ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ДЭД САЙД Б.ЭНХБАЯР ОЛОН УЛСЫН САЙД НАРЫН 7 ДУГААР ХУРАЛД ОРОЛЦОЖ БАЙНА

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ДЭД САЙД Б.ЭНХБАЯР ОЛОН УЛСЫН САЙД НАРЫН 7 ДУГААР ХУРАЛД ОРОЛЦОЖ БАЙНА

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр Индонез Улсын Денпасар хотод зохион байгуулагдаж буй “Хүн худалдаалах, хүнийг хууль бусаар хил нэвтрүүлэх болон тэдгээртэй холбоотой үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх Бали Процесс” олон улсын сайд нарын 7 дугаар хуралд оролцож байна. 

Тус хуралд, “Бали Процесс”-ийн гишүүн Ази, номхон далайн бүс нутгийн 46 улсын сайд, дэд сайд нар болон албаны бусад хүмүүс оролцож дээрх гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр туршлага солилцож байна.

 Хурлаар “Хүн худалдаалах гэмт хэрэг, хууль бус цагаачлал, орчин үеийн боолчлолтой тэмцэх чиглэлээр мэдээлэл, туршлага солилцох, тус бүс нутгийн эрх бүхий байгууллагуудын хүний нөөцийг чадавхжуулахад туслалцаа үзүүлэх” зэрэг асуудлаар сайд нарын тунхаг бичгийг батлах юм.

 Тус хурлын хүрээнд Засгийн газрууд болон бизнесийн төлөөллийн хамтарсан форум зохион байгуулагдах бөгөөд үүгээр дээрх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөмж хүргүүлнэ.

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол Facebook Twitter

Харъяа агентлаг, байгууллагууд