ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН ТӨВ, ОРОН НУТГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН НЭГДСЭН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ДУУСЛАА

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН ТӨВ, ОРОН НУТГИЙН  УДИРДАХ АЖИЛТНУУДЫН НЭГДСЭН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН  АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ДУУСЛАА

 

       Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төв, орон нутгийн удирдах ажилтнуудын нэгдсэн сургалт, зөвлөгөөнийг 2018 оны 01 дүгээр сарын 29-нөөс 02 дугаар сарын 01-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Тус зөвлөгөөнд нийт 84 удирдах албан тушаалтан хамрагдсан

Тус сургалт, зөвлөгөөнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж оролцон удирдах ажилтнуудад  хандан холбогдох үүрэг чиглэл өглөө.

 

Үүнд:

- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай шинэчлэн батлагдсан хууль, түүнд нийцүүлэн гаргасан заавар, журмыг нийт бие бүрэлдэхүүнд сайтар судлуулан, нэг мөр сахин биелүүлэх, ард иргэдэд сурталчлан тайлбарлах ажлыг эрчимтэй зохион байгуулах.

 

- Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан арга хэмжээ болон “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 01 дүгээр албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах.

 

- Бүх шатны алба хаагчдыг давтан сургалтад хамруулах, мэргэжлийн ур чадвар, харилцааны соёл, төрийн алба хаагчийн ёс зүйг дээшлүүлэхэд чиглэсэн удирдлага зохион байгуулалт, соён гэгээрүүлэх, дотоод хяналт шалгалтын ажлын арга хэлбэр, чанар, үр нөлөөг сайжруулах замаар тэдний тогтвор суурьшилтай, үнэнч шударга, хариуцлагатай ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх.

 

- Ажил хэргийн болон мэргэжлийн ур чадвар, хувийн сахилга, хариуцлага, ёс зүйн хувьд өнөөгийн шаардлагын хэмжээнд хүрэхгүй байгаа, зөрчил, дутагдал гаргаж байгаа алба хаагчдад гэм бурууд нь тохирсон зохих шийтгэлийг шударгаар ногдуулж байх.

 

- Алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр хэрэгжүүлж ирсэн уламжлалт арга хэмжээгээ үргэлжлүүлэн, дэвшүүлсэн зорилт, баталсан хөтөлбөр, төлөвлөгөөний биелэлтийг бүрэн хангах.

 

- Шүүхийн хүчин төгөлдөр болсон тогтоол, шийдвэр бүр биелэгдэж байх зарчмыг чанд хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах. 

 

- Шинээр батлагдсан хуулиуд амьдрал дээр нийцэж байгаа эсэхэд судалгаа, шинжилгээ хийж, нэгтгэн, саналаа ХЗДХЯ-д ирүүлэх.

 

- Түүнчлэн  шийдвэр гүйцэтгэгч нарт бодит биелэлтийг үндэслэн  урамшуулал олгодог заалт хүчингүй болсон тул тэдний зүгээс ажилд хандах хандлага, идэвх санаачлага буурах, түүнчлэн авилга, хээл хахууль, ёс суртахууны элдэв алдаа, зөрчилд өртөх зэрэг болзошгүй эрсдэлийг сайтар тооцон, дотоод хяналт, шалгалтыг сайжруулах.

 

- Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хүлээн авч, түүний мөрөөр холбогдох арга хэмжээг шуурхай, бүрэн авч хэрэгжүүлэн, асуудлыг тухайн шат бүртээ бүрэн, төгс шийдвэрлэн, бодитой үр дүн гаргаж, хариуг маш тодорхой, ойлгомжтой байдлаар өгч, дахин давтан гомдол гаргуулахгүй байхад онцгой анхаарч ажиллах гэх мэт олон чиглэлээр үүрэг чиглэл өгсөн юм.

 

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМ

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол Facebook Twitter

Харъяа агентлаг, байгууллагууд