БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ “ХҮҮХДИЙН ХҮМҮҮЖИЛД ЭЦЭГ ЭХИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ” НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ “ХҮҮХДИЙН ХҮМҮҮЖИЛД ЭЦЭГ  ЭХИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ” НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

          Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн Прокурорын газар, Цагдаагийн газар, Өлгий сумын ИТХ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Боловсрол, соёл урлагийн газар, Эрүүл мэндийн газар, Дэлхийн зөн Монгол ОУБ-ын аймаг дахь салбар хамтран насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор сумдын Засаг дарга, багийн Засаг дарга, сургуулиудын захирал, нийгмийн ажилтан, эцэг эхийн төлөөллийг хамруулсан “Хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгууллаа. Тус зөвлөгөөн нь хүүхэд хамгаалал, хүүхдэд аюулгүй ээлтэй орчин бүрдүүлэхэд эцэг эхийн хариуцлага, оролцоог нэмэгдүүлэх, цаашид тэдний зан үйл, ойлголт, хандлагад нөлөөлөх үйл ажиллагааг өргөн хүрээнд авч хэлэлцэж байгаагаараа онцлогтой болсон байна.

Аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө нэгдсэн зөвлөлийн тэргүүн А.Гылымхан зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ: “Өнөөдөр аймгийн хүн ам 102 мянгад хүрлээ. Үүний 35200 нь буюу 34,6 хувийг бидний ирээдүй болсон 0-18 насны хүүхэд залуучууд эзэлж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд гэмт хэргийн гаралт өсөх хандлага ажиглагдаж гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд оролцсон гэмт хэрэгт онцгой анхаарал хандуулах шаардлагатай боллоо. Аймгийн төр, захиргааны зүгээс Гэр бүл, хүүхдэд зориулсан эрсдэлээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, хамгааллын ажил үйлчилгээ үзүүлэх зорилгоор Хүчирхийллээс хамгаалах төвийг байгуулахаар санхүүжилтийг энэ жилийн төсөвт суулгалаа” хэмээн онцолжээ. Уг зөвлөгөөнөөс зөвлөмж гаргаж бүх байгууллагуудад хүргүүлэн сар бүр сум, баг, сургуулиудад хэрэгжилтийг зохион байгуулах юм.

 

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол Facebook Twitter

Харъяа агентлаг, байгууллагууд