ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ДЭД САЙД Г.ЭЛБЭГСАЙХАН НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ ХАТАГТАЙ НАОМИ КИТАХАРАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ДЭД САЙД Г.ЭЛБЭГСАЙХАН НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ ХАТАГТАЙ НАОМИ КИТАХАРАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Г.Элбэгсайхан  Монгол Улс дахь НҮБ-ын Хүн амын сангийн Суурин төлөөлөгч хатагтай Наоми Китахараг томилолтын хугацаа нь дуусгавар болж буйтай нь холбогдуулан хүлээн авч уулзаж, хамтын ажиллагаандаа талархал илэрхийлэхийн ялдамд цаашдын ажилд нь амжилт хүслээ.

Наоми Китахара нь НҮБ-ын Хүн амын сангийн Суурин төлөөлөгчөөр 5 жил ажиллах хугацаандаа Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хүн амын сангийн хамтын ажиллагааг  өргөжүүлэн бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд сүүлийн 2 жилд Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх төслийг Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран амжилттай хэрэгжүүлж байгаа юм.

Хатагтай Наоми Китахара төсөл хамтран хэрэгжүүлэхэд Хууль зүй, дотоод хэргийн яам манлайлах үүрэгтэй оролцож байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

 

 

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол Facebook Twitter

Харъяа агентлаг, байгууллагууд