“МӨНГӨ УГААХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ АСУУДАЛ” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

“МӨНГӨ УГААХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ АСУУДАЛ” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар хамтран “Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал” олон улсын эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд 10 дугаар сарын 30-ны өдөр зохион байгууллаа. Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийн дарга Ц.Нямдорж нар нээж үг хэллээ.

Энэхүү эрдэм шинжилгээний хуралд  Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, ХЗДХЯ, АТГ, УЕПГ, Монгол банк, Монголын банкны холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд, их, дээд сургууль, АНУ-ын Холбооны мөрдөх товчоо, Канад Улсын Хатан хааны морьт цагдаагийн алба, БНСУ-ын Үндэсний цагдаагийн газар зэрэг гадаад, дотоодын 400 гаруй байгууллагын төлөөлөл, эрдэмтэн, судлаачид оролцсон юм.

Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэхэд тулгамдаж байгаа асуудлыг хөндсөн гадаад, дотоодын 30 гаруй эрдэм шинжилгээний илтгэлийг ирүүлснээс шалгарсан 10 илтгэлийг хэлэлцлээ. Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулснаар манай улсад болон олон улсын хэмжээнд мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэхэд тулгамдаж буй асуудлыг нээн гаргах, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагууд олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох чиглэлээр тодорхой үр дүнд хүрнэ үзэж байна. Хурлын төгсгөлд оролцогчдын санал дүгнэлтийг нэгтгэн зөвлөмж гаргасан юм.

 

 

 

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол Facebook Twitter

Харъяа агентлаг, байгууллагууд