ХЗДХ-ИЙН САЙД Ц.НЯМДОРЖ АЛБА ХААГЧДЫН ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

ХЗДХ-ИЙН САЙД Ц.НЯМДОРЖ АЛБА ХААГЧДЫН ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж 7 дугаар сарын 17-ны  өдөр ХЗДХЯ, АЕГ, ШШҮХ-ийн 390, ЦЕГ-ын 675 айлын “Цагдаа хотхон”,  ЦЕГ-ын 350 айлын “Хууль сахиулагч-1 хотхон”, ШШГЕГ-ын 60 айлын орон сууцны барилга угсралтын ажлын явцтай танилцлаа.

Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Зохион байгуулалтыг сайн хийгээд, албан хаагчдаа зохион байгуулалтад оруулаад, туршлагатай, хариуцлагатай компани олоод, ажлын хугацаагаар шахчихвал ажил явж байна. Болж өгвөл ажил хийж буй Монгол хүн бүр орон сууцтай болчихвол их олон асуудал шийдэгдэх боломжтой” гэдгийг онцлон хэллээ.

Хууль зүй, дотоод хэргийн яам “Албан хаагч бүрт орон сууц” хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол Facebook Twitter

Харъяа агентлаг, байгууллагууд