“ЗАСГИЙН ГАЗРЫН ЦОМ-2017” ТЭМЦЭЭНЭЭС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

 “ЗАСГИЙН ГАЗРЫН ЦОМ-2017” ТЭМЦЭЭНЭЭС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Төрийн захиргааны байгууллагуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Засгийн газрын цом-2017” тэмцээн энэ сарын 6-8-ны өдрүүдэд Буянт-Ухаа дахь спорт цогцолборт болж өндөрлөлөө. 2005 оноос 13 дахь жилдээ болж буй уг тэмцээнд Хууль зүй, дотоод хэргийн яамны баг тамирчид амжилттай оролцож, гар бөмбөгийн төрөлд эрэгтэй баг мөнгөн медалийн эзэн боллоо. Тэмцээнд 14 байгууллагын 500 гаруй тамирчин спортын дөрвөн төрлөөр өрсөлдсөнөөс багийн дүнгээр Сангийн яам тэргүүлэн Засгийн газрын шилжин явах цомыг авсан бол удаах хоёр байр байранд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам  орлоо 

 

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол Facebook Twitter

Харъяа агентлаг, байгууллагууд