ХЗДХ-ИЙН САЛБАРЫН ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН БҮТЭЭГДЭХҮҮН ТАНИЛЦУУЛАХ ҮЗЭСГЭЛЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ХЗДХ-ИЙН САЛБАРЫН ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН БҮТЭЭГДЭХҮҮН ТАНИЛЦУУЛАХ ҮЗЭСГЭЛЭН АМЖИЛТТАЙ  ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

     Энэхүү үзэсгэлэн нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний улсын төсөвт, төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэр, үйлчилгээг дэмжих, тэдгээрийн бараа бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх мөн төсвийн зарлагыг хэмнэж үр ашигтай зарцуулах, алба хаагчдын нормын хувцасны стандартыг бүрэн хангах зорилгоор энэхүү үзэсгэлэн 2 дугаар сарын 2-ны өдөр ХХЕГ-ын спорт зааланд 09-17 цагийн хооронд хоёр дахь жилдээ амжилттай  зохион байгуулагдлаа.  

     Үзэсгэлэнд Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн 0288 дугаар анги, 0119 дүгээр анги /хувцас, гутал, барилгын угсралт, засвар үйлчилгээ/, Цагдаагийн ерөнхий газрын харьяа “Цагаан шонхор” ТӨААТҮГ /хувцас, оёдлын бүтээгдэхүүн/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Багануур тоосго” ТӨААТҮГ, “ШТН нэгдэл” ТӨААТҮГ, “Хэрэмт цамхаг” ТӨААТҮГ, “Газар ивээл” ТӨААТҮГ, “Авдарант хайрхан” ТӨААТҮГ, 407, 413, 433, 435, 445 дугаар хорих ангиуд /хувцас, гутал, өргөн хэрэглээний бараа, барилгын материал, нүүрс, шохойн чулуу, газар тариалангийн бүтээгдэхүүн, гар урлал/, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хэвлэх үйлдвэрийн бүтээгдэхүүний танилцуулга хийж, үзэсгэлэнд тавигдсан бараа, бүтээгдэхүүнээс газар дээр нь худалдан авалт хийх, захиалга өгөх боломжтой.

Мөн үзэсгэлэнгийн үеэр иргэдэд:

  • Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгээс иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө өгөх, артерийн даралт үзэх, биеийн жин, биеийн жингийн индекс тодорхойлох болон Inbody аппарат, ЭХО шинжилгээ, цусан дахь сахарын хэмжээ тодорхойлох шинжилгээ зэрэг үйлчилгээг үнэ төлбөргүй;
  • Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас ТҮЦ машины лавлагаа авах, иргэний, эд хөрөнгийн, хуулийн этгээдийн улсын бүртгэл, улсын бүртгэлийн төв архивын үйлчилгээ, зохиогчийн эрхийн хамгаалалт, аж үйлдвэрийн өмчийн эрхийн бүртгэлийн талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлсэн юм.
  • Мөн бусад агентлаг, байгууллагууд өөрсдийн үйл ажиллагаагаа дэлгэрэнгүй танилцуулсан юм.

 

 

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМ

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол Facebook Twitter

Харъяа агентлаг, байгууллагууд