Аймаг нийслэлийн Засаг Даргын Тамгын газрын Хууль, Эрх зүйн хэлтсийн дарга, мэргэжилтэн нарын нэгдсэн сургалт семинар боллоо

Аймаг нийслэлийн Засаг Даргын Тамгын газрын Хууль, Эрх зүйн хэлтсийн дарга, мэргэжилтэн нарын нэгдсэн сургалт семинар боллоо

Аймаг нийслэлийн Засаг Даргын Тамгын газрын Хууль, Эрх зүйн хэлтсийн дарга, мэргэжилтэн нарын нэгдсэн сургалт семинар энэ сарын 14-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд зохион байгуулагдлаа.

Тус сургалтаар эрх зүйн шинэчлэлийн бодлогын хүрээнд УИХ-аар шинэчлэн батлагдсан Цагдаагийн албаны тухай хууль, Дотоодын цэргийн тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Прокурорын тухай хууль, Арбитрын тухай хуулиудын хүрээнд сургалт зохион байгууллагдлаа.

Уг сургалтыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан нээж хэлсэн үгэндээ “Орон нутагт эрх зүйн шинэчлэлийн бодлого, аймаг, нийслэлийн Засаг даргатай байгуулсан гэрээнд тусгагдсан үүргүүдийг хэрэгжүүлэх, хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааны жигд шуурхай байдлыг хангах, хуулийн хүрээнд ажлын уялдаа хамтын ажиллагаагаа бэхжүүлэн, мэдээлэл солилцоог сайжруулж, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй шуурхай хүргэхэд анхаарч, Хууль зүйн салбарын бодлого чиглэлийг орон нутагт хэрэгжүүлэхэд Та бүгдийн дэмжлэг, зохион байгуулалтын арга хэмжээ нэн чухал” гэдгийг онцлон хэлсэн байна.

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол Facebook Twitter

Харъяа агентлаг, байгууллагууд