НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛСАН ТУХАЙ ТАЙЛАН

 

            Хууль зүйн яамнаас Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг сурталчлах, бодлого үйл ажиллагаагаа таниулах, сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын зүгээс иргэдэд үзүүлж байгаа ажил, үйлчилгээний нэр төрөл, хүртээмжийг таниулах зорилгоор “Нээлттэй хаалганы өдөр”-ийг 2014 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 09.00 цагаас 17.00 цагийн хооронд Чингисийн талбайд зохион байгуулсан.

 

Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар Нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан, ажлын төлөвлөгөө, хөтөлбөр гарган ажилласан.

 

Нээлттэй хаалганы өдрийг угтан “Эрх чөлөөтэй Монгол хүн” аяныг нийт салбарын хэмжээнд өрнүүлэн аяны хүрээнд байгууллага дотоод үйл ажиллагаагаа сурталчлах, ажлаа эрчимжүүлж, иргэдэд илүү нээлттэй үйлчилгээ үзүүлж, нийт албан хаагчдынхаа тэгш оролцоог хангасан нийгмийн хариуцлагаа ухамсарласан сайн дурын олон арга хэмжээг  зохион байгуулсан.

 

Эрх зүйн шинэчлэлийн бодлого, явц, зорилт, байгууллагын ажил, үйлчилгээг иргэд олон нийтэд сурталчлах иргэдээс өргөдөл гомдол, хүсэлтийг нь хүлээн авч, шаардлагатай тохиолдолд газар дээр нь шийдвэрлэх арга хэмжээг зохион байгууллаа. Үүнд:

 

1. Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд батлагдсан хуулиудын товхимол, эрх зүйн шинэчлэлийн бодлогын явц, өргөн баригдсан хуулиудын төслийн танилцуулга, “2010 оны Засгийн газрын  тогтоолоор батлагдсан Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам”-ын  гарын авлагыг 150 ширхэг, яамны танилцуулга 1500 ширхэгийг  иргэдэд үнэ төлбөргүй тараав.

2. ХЗЯ-ны албан хаагчид  нийт 31 өргөдөл, гомдол бичгээр хүлээн авснаас  санал 2, гомдол 1, шүүмжлэл 3, ХЗХ-ны хохирол барагдуулах тухай хүсэлт 9, цахим тоглоомын үйл ажиллагааг зохицуулах журмын хэрэгжилттэй  холбоотой гомдол 7, цагдаа болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, ялтан шилжүүлэхтэй   холбоотой гомдол  9  байна.  8 өргөдөлд хариу өгч, 14 өргөдөл хяналтад байна.

 

3. Хилийн бүс, зурваст нэвтрэх зөвшөөрлийг 1 иргэнд олгож,  гэрээт хилчний албанд элсэхийг хүссэн 8 иргэнийг бүртгэж, 32 иргэнд зөвлөгөө өгч, Хил хамгаалах байгууллагын боловсон хүчний бодлого чиглэлийг танилцуулж, сул ажлын байрны сонгон шалгаруулалтад орохыг хүссэн 5 хүнд мэдээлэл, зөвлөгөө өгч, Хил хамгаалах байгууллагад алба хааж байсан 6 иргэнд архивын лавлагаа гарган өгч, 15 иргэнд баримтын байршлын талаар мэдээлэл өгсөн.  Хил хамгаалах байгууллагын холбоо, мэдээллийн техник хэрэгслийг танилцуулж, хилийн отрядуудад үүрэг гүйцэтгэж байгаа 8 хилийн цэргийн алба хаагч, 9 офицер, ахлагч нартай ар гэрийнх нь хүмүүсийг яриулсан.

 

4.  Улсын бүртгэлийн үйлчилгээг нийт 3157 иргэнд үзүүлснээс хаяж үрэгдүүлсэн 865 иргэний цахим үнэмлэх хүлээн авч 763-ийг нь хэвлэж өдөрт нь тарааж, үлдсэнийг нь ням гаригт  олгосон.  Архивын лавлагаа 192, гадаад паспортын хүчинтэй хугацааны сунгалт 341,  гадаад паспорт шинээр авах метариал мэдүүлэгийн хуудас 134 , гадаад паспортын хүчингүй 7,  төрсний болон гэрлэлтийн гэрчилгээний дахин олголт 32, хуулийн этгээдийн бүртгэлийн үйлчилгээг 7, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн үйлчилгээг 38 иргэнд тус тус үзүүллээ.

5.Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж, хугацаа нь дууссан 394 иргэнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхний талаарх лавлагаа олгож , жолооны үнэмлэхээ үрэгдүүлсэн, гэмтээсэн 61 иргэний материалыг хүлээн авч, галт зэвсэг улсын хилээр оруулах худалдах, тусгай дуут дохио ашиглах,  аюултай ачаа тээвэрлэх зөвшөөрөл олгох чиглэлээр 150 иргэнд зөвлөгөө өгсөн.

 

6. Иргэн хуулийн этгээдэд өр төлбөргүй лавлагааг 32 иргэн, 3 хуулийн этгээдэд, тогтоол гүйцэтгэх газраас ял эдэлж байгаа ялтан болон суллагдсан ялтны лавлагааг 2 иргэнд, санхүү үйлдвэр хөрөнгө оруулалтын газраас хоригдогсдын нэрийн дансны мэдээллийг 25 ялтны ар гэрт нь тус тус өгсөн.

 

7. Нийт давхардсан тоогоор 5212 иргэнд тахарын албаны тухай танилцуулга хийж, 6 иргэнд хууль зүйн зөвлөгөө өгч, 100 иргэнээс тахарын албаны талаар судалгаа авсан.

 

8. Нийт 620 иргэний цусны бүлгийг үнэ төлбөргүй тодорхойлж,  1450 хүний  гарын хээний дардсыг дурсгал болгон үлдээж,  2 иргэний галт зэвсгийг бүртгэж, 3 хүнд галт зэвсгийн ашиглалт, аюулгүй ажиллагааны талаар зөвлөгөө өгч, 15 иргэнд хууль эрх зүйн зөвлөгөө өгсөн.

 

            9. “Нээлттэй хаалганы өдөр”-өөр ХСИС-ийн бүрэлдэхүүн сургууль, бүтцийн нэгжүүд өөрсдийн үйл ажиллагаа, онцлогийг харуулсан 12 самбар байрлуулан, иргэдэд элсэлтийн журам, сургалтын үйл ажиллагааны талаар танилцуулга хуудас 450 ширхэгийг тарааж, 3 өргөдөл гомдол хүлээн авч шийдвэрлэн ажилласан.

 

10. Хууль зүйн туслалцааны төвийн 16 улсын өмгөөлөгч ажиллаж, нийт 350 иргэнд хууль зүйн зөвлөгөөг амаар болон бичгээр өгсөн байна. Хууль зүйн туслалцаа хүссэн 3 иргэний өргөдлийг хүлээн авч улсын өмгөөлөгч томилсон.

 

11. Монгол Улсын 1933, 1956 оны хүн амын тооллогын цахим мэдээллийн сангаас 70  иргэнд архивын магадлагаа олгож, муутуу цаасан дээр 200 гаруй хүний овог, нэрийг монгол бичгээр уран бичиж өгөх үйлчилгээ үзүүлсэн байна. Мөн Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдаж буй цаасан баримт; тамга; кино хальс, гэрэл зураг; зураг төслийн баримтын дээжсээс бүрдсэн архивын баримтын бичил үзэсгэлэнг гаргаж олон нийтэд үзүүлэв. 

 

12. Архивын ерөнхий газрын өнгөт танилцуулга 200ш, Төрийн архивуудын өнгөт танилцуулга 200ш, CD танилцуулга 100ш, жижиг брошюр 300ш тарааж, асарт байрласан LCD дэлгэцээр Архивын ерөнхий газрын видео танилцуулга, Монгол киног тоон хэлбэрт шилжүүлэх HD төслийн талаарх видео танилцуулга зэргийг үзүүлсэн байна.

 

13. ХЗҮХ-ээс нийт 30 төрлийн 50ш хуулийг иргэдэд хэвлэн өгч, эрх зүйн мэдээллийн 25 нэр төрлийн 4100 ширхэг брошюр тараасан байна. 49 нэр төрлийн 198 ном гаргаснаас 112 номыг хямдралтай номын худалдаагаар зарж,  Захиргааны эрх зүйн цуврал, авлигын гэмт явдал сургалтын гарын авлага зэрэг 4645 ширхэг ном үнэгүй тараажээ.

 

14. Зөвшөөрөл, бүртгэлийн чиглэлээр нийт 172 иргэнд зөвлөгөө өгснөөс

-       Виз олголт-4

-       Оршин суух зөвшөөрөл-5

-       Визийн зөвшөөрөл-4

-       Түр ирэгчийн бүртгэл-2

-       Бүртгэл, визийн анкет борлуулалт-4

-       Паспорт олголт-39 хүнд зөвлөгөө өгсөн.

 

            Шалган нэвтрүүлэх чиглэлээр

-       Зорчигч, тээврийн хэрэгслийн улсын хилээр нэвтэрсэн тухай лавлагаа-15нийт 285 иргэнд шалган нэвтрүүлэх чиглэлээр биечлэн зөвлөлгөө өгсөн.

 

 “Нээлттэй хаалганы өдөрлөг”- ийн талаар тухайн өдөр  давхардсан тоогоор 7 телевиз, 4 сонин 11 цахим хуудас нийт 22 мэдээллийн хэрэгсэл олон нийтэд мэдээлэл хүргэсэн.

 

 

 

 

 

 

 

ХУУЛЬ ЗҮЙН ЯАМ

 

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол Facebook Twitter

Харъяа агентлаг, байгууллагууд