МЭНДЧИЛГЭЭ

    Өнөөдөр Дэлхийн эмч нарын өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан энэ салбарт алдах эрхгүй хариуцлага үүрч хүн ардынхаа эрүүл мэндийн эрхэм манаанд тангараг өргөн, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж буй Монголынхоо нийт эмч нарт баярын мэнд дэвшүүлье.

Тэр дундаа эх орон, эрдэнэт хүний төлөө хос тангараг өргөсөн Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийнхээ нийт эмч, ажилтнуудад ажлын амжилт, аз жаргалын дээдийг хүсэн ерөөе.

   Та бүхэн орчин цагийн анагаах ухааны сүүлийн ололтыг эрүүл мэндийн тусламж үйлчилгээндээ нэвтрүүлж, хүн амыг өвчнөөс урьдчилан  сэргийлэх, тэдэнд эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, анагаах ухааны эрдэм шинжилгээний ажлын чанар, үр өгөөжийг дээшлүүлэхэд онцгой анхаарч, олсон амжилтаа улам бататган хүний амь нас эрүүл мэндийн төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байж мэргэжлийн өндөр ур чадвартайгаар өмнөө тавьсан зорилтоо бүрэн хэрэгжүүлнэ гэдэгт найдаж байна. 

    Бид хамтдаа зуун дамжсан түүхтэй эмнэлгээ дахин сэргээн байгуулж, төрийн тусгай албан хаагчид, тэдгээрийн гэр бүл, нийслэл хотын хоймор болсон Чингэлтэй дүүргийн иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлж байгаа нь нэн бахархууштай юм.

Эрүүл энхийг сахин хамгаалах ариун шударга үйлс тань амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай.

 

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Ц.НЯМДОРЖ

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол Facebook Twitter

Харъяа агентлаг, байгууллагууд