ЭЛЧИН ЗӨВЛӨХИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

ЭЛЧИН ЗӨВЛӨХИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан 3 дугаар сарын 27-ны өдөр Израиль Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Ронни Арамсоныг хүлээн авч уулзлаа.

Энэхүү уулзалтаар Хууль зүй, дотоод хэргийн яам болон Израйль Улсын Нийгмийг аюулаас хамгаалах яам хооронд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах асуудлын талаар ярилцав. 

Харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулснаар хууль зүйн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэн, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, терроризм, цахим гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хэрэгжүүлэх боломжтой болох юм.

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол Facebook Twitter

Харъяа агентлаг, байгууллагууд