“ЗӨРЧЛИЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААРХИ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ”-Т 27 БАЙГУУЛЛАГЫН 300 ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦЛОО

“ЗӨРЧЛИЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААРХИ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ”-Т 27 БАЙГУУЛЛАГЫН 300 ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦЛОО

“Зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаархи уулзалт, хэлэлцүүлэг”-ийг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Фридрих Эбертийн сантай хамтран Хууль сахиулахын их сургууль дээр тавдугаар сарын 12-ны зохион байгуулав. Зөрчил шалган шийдвэрлэх үүрэгтэй 27 байгууллагын 11 мянган субъектийн  төлөөлөл болсон 300 гаруй оролцогч бүхий тус хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар удирдан явууллаа. 

Хэлэлцүүлэгт хууль сахиулах байгууллагууд, тухайлбал прокурор зөрчлийн хэрэг бүртгэлтэд тавих хяналт, прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгэх ажиллагаа түүнд тулгамдаж буй асуудлаа, цагдаа, гааль, татвар, мэргэжлийн хяналтын газрууд болон Эрүү, захиргааны хэргийн шүүхүүд Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэх, түүнд тулгамдаж буй асуудлаа тус тус танилцуулж, хуулиудад оруулах нэмэлт өөрчлөлтөд санал, зөвлөмж өгсөн юм. 

Мөн ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан “Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиуд бол нийгмийн хэв журмыг хангах тулгуур хууль төдийгүй цагдаагийн албан хаагчдын гарын авлага юм. Цагдаагийн байгууллагад хуулиар харьяалуулсан Зөрчлийн хуулийн 200 гаруй зүйл, заалтыг хэрэгжүүлэх явцад илэрч байгаа хүндрэл бэрхшээлийг засаж, залруулахад өнөөдрийн хэлэлцүүлэг чухал алхам болж байна. Зөвхөн цагдаагийн байгууллагын зүгээс гэхэд гэр бүлийн хүчирхийлэл, танхайрах, жижиг хулгай, малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, жагсаал цуглаан зохион байгуулах, иргэн, цагдаагийн харилцааны асуудал зэргийг хөндсөн 26 төрлийн нэмэлт, өөрчлөлтийн санал өгч байна” гэв.

Хэлэлцүүлэгт оролцогчид Зөрчлийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудад зайлшгүй нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай асуудлуудыг нэгтгэн, зөвлөмж гаргаж Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэхээр тогтов. Тус хэлэлцүүлгийн санал зөвлөмжид үндэслэн эдгээр хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах болсон юм.

 

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол Facebook Twitter

Харъяа агентлаг, байгууллагууд