ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Ц.НЯМДОРЖ ТАЙЛАНДЫН ВАНТ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ПИРИЯ КЕМПОНГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Ц.НЯМДОРЖ ТАЙЛАНДЫН ВАНТ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ПИРИЯ КЕМПОНГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

           Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж 2018 оны  9 дүгээр сарын 18-ны өдөр Тайландын Вант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пирия Кемпонг хүлээн авч уулзлаа.

Энэхүү уулзалтаар Монгол Улс, Тайландын Вант Улсын хооронд тогтсон найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгааг илэрхийлж цаашид эрх зүйн салбарт хэрэгжүүлэх хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцов.

Үүний хүрээнд сүүлийн жилүүдэд Тайландын Вант Улсад зорчих Монгол Улсын иргэдийн тоо  нэмэгдэж байгаатай холбогдуулан иргэд гэмт хэрэг, зөрчилд  холбогдох тохиолдол гарч байгааг дурдаж ойрын үед хоёр улсын хооронд “Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ” байгуулах шаардлага бий болж байгааг тодотгон, холбогдох журмын дагуу шаардлагатай ажлыг эхлүүлэх талаар тохиролцсон юм.

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол Facebook Twitter

Харъяа агентлаг, байгууллагууд