Хууль зүйн нэгдсэн бодлого

  • Эрх зүйн шинэтгэлийн бодлогыг боловсруулах стратегийг боловсруулах
  • Шүүх эрх мэдлийн, хууль сахиулах байгууллагын, хүний эрхийг хангах чиглэлээр болон эрх зүйн шинэтгэлийн хүрээнд бусад хууль тогтоомжийн төсөл боловсруулах
  • Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүний санаачилсан хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль болон эрх зүйн бодлогод хэрхэн нийцэж байгаа, түүнчлэн хуулиар тогтоосон шаардлагыг хангасан эсэх талаар Засгийн газрын өгөх санал, дүгнэлтийн төслийг бэлтгэх
  • Бусад яамдаас боловсруулсан хуулийн төсөл Үндсэн хууль, бусад хуультай нийцэж байгаа эсэхийг хянах, санал өгөх, хууль тогтоомжийн төсөл хянаж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх зөвшөөрөл олгох
  • Засгийн газрын шийдвэрийн төслийг хянах, төсөлд өгөх санал боловсруулах
  • Монгол Улсын Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, Засгийн газрын агентлагийн дарга болон хуулиар хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргахаар тусгайлан эрх олгогдсон бусад этгээдийн захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг хянах, бүртгэх
  • Монгол Улсын хууль тогтоомж, Монгол Улсын захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын нэгдсэн сан, бүртгэлийг эрхлэн хөтлөх

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол Facebook Twitter

Харъяа агентлаг, байгууллагууд