Г.Оюунболд: Авлига, албан тушаалын хэргийн ялыг чангаруулна

Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газраас боловсруулж байгаа. Энэ талаар Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Хууль сахиулах бодлогын хэлтсийн дарга Г.ОЮУНБОЛДТОЙ ярилцлаа.

-Хууль зүйн яамнаас Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсгийг гаргасан. Хуулийг шинэчилж найруулах зайлшгүй үндэслэл нь юу байсан бэ?

-Нийгмийн хамгийн том харилцааг Эрүүгийн хууль зохицуулдаг. Бид 2002 оны Эрүүгийн хуулийг арван жил хэрэглэх явцад 8-10 удаагийн том судалгаа хийсэн. Энэ хууль яагаад иргэдэд хар харагдаад байгаа юм 6э гэж. Учир нь хүнийг шийтгэх хууль байхгүй юу. Яагаад давтан гэмт хэрэг өсч байна вэ. Ял шийтгүүлсэн хүмүүс хүмүүжихгүй байна. 2002 оны нийгмийн байдал, гэмт хэргийн гаралт одоогийнхоос өөр байсан. Тийм учраас ялын бодлого, гэмт хэргийн ангиллаа өөрчилж, шинэ төрлийн гэмт хэргийг хуульдаа нарийвчлан тусгаж өгөхгүй бол болохгүй.

Авлига, албан тушаал, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, эдийн засгийн хэргүүд, үндэсний аюулгүй байдлын эсрэг, кибер гэмт хэргийн ялыг чангаруулсан. Одоо байгаа хуулиар албан тушаалын гэмт хэргийг хүндэвтэр гэмт хэрэгт тооцож тав хүртэлх жилийн ял оноож байгаа. Төрийн албан хаагч эрх мэдлээ урвуулах хэрэг баривчлах ялтай, торгох ялтай. Дээд тал нь таван жил хүртэлх ялтай. Эрх мэдлээ хэтрүүлэх хэрэг бол 1-5 жилийн хорих ялтай байгаа. Хээл хахууль ч мөн таван жил хүртэлх хорих ялтай. Тийм учраас энэ авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн этгээд таваас дээш жилийн ял эдлэхээр болж байна. Дээр нь хууль бусаар хөрөнгөжсөн бол эд хөрөнгийг нь хураахаас авахуулаад олон зүйл оруулж байгаа. Социализмын үеийн авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой заалтуудыг бүгдийг нь өөрчилсөн. Спортын авлига, ялангуяа үндэсний бөхөд бугласан асуудал, хувийн хэвшлийн авлига зэргийг Эрүүгийн хуулиар зохицуулна.

-Хэдэн жилийн өмнө А гэдэг эмэгтэй 10 мянган төгрөг хулгайлаад арван жилийн ял шийтгүүлсэн. Үүн шиг тохиолдол дахиж гарахгүй гэсэн үг үү?

-Ялын хэт үсрэлт гэж бий. Жишээ нь булаах гэмт хэрэг үйлдсэн хүнийг Эрүүгийн хуулиар дахиад хулгай хийхэд нь шууд 10-аас дээш жилийн ял онооно. Яагаад гэвэл, Эрүүгийн хуулийн 145.4-т урьд булаах дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд дахиад хулгайн гэмт хэрэг үйлдсэн бол 10-аас дээш жилийн ял онооно гээд заачихсан. Ариунжаргал гэдэг эмэгтэй 10 мянган төгрөг хулгайлаад 10 жилийн ял авсан. Түүнийг яг хуулиараа л шийтгэсэн байхгүй юу. Тэрнээс биш хуульд байхгүй зүйл ангиар түүнийг шийтгээгүй. Тэр хүүхэн өмнө нь юм булаачихсан байсан. Дахиад юм хулгайлсан. Тийм учраас л Эрүүгийн хуульд байдаг олон бланкет стансециудыг бид өөрчлөх юм.

-Гэмт хэрэг хийсэн хүмүүс ял завших оролдлогуудыг хийдэг. Үүнийг Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр хааж байгаа юу?

Таван удаагийн үйлдлээр хулгай хийсэн бол хэрэг тус бүрт нь ял өгөөд л байна. Хэрэг нь удаашрахгүй, тэр хүн ял завшихгүй. Эхний хэргийг нь шийдэж хорьчихоод араас нь хэргийг нь илрүүлж ялыг нь нэмээд л байна. Үйлдсэн хэрэг бүртээ ял авна гэсэн үг. Ингэж давтан гэмт хэрэг үйлдэгч, рецедив гэмт хэрэгтнүүдтэй тэмцэх бодлогыг хуульд суулгаж байгаа.

-Ер нь хуулийг ингэж өөрчлөхдөө аль улсын загварыг судалсан бэ?

 -Одоо тэр улсын хууль сайн гэдэг зүйл байхгүй болсон. Эрүүгийн загвар хуулийг АНУ, Герман, далайн орнуудын нэртэй эрдэмтэн хуульчид 2007 онд баталсан. Энэ загварыг ихэнхи улс ашиглаж хуулиа өөрчилсөн. Бид ч бас энэ загварт тулгуурлаж, Монголын нөхцөл байдалдаа тохируулан авч байна. Эрүүгийн хууль тогтоомжийн шинэчлэлд Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль, Хууль сахиулах хууль, Гэрч хохирогчийг хамгаалах хууль, Цагдаагийн хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Мөрдөх албаны хууль зэрэг найман хуулийг өөрчилж, хооронд нь авцалдуулж байгаа.

-Нийтлэг үйлддэг гэмт хэргийн ялын бодлогыг хэрхэн өөрчилж байгаа вэ?

-Ер нь бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн рамнаас гажихгүй. Гол нь нийтлэг байнга давтагддаг хулгай, дээрэм, танхай, залилан, булаалт, хүн амь, хүчиндэх гэмт хэргүүдийг шинэчилсэн найруулгад тодорхой ялгаж өгсөн. Хулгайн нийтэд тустай хөдөлмөр эрхлүүлэх үү гэдгийг шийднэ. Хүн хутгалчихсан байсан ч хохирогчийн шарх эдгэрсэн, хэрэгтэн гэм буруугаа хүлээчихсэн бол заавал хорих шаардлагагүй. Гурван жилийн тэнсэнтэй, амлалт авахуулаад 100 цаг нийтэд тустай ажил хийлгэдэг байж болно шүү дээ. Эрүүгийн процессын хуулийн шинэтгэлээр прокурорын зарим эрх шүүх рүү шилжиж байна. Тухайлбал, хүнийг барьдаг, хорьдог, нэгждэг, тагнадаг эрхийг прокурор өгдөг байсан байна.

-Хуульд оруулж байгаа өөрчлөлтүүдийг дурдахгүй юу?

-Хуульд шинээр татварын хэрэг зөрчлүүдийг тусгасан. Эдийн засгийн гэмт хэргийг өмчийн эсрэг гэмт хэргээс тусад нь оруулж байна. Далд эдийн засаг бий болгох, мөнгө угаах, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх, хориглосон худалдаа үйлчилгээ явуулах, сүлжээний бизнес, банкны луйвар хийх зэргийг эдийн засгийн гэмт хэрэг гээд тусдаа бүлэгт оруулсан. Мөн хүүхдийн эсрэг гэмт хэрэг гэсэн шинэ бүлэг оруулж байгаа. Түүх соёлын дурсгалт зүйлтэй холбоотойгоор хиргэсүүр, геологийн үнэ зүйл, археологийн олдвор гэдгээр нь ялгаж салбарын яамны саналыг авсан. Эмийг контарбантаар гаргах, хар тамхи хил давуулж наймаалахыг хоёр өөр зүйл болгож байгаа. Түүх соёлын дурсгалт зүйлтэй холбоотой хэргийг шийддэг дор хаяж 8-10 орчим зүйл хэсэгтэй байх болов уу гэж бодож байна. Мөн ялын төрлүүдийг өөрчилж, гэмт хэргийн ангилал гэх зүйлийг байхгүй болгож байна.

-Цаазаар авах ял, албадан ажил хийлгэх, баривчлах ялыг хуулиас хасч байгаа гэсэн?

-Албадан ажил хийлгэх ялыг нийтэд тустай ажил хийлгэх болгож өөрчилж байна. Монгол цаазын ялгүй улс болсон. Цаазын ялыг бүх насаар нь хорих ял болгон өөрчилсөн. Бүх насаараа ял эдлэх хүн 20 жилийг биечлэн эдлээд засарсан бол хугацаатай хорих ялаар шийтгэх гэрэл гэгээг үлдээж байгаа. Баривчлах ялын тухайд өнгөрсөн жилүүдэд үр дүнгээ өгөөгүй. Тэр хүнийг ганцааранг нь хорьж, гэмийг нь ухааруулах ёстой ч энэ бараг хэрэгжээгүй. Тийм учраас бүр мөсөн авч хорих ялаар сольж байна. Тэгэхээр хорих ял нэг сараас эхэлнэ гэсэн үг.

-Бүх насаараа хорих ял шийтгүүлсэн хүн 20 жилийн дараа дэглэм буурч болно гэсэн үг үү?

-Дэглэм гэдэг ойлголт одоо байхгүй болсон. Хорих ялын нээлттэй, хаалттай гэсэн хэлбэр л байна. Нээлттэй дэглэмд ял эдэлж байгаа хүн хорих ангийнхаа бүсэд байна, зарим тохиолдолд долоо хоногт 1-2 удаа гэртээ очдог ч байж болно. Эсвэл үйлдвэрлэлийн бүсэд ажиллачихаад хорих ангидаа очиж хонодог ч юм уу. Хаалттай гэдэг нь өнөөх айхтар гэмт хэрэг үйлдэж чанга, онцгой дэглэмд ял эдлээд байгаа хүмүүсийн эдлэх дэглэм. Одоо онц, чанга гэж олон ялгахгүй болж байгаа.

-Хуульд өөрчлөлт оруулахдаа аль гэмт хэргийн ялыг өмнөхөөс нь чангаруулсан бэ?

-Одоогийн Эрүүгийн хуульд ял оноох хоёр хэлбэр байна. Бүх хэргийг нийлүүлж байгаад ял оноодог нэг хувилбар бий. Нөгөө нь, хэрэг тус бүрт нь ял оноочихоод хооронд нь нэмдэг зарчим байна. Олон удаагийн үйлдэлтэй гэмт хэрэг үйлдсэн хүнийг таслаад явуулья гэхээр надад нэг хэрэг байгаа гэдэг. Адгийн хулгайч бол хоёр жил цагдан хоригдож байгаад суллагдахын тулд хэргээ нэг нэгээр гаргаж байгаад хоёр жилийн дараа гарчихдаг байхгүй юу. Одоо бол нотлогдсон хэрэг бүрт нь ял өгөөд л байна. Хэчнээн сайн хууль байлаа гээд бусад хуультайгаа уялдахгүй бол хэрэгжихгүй шүү дээ.

-Хэргийн ангиллыг хэр-хэн өөрчилж байгаа вэ?

-Гэмт хэргийг зөрчил, гэмт хэрэг гэж хоёр ангилна. Заавал хүнд, хүндэвтэр гэж ялгахгүй. Гэмт хэргээ ангилчихаад тэрнийхээ хойноос хөөцөлддөг, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ зэрэг нь гэмт хэргийн ангилалд нөлөөлдөг зүйл байхгүй болно. Журам зөрчсөн, хууль зөрчсөн бол Зөрчлийн хариуцлага тооцно. Хүнд, төрд хохирол учруулбал гэмт хэргийг тодорхой болгоод ялын хэт үсрэлтийг нь багасгаж байгаа. Дээрэм, булаалт хоёрын ялгааг гаргаж өгсөн. Хүчиндэх гэмт хэргийг ч тодорхой болгосон. Заавал хурьцал үйлдсэний дараа хүчиндэх гэмт хэрэг гэж үзэхгүй. Наана нь халдан довтолсон, бэлгийн дур хүслээ хангах зорилгоор үйлдэл хийсэн бол үүнийг хүчиндэх гэмт хэргийн илэрхий хэлбэр гэж үзнэ. Хүнд хэлбэр нь яг хурьцал үйлдэж хүчиндэхийг хэлж байгаа. Мөн хүнийг санаатайгаар алах гэмт хэргийг сэдэл, зорилгоор нь ангилж байгаа.

-Ял эдлүүлэх төрлүүдийг өөрчилж байгаа гэсэн. Энэ талаар дэлгэрүүлнэ үү?

-Нэг удаа гэмт хэрэг хийсэн хүнийг нийтэд тустай ажил хийлгэж, хүчирхийлэл хийсэн хүн хүчирхийллийн эсрэг кампанит ажилд оролцож засардаг болох чиглэл рүү бид явна. Ийм хүмүүс цалингаасаа хоёр жил торгуулиа банкинд төлж байгаа юм шиг төлнө. Эрүүгийн ял нь тэр хүний эрх зүйн байдлыг дордуула- хад хүргэхгүй байх ёстой. Ял шийтгэлтэй эсэхийг цагдаа, тагнуулынхан шаардлагатай бол хардаг байх ёстой. Тэрнээс биш аль ч газар ажилд авахдаа тэр хүний ялтай үгүйг шалгах ёсгүй. Манайхаас бусад оронд ялтай хүнийг энэ ямар аймар хүн бэ гэж хардаггүй. Хүн болгон шахуу эрүүгийн хариуцлагад татагдаж л байдаг. Би сая торгууль төлсөн, амлалт өгсөн, гурван жилийн хугацаанд ямар ч хэрэг хийхгүй гэж амалсан гэх зэргээр ярьж л байдаг. Эрүүгийн хариуцлагаа бид бусдад боломж олгодог, алдсан дээр нь ахиад түлхдэггүй, нөлөөллийн урьдчилсан сэргийлэх чанартай, болохоо байсан хүмүүст нь чангахан шиг шийтгэдэг, тэрийгээ болж өгвөл засаад хүмүүжүүлээд авчихдаг. Болохгүйгээр нь нэлээд сайн ажил хийлгэчихдэг хууль болгохоор зүтгэж байна.

-Хуульд өөрчлөлт оруулснаар шүүгч, цагдаа, прокурорын хийх ажилд өөрчлөлт орох уу?

-Хуучин бол эрүүгийн процессийн ухаалаг систем байгаагүй. Цагдаа, прокурор, шүүгч гурав өөр өөрсдийн ажлаа хийчихээд шүүгч нар прокурорт хэргийг буцаахаар прокурорт арга хэмжээ авдаг, прокурор мөрдөн байцаалтад хэргийг буцаахаар мөрдөн байцаагчид арга хэмжээ авдаг байсан. Бие биенийх нь ажпын үзүүлэлт нэгэндээ арга хэмжээ авахуулах үзүүлэлт болсон байсан. Одоо нэмэлт мөрдөн байцаалтад буцаахгүйгээр эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэчих гарцыг нээж өгнө. Ер нь шүүгчид нэлээд итгэл үзүүлж байгаа. Шүүгч энэ хүний ялыг дээш, доош болгох уу, тэнсэх үү, бол одоо шүүх өгнө. Баривчлах, эд хөрөнгө хураах, би- түүмжпэх эдгээр эрхийг зөвшөөрлийн шүүгч олгоно. Зөвшөөрлийн шүүгч шүүх хуралд оролцохгүй. Гэхдээ хуулийнхан хүний эрх, бие рүү нь халдах бол заавал зөвшөөрлийн шүүгчээс зөвшөөрөл авдаг болно. Бас нэг хүнийг шалгаж байгаад гэнэт гэм буруугүй юм байна гээд хэргийг нь хэрэгсэхгүй болгодог байдпыг прокурор одоо өмчлөхгүй. Мөрдөн байцаагч бол хэргээ бүртгэж, мөрдөх ажпаа л хийнэ. Мөрдөн байцаагч бол хуульч биш, зөвхөн мөрдөн байцаагч. Прокурор мөрдөн байцаагчийн мөрдсөн хэрэгт зүйл ангиа тогтооно. Шүүгч нар хавтаст хэргийн материалтай урьдчилан танилцаж, энэ хүний талаар тодорхой төсөөлөлтэй орж ирдэг байсан нь бүр болино. Шүүгч шүүх хуралд орж ирэхдээ цагаан цаас л байна. Өмгөөлөгч баримтаа, прокурор баримтаа шүүх хурал дээр дэлгэж мэтгэлцээд тэр хүрээнд нь шүүх асуудлыг шийднэ. Шүүх хоёр талын цуглуулсан баримтыг нотлох баримт мөн эсэх талаар эхлээд ярилцана, дараа нь гэм буруутай эсэх талаар ярилцна, дараа нь ямар ял оноох талаар ярилцана. Шүүх процесс гурван л хэсэгтэй болно.

-Энэ бүх өөрчлөлтүүдийг хийснээр та бүгд ямар үр дүнг хүлээж байна?

-Бид хорих ялынхаа хэмжээг дор хаяж 20-30 хувь багасгана гэж тооцоолж байна. Шоронгийн хэт дүүргэлт багасна. Одоо рецедив, давтан гэмт хэрэг 70 хувьтай байна. Энэ багасна. Гол нь шоронгоос суллагдсан хүн, хорих ялаар шийтгүүлсэн хүнийг нийгэм нь буруутгахгүй болно. Энэ тогтолцоог хууль эрх зүйн болон дэд бүтцийн хувьд бий болгоно. Эрүүгийн хариуцлагад татагдсанаар, тэрийгээ хүлээснээрээ тэр хүн нийгэмд адлагдах ёсгүй. Яагаад гэвэл шинээр төрөх Эрүүгийн хууль тэр хүнд боломж өгөх зорилготой хууль. Нэгдүгээрт энэ хуулиараа хүнийг хамгаална, тэр хүнд хариуцлага хүлээлгэхдээ боломж, сонголт өгнө. Хэрэв болохгүй бол хариуцлагыг хүндрүүлж авч үзнэ. Зохион байгуулалттай албан тушаалын хэрэгтэй ялын бодлогоор хатуу тэмцэнэ. Ингэснээр нийгэмд ядаж л давтан гэмт хэрэг гарах нь багасна. Мөн Эрүүгийн хуульд хохирол нөхөн төлүүлэх заалт шинээр оруулж ирсэн. Одоо бол шүүх заавал чи энэ мөнгийг төл гэж албадна. Хэмжээг нь хугацаатай нь зааж өгөөд төлөхгүй бол хорино. Хугацаандаа мөнгөө төлөхгүй бол хэргийг чинь хүндрүүлнэ. Бас уучлалт гуйлгах, гэрийн хорио, гэм хор арилгуулах, хохирол төлүүлэх, дотогшоо гадагшаа явах эрхийг нь хасдаг зэрэг ойлголтуудыг оруулж ирсэн.

 Г.Улсболд

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол Facebook Twitter

Харъяа агентлаг, байгууллагууд