“ХОРИХООС ӨӨР ТӨРЛИЙН ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЖИЛЛАГАА ХЭРЭГЖИЛТ, ЧИГ ХАНДЛАГА” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“ХОРИХООС ӨӨР ТӨРЛИЙН ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЖИЛЛАГАА  ХЭРЭГЖИЛТ, ЧИГ ХАНДЛАГА” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ  ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

      Хууль сахиулахын их сургуулийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгээс санаачлан ШШГЕГ хамтран “Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа: хэрэгжилт, чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Шинжлэх ухаан, технологийн сантай хамтран 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр зохион байгууллаа.

    Эрдэм шинжилгээний хурлыг хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны өнөөгийн байдал, хэрэгжилтийн талаар дүн шинжилгээ хийх, тулгамдаж буй асуудал болон эрх зүйн зохицуулалт, чиг хандлагын талаар эрдэмтэн, судлаач, практик ажилтнуудын хүрээнд хэлэлцүүлж, тэдний судалгааны ажлын үр дүн, санал, дүгнэлтийг судалгааны эргэлтэд оруулах зорилгоор зохион байгуулсан юм.

      Тус эрдэм шинжилгээний хуралд Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, түүний харьяа Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар, Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Монголын хуульчдын холбооны төлөөлөл болон Монгол Улсын их сургууль, Монголын Үндэсний их сургууль, Шихихутаг хууль зүйн дээд сургууль зэрэг 15 байгууллагын 70 гаруй багш, судлаачид, ажилтнууд оролцов.

     Хурлаар ХСИС-ийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлалын төвийн эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор, хурандаа Б.Алтангэрэл “Ялын бодлого, олон улсын чиг хандлага”, эрдэм шинжилгээний ахлах ажилтан, ахмад Г.Галсанжамц “Нийгэм-олон нийтэд тулгуурласан ял эдлүүлэх ажиллагааны тогтолцоо, гадаадын зарим орны туршлага”, Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Э.Итгэлтөгс “Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаанд тулгамдаж буй зарим асуудал, шийдвэрлэх арга зам”, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх  Ц.Мөнхбат “Нийтэд тустай ажил хийлгэх ялын эрх зүйн зохицуулалт ба практик хэрэглээнд шүүмжлэлтэй хандах нь”, Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны мэргэжилтэн, ахмад С.Даваадорж "Зорчих эрхийг хязгаарлах ялын эрх зүйн зохицуулалт, хэрэгжүүлэх арга зам", Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны ахлах мэргэжилтэн, хошууч Ц.Ганчимэг ”Үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан шүүхийн шийдвэрийн хэрэгжилт, тулгамдсан асуудал“ сэдвээр тус тус үндсэн илтгэл хэлэлцүүллээ.

 

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол Facebook Twitter

Харъяа агентлаг, байгууллагууд