АХМАД БУУРЛУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

АХМАД БУУРЛУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

      Хууль зүй, дотоод хэргийн яам жил бүр сар шинийн баярыг тохиолдуулан ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүлж, хүлээн авч золгодог уламжлалтай билээ.

     Сар шиний баярыг  угтан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж 02 дугаар сарын 12-ны өдөр ахмад буурлуудаа хүлээн авч хүндэтгэн амар мэндийг нь эрэн золголоо.       

      Энэ өдөр Хууль зүй, дотоод хэргийн яаманд ажиллаж байгаад гавьяаныхаа амралтанд гарсан ахмад буурлууд хүрэлцэн ирсэн бөгөөд хамгийн өндөр настай нь 85 гарсан ахмад буурал байсан юм. Хууль зүй, дотоод хэргийн яаманд эрдэм чадал, оюун ухаан, залуу насаа зориулсан ахмад буурлууддаа сар шиний мэнд дэвшүүлье.

 

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМ

 

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол Facebook Twitter

Харъяа агентлаг, байгууллагууд