Хуулийн төв байгууллагуудын “Спортын их наадам-2017” болж өндөрлөлөө

Хуулийн төв байгууллагуудын “Спортын их наадам-2017” болж өндөрлөлөө

Бүгд Найрамдах Улс Тунхагласны 93 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан хуулийн төв байгууллагуудын “Спортын их наадам-2017” 11 дүгээр сарын 23-наас 25-ны өдрүүдэд шатар, ширээний теннис, боулинг, сагсан бөмбөг, гар бөмбөгийн төрлөөр явагдлаа.

Тус тэмцээнд Үндсэн Хуулийн Цэцийн Тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Улсын Их Хурлын Тамгын газар, Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбоо, МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитрын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэн / Хууль зүйн туслалцааны төвийн 11 байгууллагын 10 баг тамирчид авьяас билэг, авхаалж самбаагаа дайчлан өрсөлдсөнөөс Өмгөөлөгчдийн холбоо нийт 25 оноогоор тэргүүн байр /цомын эзэн/, Хуульчдын холбоо нийт 31 оноогоор дэд байр,  Улсын ерөнхий прокурорын газар нийт 37 оноогоор гутгаар байрыг тус тус эзэллээ.

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол Facebook Twitter

Харъяа агентлаг, байгууллагууд