“ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН НИЙГМИЙН ОРОЛЦООГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

“ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН НИЙГМИЙН ОРОЛЦООГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ  СУРГАЛТ  БОЛЛОО

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 129 дүгээр тогтоолоор батлагдсан “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр”-т заасан “Эрэгтэй, эмэгтэй хүний гэр бүл, нийгэмд гүйцэтгэх үүрэг, оролцооны талаарх хэвшмэл ойлголтыг өөрчлөхөд чиглэсэн жендэрийн боловсролыг бүх нийтэд олгох сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажил өрнүүлэх” зорилтын хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Жендэрийн үндэсний хороо, “Эрчүүд, гэр бүл хөгжлийн нийгэмлэг” төрийн бус байгууллага хамтран “Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг эрэгтэйчүүдийн нийгмийн оролцоог дээшлүүлэх нь” сэдэвт сургалтыг 5 дугаар сарын 17-ны өдөр  зохион байгууллаа. Тус сургалтад Нийслэлийн цагдаагийн газрын харьяа газар, хэлтэс, төв, дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн 51 эрэгтэй алба хаагч хамрагдлаа.

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол Facebook Twitter

Харъяа агентлаг, байгууллагууд