарга гэсэн тодотголтой байсан хүн “тэгээд би хэн байх юм” гэсэн тэнэг асуулт асуугаад л явцгааж байна. Эндээс захиргааны байгууллага шиг карьер мөрөөдөж амьдарч байсан хүмүүс гэдэг нь харагдаад байгаа юм. Харин одоо бид шинэ урамшууллын систем тогтооно. Захиргааны карьерээр цалин нь өндөр байхгүй. Манайхан цалин өндөр байж нийгмийн хамгаалал нэмэгдэх гэдгийг дарга болох гэдэгтэй л холбож ойлгоод байгаа юм. Тиймээс дарга болж байж цалин өсдөг системийг бид хална. Баруунд цагдаа нар хэрхэн ажилладаг вэ гэхээр тэдэнд албан тушаал бус одон өгдөг. Нэгээс тавдугаар зэргийн одонтой. Тэгээд тавдугаар зэргийн одон авсан мөрдөгчийн цалин 15 хувиар нэмэгдэнэ. Дөрөвдүгээр зэргийнхийг авбал 30 хувь нэмэгдэнэ гэсэн зарчим үйлчилдэг. Ажлаа сайн хийвэл даргаасаа ч өндөр цалинтай мөрдөгч байж болох юм. Тэгэхээр хүмүүс дарга болохын төлөө бус цалингаа нэмэгдүүлэхийн төлөө л ажиллана гэсэн үг. Энэ бол хийсэн ажлаар нь үнэлдэг систем юм. Бид одоо зоригтой шинэтгэл хийх ёстой. Цагдаа, цэрэг, хууль хүчний байгууллагад зориулсан шагналын систем хуулиар нь хийж өгнө

-Олон хууль байгаа юм байна. Энэ хуулиуд дээр ямар баг ажиллаж байна?

-Найман хууль байгаа. Хууль бүр дээр тусдаа Ажлын хэсэг ажиллаж байгаа. Хууль зүйн яам, болон өмнө нь Ерөнхийлөгчийн Тамгын газар дээр байгуулагдсан Ажлын хэсгээс тодорхой хэсгийг нь оруулаад ажиллаж байна. Мөн цагдаа байгууллагуудаас ч төлөөлөл орж байгаа.

-Таны ярьж буй энэ бүх шинэтгэлийн бодлогын хэрэг­жилт хэзээнээс эхлэх вэ?

-Хуулиуд батлагдаад, дэд бүтцүүдээ байгуулчихвал эерэг үр дүн 2016 онд гарвал их юм. Х.Тэмүүжин гэдэг сайд сайн ажилласан уу, саар байсан уу гэдгийг харж амжаагүй байхад миний бүрэн эрх дуусна.

-Шинээр бий болсон Засгийн газар өөрсдийн гэсэн хүнээ томоохон албанд томилох нь их байна. Жирийн алба хаагчдыг ч олноор нь халах тохиолдол гарч байна. Та бусад яамд дахь томилгоог хэрхэн харж байна?

-Одоо Нийтийн албаны тухай хууль өргөн баригдах гэж байна. Энэ долоо хоногоос Хууль зүйн яаман дээр ирж засвараа хийлгэх байх. Нийтийн албаны хуулиар энэ бүхэнтэй холбоотой асуудлыг шийдэх гэж байгаа. Манайхан өмнө нь Нийтийн албаны хуульд нэг алдаа гаргасан байсан. Нийтийн албыг тогтвортой байдлаар нь гурван бүтцэд хуваадаг. Нэгдүгээрт, нийтийн алба бол нийтийн эрх ашгийн төлөө үйлчлэх ёстой. Нийтэд үйлчлэхдээ хоёр эх сурвалжаар дамжуулна. Нэг хэсэг нь сайд, УИХ эсвэл Ерөнхийлөгчид үйлчлэх байдлаар дам үйлчилдэг. Нөгөө хэсэг нь иргэдэд шууд үйлчилдэг. Бусад улс орны хуулийн ангилалд тогтвортой байдлаар нь сайдад болон Засгийн газарт, УИХ, Ерөнхийлөгчид үйлчлэх байдлаар нийтэд үйлчилдэг. Энэ албан тушаалд томилогдож байгаа хүн “Миний томилогдож байгаа ажлын эрсдэл 75 хувьтай” гэж үздэг. Өөрөөр хэлбэл анх томилогдохдоо л шинэ сайд ирвэл би халагдах ёстой гэж үздэг.

-Яагаад?

-Яагаад гэвэл шинэ сайд ирснээр Засгийн газрын бодлого өөрчлөгдөнө. Энэ албан тушаал ажиллаж байгаа хүмүүс бол аль ч яаманд сайдын Бодлогын газарт ажиллаж байгаа хүмүүс юм. Тэд өөрсдийгөө мэргэшсэн алба хаагч гэж хэлэх ёстой боловч тогтвортой байдал нь 75 хувийн эрсдэлтэй. Иргэдэд үйлчилж байгаа албан хаагчид тогтвортой байдлын эрсдэл 25 хувь гэж үздэг. Тэдэнд яам, сайд, дарга хэдэн удаа солигдох нь огт хамаагүй.   75 хувь нь тогтвортой байгаа шалтгаан нь улс төрөөс ангид байдагтай холбоотой. Үлдсэн 25 хувь нь иргэний үнэлгээнээс шалтгаална. Би иргэн хүний хувьд надад үйлчилж байгаа хүнд үнэлгээ өгнө. Надад үйлчлэхдээ хүнд суртал гаргавал муу гэж үнэлнэ. Тиймээс дарга нараас бус иргэнээс муу гэсэн үнэлэгээ авсныхаа төлөө ажлаасаа халагдана.

-Одоо өөрчлөгдөж байгаа албан тушаалтнууд 75 хувийн эрсдэлтэй бүлэг байх нь ээ?

-Би Хууль зүйн яаман дээр ирээд эхлээд Хууль зүйн бодлогын газартайгаа танилцсан. Энэ бодлогын газар миний өмнөх сайдын бодлогыг боловсруулж байгаа газар юм. Тэнд сайн хүн ажиллаж байж болно. Гэхдээ бодлого өөрөө гурван зүйлээс шалтгаалдаг гэдгийг санах хэрэгтэй. Нэгдүгээрт, зарчим, үзэл санаанаас шалтгаална. Зарчим, үзэл санаа нь өөр бол тэр бодлогыг бичдэг хүн халагдахаас өөр аргагүй. Социалист үзэлтэй хүн надад либераль бодлого бичиж өгч чадахгүйтээ адил юм. Тиймээс бусад бүх улс оронд Бодлогын газар бол сайдын өөрийнх нь мэдлийнх байна гэж үздэг. Сайд орж ирээд шууд Бодлогын газартайгаа танилцана. Тэгээд авч үлдэх хүнээ үлдээгээд бусдыг нь хална. Учир нь сайд өөрөө бодлогоо тодорхойлдог. Энэ бодлогыг бид хүлээн зөвшөөрөхгүй бол сайд солигдох нь ямар ч хэрэггүй болж байгаа юм. Бодлогогүй сайд томилогдож ирээд Бодлогын газраасаа юу хэрэгжүүлэх вэ гэж асуудаг байдал бол мэргэшсэн улс төр биш. Өмнөх Засгийн газрын сайдууд бүгд томилогдож ирээд Бодлогын газраасаа юу хийхээ асуудаг байсан. Нөгөө хэд нь “Урьд нь ийм л юм хийж байсан. Цаашид үүнийгээ л үргэлжлүүлнэ” гэсэн утгатай юм хэлдэг. Тэгэхээр юу ч өөрчлөгдөхгүй гэсэн үг. Нөгөөдүүл нь бодлогыг нь бичээд сайд гарын үсэг зураад л байж байвал Засгийн газар юу ч хийхгүй гэсэн үг. Тиймээс бодлогын газар гэдэг сайдын газар гэдгийг ойлгох хэрэгтэй. Хоёрдугаарт, Бодлогын хэрэг­жилтийг зохицуулах газар. Өөрөөр хэлбэл, шинэ бодлогыг хэрэгжүүлэх баг. Энэ ч бас хүссэн хүсээгүй сайдынх. Сайд “Ийм бодлого гарсан. Үүнийг хэрэгжүүл” гэж даалгавар өгнө. Үүнийг хэрэгжүүлэх хүн нь сайдтай хамт хариуцлага хүлээнэ. Сайд унавал Бодлогын газар ч бас хамт унана. Учир нь бодлогоо хэрэгжүүлж чадаагүй тул хариуцлага хүлээх ёстой. Тиймээс энэ хоёр газар бол сайдын 100 хувийн мэдлийн газар байх ёстой. Энэ бол яам. Бусад улс орнуудад яамыг сайдын Ажлын алба гэж хэлдэг. Гэтэл бид яамны сайд гэж андуурдаг. Энэ бол өмнөх нийгмийн захиргааны удирдлагын системийн алдаа юм.

-Тэгвэл сайдын мэдлийн биш алба нь юу юм бэ?

-Бүх яаманд Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитийн газар гэж бий болсон. Энэ бол сайдын бодлого, түүний хэрэгжилтэд хөндлөнгийн үнэлгээ хийхэд зориулагдсан мэргэшсэн байгууллага юм. Би энэ байгууллагаар хөндлөнгийн үнэлгээ хийлгэж байх ёстой. Сайдын бодлого хэрэгжиж байна уу, үгүй юу гэдгийг харж байх ёстой. Энэ газар надад долигонодог хүн байх хэрэггүй. Харин обьектив байдлаар “Таны бодлого ингэж гарсан. Хэрэгжилт ийм зүйл дээр алдаж байна. Сул, муу байна” гэх мэтийг гаргаж ирдэг байх ёстой. Тиймээс энэ газар надад огт дургүй хүн ажиллах ёстой. Энэ нь надад зөв бодлого хэрэгжүүлэхэд тус болно. Тиймээс би тэнд өөрийнхөө хүнийг тавих тухай ярих ёсгүй. Үүний дараа захиргаа удирдлагын газар байна. Энэ бол мөн яамны мэдлийн газар. Би даргыг нь сольж магадгүй. Бусад нягтлан, нярав, үйлчлэгч надад огт хамаагүй. Учир нь тэд бол мэргэшсэн хүмүүс юм. Харин алдаа гаргавал би хариуцлага тооцно. Тиймээс энэ заагийг олж зөв гаргах ёстой. Харамсалтай нь Монголд энэ зааг гараагүй байна. Саяхан Ерөнхийлөгчийн Тамгын газар дээр гадныхан ойлгохгүй эмгэнэлтэй зүйл тохиолдсон. Ерөнхийлөгчийн зөвлөх, Тамгын газар гэсэн бүтэн систем зөвхөн Ерөнхийлөгчид л үйлчлэх ёстой. Гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгчид бус сонгогдсон нэр бүхий Ерөнхийлөгчид үйлчлэх ёстой. Гэтэл тэд “Би төрийн албанаас солигдох ёсгүй шүү дээ” гээд сууж байгаа юм. Гэтэл АНУ-ын Ерөнхийлөгч солигдоход Цагаан ордны албан хаагчдын 90 хувь нь солигдоно гэсэн зарчимтай. Харамсалтай нь манайхан үүнийг тогтвортой төрийн алба гэж хараад байгаа юм. Тийм биш. Манайд шинэ УИХ бүрдэхэд УИХ-ын Тамгын газрын 50 хувь нь солигддог. Яагаад гэвэл УИХ бол улс төрийн байгууллага юм. Тиймээс Тамгын газар бол улс төрийн байгууллагад үйлчилдэг мэргэжлийн байгууллага юм. Тиймээс олонхиос шалтгаалан Тамгын газрын 50 хувь солигддог. Үлдсэн 50 хувь нь үйлчлэгч, нягтлан, нярав зэрэг юм. Тиймээс бид энэ хил хязгаарыг зөв тогтоохгүй бол хоёр тийшээ үсрээд байна. Соронзны хоёр туйл шиг л түлхэлцээд байна. Би ч гэсэн шинээр бүрэлдсэн Засгийн газрынхаа зарим яамдыг ажигласан. Тийм зүйл байна. Ер нь нягтлан, нярав сайдад огт хамаагүй. Тиймээс одоо Нийтийн албаны хуулийг гаргаж байж л бүх зүйлс зөв гольдролд орно.

Тэмдэглэсэн Ч.Ариунболд, Б.Энхжаргал

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол Facebook Twitter

Харъяа агентлаг, байгууллагууд