БУЛГАН АЙМГИЙН ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБАНД ТУСГАЙ ТОНОГЛОГДСОН АВТОМАШИН ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

БУЛГАН АЙМГИЙН ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБАНД ТУСГАЙ ТОНОГЛОГДСОН АВТОМАШИН ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Булган аймгийн Засаг дарга Хууль зүй, дотоод хэргийн сайдтай 2018 онд байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу аймгийн Шүүхийн шинжилгээний албаны хэрэгцээнд иж бүрэн тоноглол бүхий автомашиныг орон нутгийн хөрөнгөөр худалдан авч Булган аймгийн шүүхийн шинжилгээний албанд хүлээлгэн өгсөн байна. Аймгийн шүүхийн шинжилгээний алба шинэ автомашинтай болсноор орон нутгийн иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмж дээшлэх, албаны бэлэн байдал хангагдах, албан хаагчдын ажиллах нөхцөл сайжрахаас гадна орон нутагт хийх шинжилгээний төрөл, тоо нэмэгдэж, гэмт хэргийн илрүүлэлт болон шинжилгээний чанар, үр дүнд ахиц гарах юм.

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол Facebook Twitter

Харъяа агентлаг, байгууллагууд