“АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ДАМЖАА” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ДАМЖАА” СЭДЭВТ  СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль сахиулахын их сургууль хамтран зохион байгуулж буй Аймаг, нийслэлийн Засаг даргын орлогч, Иргэдийн төлөөлөгчийн нарийн бичгийн дарга нарт зориулсан “Аюулгүй байдлын дамжаа” сэдэвт сургалт 4 дүгээр сарын 5-ны өдөр Хууль сахиулахын их сургуульд боллоо. Уг сургалтаар Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах, үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэх, гадаад бодлогын уламжлал, дипломат ёс жаяг, шинээр батлагдсан хуулиуд, тэдгээрийг хэрэгжүүлэх арга замын талаар сургалт, мэдээлэл хийгдэв.  

ХСУА-ийн Аюулгүй байдлын удирдлага, стратегийн профессорын  багийн профессор, цагдаагийн дэд хурандаа  Г.Базарваань “Үндэсний аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчин”, Дипломат академийн  ТУЗ-ийн дарга Л.Удвал “Монгол Улсын гадаад бодлого, уламжлал”, Дипломат академийн  багш, Элчин сайд О.Дамбийням “Дипломат ёс горим”, Үндэсний тагнуулын академийн багш  Н.Баатархуяг “Мэдээллийн аюулгүй байдал”, ХСИС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Г.Гантөмөр “Эрүүгийн болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн үзэл баримтлал, хэрэгжилт, үр нөлөө”, ХСИС-ийн Эрх зүй нийгмийн ухааны сургуулийн Эрх зүйн онолын  тэнхимийн дэд профессор, доктор, цагдаагийн дэд хурандаа Н.Мөнхзул “Зөрчлийн хуулийн үзэл баримтлал, хэрэгжилт, үр нөлөө” сэдвээр лекц уншлаа.

“Аюулгүй байдлын дамжаа” сэдэвт тус сургалт үр дүнтэй болсныг аймаг, нийслэлийн Засаг даргын орлогч, Иргэдийн төлөөлөгчийн нарийн бичгийн дарга нар онцолсон юм. Цаашид  аюулгүй байдлын асуудлаар анхан болон ахисан шатны сургалтыг орон нутаг, нийслэлийн хэмжээнд цуврал хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөж буйг энэ үеэр хэллээ.

 

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол Facebook Twitter

Харъяа агентлаг, байгууллагууд