МОНГОЛ УЛСАД ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

МОНГОЛ УЛСАД ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 134 дүгээр зарлигаар шинэчлэн батлагдсан Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн яаман дээр хуралдлаа.

Уг зөвлөлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд удирддаг бөгөөд  яамдын дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, гэмт хэрэгтэй тэмцэх, хяналт тавих чиг үүрэг бүхий шүүх, прокурор, цагдаа, тагнуул, гааль, татвар, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагын төлөөллөөс бүрддэг байна.

 

Хурлаар,

-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2017 онд хийж гүйцэтгэсэн ажил, 2018 онд гүйцэтгэхээр төлөвлөж буй онцлог ажил,

-Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчил, хэв журмын 2017 оны нөхцөл байдал,

-Боловсролын салбарт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ,

-Нийслэл, Төв болон Орхон аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс 2017 онд хэрэгжүүлсэн ажил, 2018 оны үйл ажиллагааны       төлөвлөгөөг баталлаа.

    Мөн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд  тулгамдаж буй асуудал, хүндрэл бэрхшээлийг тус тус хэлэлцэн,  яам, агентлаг,  төрийн байгууллага болон орон нутгийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нэн яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээ, ажлын чиглэлийг холбогдох байгууллагад үүрэг болголоо.

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол Facebook Twitter

Харъяа агентлаг, байгууллагууд