ХЭНТИЙ АЙМАГТ УДИРДАХ АЖИЛТНЫ 2 ДУГААР ЗӨВЛӨГӨӨН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ХЭНТИЙ АЙМАГТ УДИРДАХ АЖИЛТНЫ 2 ДУГААР ЗӨВЛӨГӨӨН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“Төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг сайжруулах нь" сэдэвт Удирдах ажилтны 2 дугаар зөвлөгөөн Хэнтий аймагт 4 сарын 1, 2-ны өдрүүдэд зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Энэхүү зөвлөгөөнийг Төрийн албан хаагчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, төрийн албаны стандартын хэрэгжилтийг хангах, хууль эрх зүйн мэдлэг мэдээлэл олгож, чадавхжуулах зорилгоор Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс санаачлан  2 дахь жилдээ зохион байгуулж байгаа юм.

Тус зөвлөгөөнд Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Ахлах мэргэжилтэн Г.Цэцэгээ “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөрийн танилцуулга” сэдвээр, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн ХЗМСС төвийн эрхлэгч А.Түвшинтулга “Эрх зүйн мэдээллийн сангийн танилцуулга, Захиргааны акт гаргахтай холбоотой зарим асуудлууд” сэдвээр тус тус илтгэл тавьсан бөгөөд Хэнтий аймгийн 193 төсвийн шууд захирагч нар буюу сумдын ЗДТГ-ын дарга, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нар, агентлаг, байгууллагын дарга нар  хамрагдсан байна.

 

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол Facebook Twitter

Харъяа агентлаг, байгууллагууд