ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ДЭД САЙД, АЗИЙН САНГИЙН МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ДЭД САЙД, АЗИЙН САНГИЙН МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Г.Элбэгсайхан 01 дүгээр сарын 15-ны өдөр Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч ноён Марк Кейнигийг хүлээн авч уулзлаа.

Энэхүү уулзалтаар ноён Марк Кейниг дэд сайдад шинээр томилогдсонд нь баяр хүргэхийн ялдамд цаашдын хамтын ажиллагаа өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаа тухайгаа илэрхийлсэн юм.

Тэрээр одоо амжилттай хэрэгжиж буй төслүүд тэр дундаа хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй мөрдөн байцаалт болон прокурорын хяналтыг сайжруулах төсөл, ёс зүй, авлигатай тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй төслүүдийн талаар товч мэдээллэн шинээр хэрэгжүүлж эхлэх гэж буй  “Залуу хуульчдыг чадавхжуулах” төслийн талаар танилцуулан хамтран ажиллахыг хүссэн юм.

Дэд сайд Г.Элбэгсайхан танилцуулга, мэдээлэл хийсэнд нь талархал илэрхийлэн Азийн сан нь тус яамтай өнгөрсөн хугацаанд цөөнгүй төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжүүлж ирснийг дурдаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны  зүгээс  дэмжин хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол Facebook Twitter

Харъяа агентлаг, байгууллагууд