“НОТАРИАТЫН НИЙГЭМД ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЛОО

“НОТАРИАТЫН НИЙГЭМД ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЛОО

Монгол улсад нотариатын байгууллага үүсч хөгжсөний 93 жилийн ой болон “Олон улсын нотариатын өдөр”-ийг тохиолдуулан “Нотариатын нийгэмд гүйцэтгэх үүрэг” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Монголын Нотариатчдын танхим, МУИС-ийн Хууль зүйн сургуультай хамтран 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр зохион байгууллаа. Тус бага хуралд ХБНГУ-ын Холбооны Нотариатын танхим, Франц улсын Нотариатын Дээд Зөвлөл болон Унгар улсын Нотариатчдын танхимын төлөөлөгчид оролцлоо. 

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр илтгэгчээр оролцож,  “Монголын нотариат: Тулгамдсан асуудал, чиг хандлага” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Нотариатын үйлчилгээ, түүний нийгэмд гүйцэтгэх үүргийг иргэд, төрийн болон хамтын ажиллагаа бүхий байгууллагуудад таниулах, нотариатын хөгжлийн олон жилийн түүхтэй Европын улс, орнуудын нотариатч, их сургуулийн эрдэмтдээс туршлага судлах, Монгол улсад нотариатын эрх зүй, түүний суурь судалгааг хөгжүүлэхэд анхаарах асуудалд чиглэгдсэн ба хуралд оролцсон илтгэгч, шүүмжлэгч буюу панелист болон модераторуудын зүгээс Монгол улсын Нотариатын тухай хууль тогтоомж, эрх зүйн орчин болон нотариатын эрх зүйг судалгааны түвшинд хөгжүүлэх асуудлаар илтгэл хэлэлцүүлж, санал, зөвлөмжүүдээ хуваалцлаа.

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол Facebook Twitter

Харъяа агентлаг, байгууллагууд