Б.Энхбаяр: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг УИХ-д нэн яаралтай өргөн барина

  Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.ЭНХБАЯРТАЙ ярилцлаа.

-Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн хэрэгжүүлэх хугацааг хойшлуулах шалтгаан, үндэслэлийг хангалттай биш, ядмаг гэж АН-ын бүлгийн гишүүд хэлж байна. Үнэхээр хойшлуулахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсэв үү?

-Хуулийг хэрэгжүүлэх хугацааг нь сунгах асуудлыг л ярьж байгаа гэдгийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Тодруулбал, Засгийн газраас тухайн хуулиудын хэрэгжих, үйлчлэх хугацааг нь сунгах саналыг оруулж ирсэн. Түүнээс тухайн хуулийн доторх агуулга, үзэл баримтлалыг сайн, муу, эсхүл зөв буруугийн талаар дэнсэлсэн ямар нэгэн үндэслэл, шалтгааныг энд яриагүй, оруулж ирээгүй. Хуулийн хэрэгжүүлэх хугацааг хойшлуулахтай зэрэгцээд хууль тогтоогчдын зүгээс доторх мөн чанар руу нь орж, олон шалтгаан үндэслэлийг ярьж байгаа нь үнэн. Үнэхээр бодитой бэлтгэл ажил хангагдаагүй байна. Тухайлбал, хэрэв эдгээр хуулийг есдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлбэл, аль нэгэн суманд ямар нэгэн хэрэг зөрчил гарахад хуулиараа хэсгийн төлөөлөгч тухайн хэрэг, зөрчлийг дүрс, дуу авианы бичлэгээр баталгаажуулах ёстой. Хэсгийн төлөөлөгчийнхөө төвшинд хүртэл камержуулж, техник технологийн хэрэгслээр хангасан зүйл алга. Үүнээс гадна байцаалтыг тусгай тоноглосон зориулалтын өрөөнд явуулна гэж хуульд заасан. Хүний эрх, хэрэг зөрчлийг үнэн зөв баримтжуулах талаасаа энэ бол гарцаагүй дэвшил үү гэвэл тийм. Гагцхүү хууль хэлбэрэлтгүй хэрэгжих дэд бүтцээ хангаагүй байна л даа. Мөн зорчих эрхийг хязгаарлах ялын заалт шинээр хуульчлагдсан байтал цахим гав, түүний программ хангамж, төсөв хөрөнгө нь шийдэгдээгүй байх жишээтэй. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд энэ ял шийтгэлийг ногдуулахаар байгаа. Цахим гав нь байхгүй гээд тэр нөхөр ял завших нөхцөл байдал бодитойгоор үүсчихээд байна л даа. Бид хуулийг хэрэгжүүлье гээд хөнжлийнхээ хэрээр хөлөө жийгээд ч бодит нөхцөл байдал нь тухайн хуулийг хэрэгжүүлэх ямар ч боломжгүйд хүрчихээд байна. Гарцаагүй хойшлуулах ёстойг хууль хяналтын бүх байгууллага ч хэлж байна. Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын Дээд Шүүх, УЕП, ШЕЗ гэсэн эдгээр байгууллагын төвшинд 70 гаруй журам батлах ёстой. Үүнээс нэгийг нь ч батлаагүй байна. Хуулийг хэрэглэх гэж байгаа байгууллагын хэмжээнд сургалт иж бүрнээр хийгээгүй зөвхөн сургагч багш нараа бэлдэх төвшинд бэлтгэл хангасан байжээ.

-Хуулийг хэрэгжүүлэх зарим байгууллагаас бэлтгэл ажлыг бүрэн хангасан талаар албан бичиг ирүүлсэн гэдгийг чуулганд ярьж байсан. Тухайн хуулийг хэрэглэх гол байгууллагууд үнэхээр бэлтгэл ажлаа хангасан уу?

-Шүүхийн ерөнхий зөвлөлөөс долоодугаар сард ирүүлсэн бичигтэй холбоотой асуудлыг Та хөндөж байх шиг байна. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “шүүгч нарт эдгээр хуулийг хэрэгжүүлэх талаар сургалт явуулахад шаардлагатай сургагч багш нарыг бэлдсэн” гэсэн бичгийг ирүүлсэн. Эхлээд сургагч багш нараа бэлдэх, тэд нь цаашаа шүүгч нартаа сургалтаа явуулах нь тусдаа ойлголт. Сургалт явуулах 40000 албан хаагчийн талаар ярьж байна. Үүний хоёр хувьтай дүйцэхүйц хүмүүст сургалт явуулах сургагч багш нар бэлдсэн нь тухайн хуулиуд бүхэлдээ хэрэгжих боломжтой гэсэн үг биш. Эрүүгийн шинэ хуульд оруулсан ялын бодлогын нэг үндсэн зарчим бол хорих ялын доод хэмжээг долоо хоног болгосон. Ингээд нээлттэй болон хаалттай хорих ангид ялыг эдлүүлэхээр заасан. Үндсэндээ зургаан бүст хаалттай хорих анги тус бүр нэгийг байгуулж, бусад хорих ангийн хувьд нээлттэй дэглэмд шилжүүлэхээр заасан. Тиймээс хорих ангийн одоогийн нөхцөл байдлыг өөрчлөхөөс өөр аргагүй. Жишээлбэл, баруун бүсэд хаалттай хорих анги байхгүй учир шинээр барьж байгуулахаас өөр аргагүй. Хориход ял эдэлж байгаа хүмүүс ямар ч харгалзагчгүй байна гэж байхгүй. Ингээд орон тооны асуудлыг давхар ярих болно. Энэ мэтчилэн хүн хүчний болон дэд бүтцийн шаардлага гарцаагүй үүсч байна.

-Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийг дагаж гарах ёстой процессын таван хуулийг ёсчлоогүй ч гэсэн хууль хэрэглэх байгууллага бэлтгэлээ хангах ёстой гэдгийг зарим гишүүн хэлж байсан.

-Эрүү болон Зөрчлийн тухай хууль бол ердийн хууль биш. Хэн нэгэн хүн хазгай гишгэж алдаж эндэхэд түүнийг гэмт хэрэгтэнд тооцох эсэх, эрх чөлөөг нь хасах эсэхийг ярьдаг хүний суурь эрхтэй холбогдсон хуулиуд. Хүний өмч хөрөнгө, амь амьдралтай холбоотой учир бүх л хүний хувь заяа ямар нэгэн байдлаар энэ хуулийн үйлчлэлд хамаарагдана. Тиймээс эдгээр хуулийн үйлчлэл нэг хоног бүү хэл нэг минутаар ч тасарч болдоггүй. Ийм онцлогтой хууль. Үйлчлэл нь эргэлзээнд орвол тухайн хугацаанд хэн нэгний үйлдсэн хэрэг цаашид гэмт хэрэгт тооцогдож, ял ногдох уу, үгүй юу гэдэг үр дагавартай. Эрхзүйт нийгмийн гол мөн чанар нь гэмт хэрэг үйлдсэн бол хэн ч ял завших ёсгүй. Гэмт хэрэг үйлдээгүй бол хэн ч ял авах ёсгүй гэсэн үндсэн зарчимд суурилдаг. Гэтэл есдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөх ёстой байсан Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн хувьд хүнээр яривал гар, хөл нь болсон процессын хуулиудыг нь УИХ ёсчлоогүй байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гал тогооноос гараагүй учир олон нийтэд мэдээлээгүй. Монгол Улсын Үндсэн хуульд “Албан ёсоор нийтэлж, хүчин төгөлдөр болсон хуулийг Шүүх хэрэглэнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн болон Зөрчлийн процессын тухай хуулийг шүүх хэрэглэх боломжгүй болчихоод байна. Ийм хийдэл үүсчихсэн. Үүсээд буй нөхцөл байдалд өмнөх УИХ-аа учиргүй буруутгаад байх нь юу юм. Гэхдээ ажлаа дуусгаагүй нь үнэн. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэж үг бий. Эрүү, зөрчлийн багц хуулийн тухайд саваа бэлдэлгүй сааль сүү ярьж байгаатай агаар нэг зүйл өнөөдөр үүслээ. Хууль зүй, дотоод хэргийн яамны зүгээс өнөөдөр УИХ-аас буцаагдсан дээрх багц хуулиудын иж бүрнээр буцааж өргөн барих болно. Тэр дундаа Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг нэн яаралтайгаар ойрын үед буцааж УИХ-д өргөн барихаа энэ дашрамд хэлье.

-Хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулснаар Үндсэн хуулийн зүйл заалтыг зөрчиж байгаа талаар зарим гишүүн ярьж байна лээ. Үнэхээр хууль зөрчсөн асуудал болох уу?

-Үүнд би урьдчилсан дүгнэлт өгөх боломжгүй. Харин Монгол Улсын Үндсэн хуульд шүүх албан ёсоор нийтэлсэн, хүчин төгөлдөр болсон хуулийг хэрэглэнэ гэж цагаан дээр хараар бичсэн байгаа. Тийм ч учраас Улсын Дээд Шүүх дээрх хуулийг хэрэгжүүлэх боломжгүй гэдгээ хэлчихээд байна. Харин ч эсрэгээрээ Үндсэн хууль зөрчих явдлаас сэргийлж, хамгааллаа гэж харж байна. Нөгөө талаасаа Үндсэн хуулийн гол суурь зарчим нь иргэнийхээ эрх, эрх чөлөөг хамгаалах явдал. Хэрэв Эрүү болон Зөрчлийн тухай хуульд хугацааны хувьд хийдэл гарвал есдүгээр сарын 2-нд үйлдэгдсэн хэргийг хэн шалгах вэ, хэн мөрдөх вэ, хэн шүүх вэ гэдгээс эхлээд эсрэгээрээ гэмт хэрэг хийсэн хүмүүс ял завшиж, хохирсон иргэд эрхээ хамгаалах боломжгүй үлдэх нөхцөл байдал үүсэх байсныг үгүйсгэх аргагүй. Монгол төр нэг ч өдөр иргэдээ эрхийн хамгаалалтгүй орхих ёсгүй. Тиймээс л тухайн хуулиудын хэрэгжих хугацааг гарцаагүй хойшлуулах шаардлага үүссэн юм.

-Маргаашнаас эхлээд яг аль хуулийг нь дагаж мөрдөх юм бол гэсэн эргэлзээ иргэдийн дунд үүсч байна.

-Мэдээж 2002 онд баталсан, одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуулиа дагаж мөрдөнө.

С.Юмсүрэн

- See more at: http://www.unen.mn/content/66128.shtml?alias=politics#sthash.sIKIw5fE.dpuf

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол Facebook Twitter

Харъяа агентлаг, байгууллагууд