ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛАВ

ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛАВ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн албанд олон жил, үр бүтээлтэй ажиллаж байгаа албан хаагчийг төрийн дээд одон медалиар шагнасан байна. Шагналыг өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан гардууллаа. 

Алтан гадас одонгоор Хууль зүй, дотоод хэргийн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Минжүүрийн Эрдэнэбат шагнуулсныг гардууллаа. Мөн Гадаадын иргэн, харьяатын газрын жуух бичгээр Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн Галсандагвын Базаргүр, Тэргүүний архивч тэмдгээр Төрийн захиргааны удирдлагын газрын архивын эрхлэгч Хүүхээгийн Бат-Отгон, Архивын ерөнхий газрын Хүндэт өргөмжлөлөөр мэргэжилтэн Дамбын Чулуунцэцэг, тус газрын Өргөмжлөлөөр бичээч Баярсайханы Бурмаа нар шагнагдсаныг гардууллаа.

Төр түмэндээ хөдөлмөр, зүтгэлээ үнэлүүлэн шагнал хүртсэн албан хаагчиддаа баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье.

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол Facebook Twitter

Харъяа агентлаг, байгууллагууд