Хууль зүй, дотоод хэргийн яам Олон улсын санхүүгийн корпораци Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Хууль зүй, дотоод хэргийн яам Олон улсын санхүүгийн корпораци Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан Олон Улын Санхүүгийн Корпорацийн Монгол дахь суурин төлөөлөгч Туeн Нгуен нар 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Тус яам нь Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран төлбөрийн чадваргүйд тооцох, өр барагдуулах ажиллагааны хууль эрх зүйн орчинг сайжруулах замаар жижиг дунд бизнес эрхлэгчдийн санхүүжилт авах боломжийг нэмэгдүүлэх, мөн Монгол Улсын санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх зорилго бүхий Төслийг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцов. 

Энэхүү шинээр байгуулж буй санамж бичиг нь Монгол Улсын санхүүгийн салбар дахь зээлдэгчийн төлбөрийн чадваргүйд тооцох болон хугацаа хэтэрсэн зээл, төлбөрийг хураах, төлүүлэх үйл ажиллагааг илүү үр дүнтэй, хариуцлагатай, хурдан шуурхай байдлаар явуулах үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлж, санхүүгийн дэд бүтцийн чухал бүрэлдэхүүн хэсгийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой юм.

Олон Улсын санхүүгийн корпораци нь  Монгол Улсын Засгийн газартай санхүүгийн салбарын бодлого, санхүүгийн дэд бүтцийг хөгжүүлэхэд  хамтран ажилласаар ирсэн итгэлтэй түнш бөгөөд тэр дундаа хууль эрх зүйн салбарт хөдлөх хөрөнгө барьцаалсан санхүүгийн харилцааг хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсан билээ.

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол Facebook Twitter

Харъяа агентлаг, байгууллагууд