АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООГ ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНЫ НӨӨЦӨД БҮРТГЭЛТЭЙ ИРГЭДЭЭС НӨХӨХ ЗАР

Нэг. СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ЗАР
          Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д “Хуульд өөрөөр заагаагүй бол ажил олгогч төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тооны талаар нийтэд мэдээлэх үүрэгтэй” гэсний дагуу Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын мэргэжилтний албан тушаалын  сул орон тоог нөөцөд бүртгэлтэй иргэдээс нөхөх захиалгыг нийтэд зарлаж байна.
         Зарлагдаж буй сул орон тоонд Төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчид болон төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэлтэй, тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан энэ албан тушаалд ажиллахыг хүссэн Монгол Улсын иргэн санал хүсэлтээ гаргаж болно.
Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын мэргэжилтний албан тушаалын  сул орон тоог Төрийн  албаны тухай хуулийн 17 дугаар зүйл, Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын дагуу нөхөх үйл ажиллагааг зохион байгуулна.
Сул орон тооны зарын дагуу бүртгүүлсэн нөөцөд байгаа иргэнийг тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байна гэж үзсэн тохиолдолд мэргэшлийн шалгалт өгсөн төрийн жинхэнэ албан тушаалын ангилал, зэрэглэл дотор төрийн жинхэнэ  албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж болно. Өөрөөр хэлбэл туслах болон дэс түшмэлийн ангилалд хамаарах ажлын байранд шалгалт өгсөн бол ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдон ажиллах боломжгүй юм.

Хоёр. БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА
          Зарлагдсан төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоонд ажиллахыг хүссэн иргэд Засгийн газрын V байрны  207 тоот өрөөнд 2016 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр 09.00-17.00 цагийн хооронд өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.

Гурав. БҮРТГҮҮЛЭХ ИРГЭДЭД ТАВИХ ШААРДЛАГА
1. Бүртгүүлэх иргэн Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn  гэсэн цахим хаягт байгаа “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-тай танилцсан байна
2. Бүртгүүлэх иргэн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ.
1.     Тухайн албан тушаалд ажиллахыг хүссэн өргөдөл /Иргэн ажилд орохыг хүссэн өргөдөлдөө төрийн албаны мэргэшлийн шалгалтыг хэдэн оны хэдэн сард хаана, ямар байгууллага, ажлын байранд өгч тэнцсэн тухай дэлгэрэнгүй мэдээллийг бичнэ/
2.     Төрийн албан хаагчийн анкет  (Төрийн албан хаагчийн анкетыг  маягт N1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);
3.     Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;
4.     Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт;
5.     Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
6.     “4 х 6”-гийн  хэмжээний  цээж зураг 2  хувь;
7.     Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг хуулбарын хамт;
Жич: “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын 4.1-д зааснаар мэргэшлийн шалгалт өгч тэнцсэн иргэний нөөцийн бүртгэл 2 жилийн хугацаанд хүчинтэй байна.

 Дөрөв. МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГАА
Төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоонд ажиллах хүсэлтэй иргэд Засгийн газрын V байрны  207 тоот өрөө болон 261955 дугаарын утсаар холбогдож лавлагаа авч болно.

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН
СУЛ ОРОН ТООНЫ АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

Захиалга өгсөн байгууллагын нэр

Нэгжийн нэр

Ажлын байрны  

Ажлын байранд тавигдах шаардлага

Нэр

хариуцсан асуудал

ангилал, зэрэглэл

орон тоо

боловсрол

мэргэжил

мэргэшил

туршлага

ур чадвар

1

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хууль зүйн бодлогын газар

Мэргэжилтэн

Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, хариуцсан салбарын хууль тогтоомж, ЗГ-ын шийдвэрийг боловсронгуй болгох, хууль зүйн нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх.

Дэс түшмэл
ТЗ-7

1

Дээд бакалавар

Эрх зүйч

Хариуцах ажлын чиглэлээр  мэргэшлийн сургалтад хамрагдсан байх

Мэргэжлээрээ  3-аас доошгүй жил ажилласан байх,

·  Асуудлыг бүрэн гүйцэд  судалж, саналын хувилбараас аль оновчтойг нь сонгох, түүнийгээ бичгээр товч тодорхой, үндэслэлтэй илэрхийлэх  чадвартай байх
·  Мэргэжлийн түвшинд гадаад хэлээр уншиж, бичих чадвартай байх
·  Компьютерийн өргөн
хэрэглээний программуудыг ашиглаж чаддаг   байх
·  Монгол хэлбичгийн найруулга зүй, зөв бичих дүрэм, бичиг хэрэг хөтлөлтийн мэдлэгтэй, албан бичиг боловсруулах, хянах чадвартай байх.

 

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол Facebook Twitter

Харъяа агентлаг, байгууллагууд