ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛАВ

ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛАВ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хууль зүй, дотоод хэргийн салбарт олон жил, идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгаа албан хаагчдыг төрийн дээд одон, медалиар шагналаа. Шагналыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өнөөдөр гардуулан өгөв.

“Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 407 дугаар нээлттэй хаалттай хорих ангийн үйлдвэрийн дарга, хурандаа Шаривханы Мурат, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдал хамгаалах албаны хамгаалалтын газрын төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Лувсанпэрэнлэйгийн Ганбаяр, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын хэлтсийн дарга цагдаагийн хурандаа Балжиннямын Энх-Амгалан.

“Алтан гадас одон”-гоор Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал, дэд хурандаа Төмөрсүхийн Нарантуяа.

“Цэргийн гавьяаны одон”-гоор Хууль сахиулах их сургуулийн ахмад ажилтан, бэлтгэл дэд хурандаа Батсайханы Батжав, Хил хамгаалах ерөнхий газрын Хяналт үнэлгээ шинжилгээ дотоод аудитын газрын ахлах офицер, дэд хурандаа Магсаржавын Батсайхан, Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл шуурхай удирдлагын төвийн шуурхай удирдлагын хэлтэс /102/ -ын дарга цагдаагийн хурандаа Бямбаагийн Хишигбаатар, Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын статистикийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хурандаа Дэмчигийн Батчулуун, Цагдаагийн ахмад ажилтан, цагдаагийн ахлах ахлагч Ойдовын  Нанжидсүрэн.

“Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар Хууль зүй, дотоод хэргийн яамны Хяналт- шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах мэргэжилтэн Лхагвасүрэнгийн Баттулга нарын төлөөлөл шагнагдлаа.Олон жилийн хөдөлмөр зүтгэлээ төр түмэндээ үнэлүүлэн шагнал хүртсэн нийт албан хаагчиддаа баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.

 

 

 

 

 

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол Facebook Twitter

Харъяа агентлаг, байгууллагууд