ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛАВ

ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛАВ

       XVII жарны шар нохой жилийн сар шинийн баярын босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хууль зүй, дотоод хэргийн салбарт олон жил, идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгаа албан хаагчдыг төрийн дээд одон, медалиар шагналаа. Шагналыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өнөөдөр гардуулан өгөв.

       “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор Нийслэлийн цагдаагийн газрын ахмад ажилтан цагдаагийн хурандаа Тлейханы Бакыт, ХХЕГ-ын ахмад хилчин, бэлтгэл хурандаа Ванчигнямын Дамдинсүрэн, ШШГЕГ-ын ахмад ажилтан Доржпаламын Уранчимэг, Цагдаагийн ерөнхий газрын хүний нөөц, сургалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн хурандаа Лхамын Гүндсүрэн.

       “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор Монголын өмгөөлөгчдийн холбооны дэд ерөнхийлөгч бөгөөд нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга Жүгдэрнамжилын Батзоригт, Архивын ерөнхий газрын албан хэрэг хөтлөлтийн арга зүйч Шагдаржавын Дариймаа.

        “Алтан гадас одон”-оор Гадаадын иргэн харьяатын газрын үйлчилгээний ажилтан Александрын Туяа.

        “Цэргийн гавьяаны одон”-оор Хил хамгаалах ерөнхий газрын ахмад хилчин бэлтгэл хошууч Бархасын Жаргалсайхан, Нийслэлийн цагдаагийн газрын ахмад ажилтан цагдаагийн ахлах ахлагч Чимэдцэрэнгийн Цэнгэлдорж, Улсын мөрдөн байцаах албаны хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга  цагдаагийн хурандаа Ишдоржийн Буян-Өлзий, Хилийн 0218 дугаар ангийн санхүүгийн албаны дарга ерөнхий нягтлан бодогч хошууч Адьяагийн Соёлмаа.

     “Цэргийн хүндэт медаль”-аар Дотоодын цэргийн  805 дугаар ангийн ус хангамжийн эх үүсвэр хамгаалах 1 дүгээр салбарын салаан захирагч хошууч Сүхээгийн Ганбаатар, Хууль сахиулах их сургуулийн лаборант цагдаагийн ахлах ахлагч Базархүүгийн Долгорсүрэн, Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын сонгино-хайрхан дүүргийн криминалистик шинжилгээний тасгийн ахлах шинжээч цагдаагийн хошууч Жамсрангын Мягмаржав.

        “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн сувилагч Бөхчулууны Бадамцэцэг нарын төлөөлөл шагнагдлаа.

        Цагаан сарын баяр дээр баяр нэмж, олон жилийн хөдөлмөр зүтгэлээ төр түмэндээ үнэлүүлэн шагнал хүртсэн нийт албан хаагчиддаа баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.

 

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМ

 

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол Facebook Twitter

Харъяа агентлаг, байгууллагууд