ХЗДХ-ИЙН САЙД Ц.НЯМДОРЖ ЭЛЧИН САЙД ШИН ХАЙМИНТАЙ УУЛЗЛАА

ХЗДХ-ИЙН САЙД Ц.НЯМДОРЖ ЭЛЧИН САЙД ШИН ХАЙМИНТАЙ УУЛЗЛАА

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хайминтай 2017 оны 11 сарын 02-ний өдөр уулзлаа. Энэхүү уулзалтаар БНХАУ-ын  Хууль зүйн сайд Жан Жюнийн энэ сарын 6-8-ны өдрүүдэд Монгол Улсад хийх гэж буй айлчлалын ажлын талаар санал солилцов. Түүнчлэн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж  хоёр орны хооронд байгуулсан ялтан шилжүүлэх гэрээний хэрэгжилтийг сайжруулах чиглэлд анхаарч ажиллахыг Шин Хаймин Элчин сайдаас хүслээ. 

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол Facebook Twitter

Харъяа агентлаг, байгууллагууд