ХУУЛЬ ЗҮЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 2015 ОНЫ 2 ДУГААР САРЫН АЖЛЫН МЭДЭЭ

      Хууль зүйн яам нь 2015 оны 2 дугаар сард дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.   

Нэг. Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд

       Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,  Зөрчлийн тухай хуулийн төслийг боловсруулан 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар шийдвэрлэж, хэлэлцэхээр тогтсон.

       Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газрын гишүүд холбогдох бусад байгууллагын саналыг авч нэгтгэн, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2015 оны 02 дугаар сарын 04-ны өдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн.

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулийн төслийг боловсруулж Засгийн газрын гишүүд, холбогдох бусад байгууллагын саналыг авч, ирсэн саналыг хуулийн төсөлд тусгах ажлыг хийж байна.

      Хохирлын сангийн тухай хуулийн төсөл, түүнийг дагаж гарах хуулийн төслүүдийг эцэслэн боловсруулж, Засгийн газрын гишүүд, холбогдох бусад байгууллагын санал авахаар хүргүүлэв.

      Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулж, Засгийн газрын гишүүд, холбогдох бусад байгууллагын саналыг авч, ирсэн саналыг хуулийн төсөлд тусгах ажлыг хийж байна.

      Хилийн тухай хуулийн төсөл, түүний үзэл баримтлалын төслийн анхны хувилбарыг боловсруулсан.

      Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хуулийн төслийг дагаж гарах хуулийн төслүүдийг боловсруулав.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын төслийн анхны хувилбарыг боловсруулаад байна.

      Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын төслийг эцэслэн боловсруулж, удирдлагад танилцуулсан.

      Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг шинэчлэн байгуулж, хуулийн төсөл боловсруулахтай холбоотой судалгаа хийж байна.

      Бэлтгэл хүчний цэргийн тухай, Тахарын албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн тушаалыг Хууль зүйн сайдаар тус тус батлуулан, холбогдох байгууллагаас хуулийн хэрэгжилтийн талаарх мэдээлэл болон цаашид боловсронгуй болгох саналыг авч, судалгаа хийж байна.

      Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хувилбарыг боловсруулав.

      Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөлд Засгийн газрын гишүүд болон холбогдох бусад байгууллагаас ирүүлсэн саналыг нэгтгэсэн.

      Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гүйцэтгэх ажлын тухай хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэг байгуулах тухай Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Хууль зүйн сайдын хамтарсан тушаалын төслийг боловсруулж, батлуулахаар ЗГХЭГ-т хүргүүлсэн.

      Монгол Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаярын санаачлан боловсруулсан “Тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг бууруулах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн төслийг боловсруулж, хуралдаанаар хэлэлцүүлэхээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн.

      Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Өрийн удирдлагын тухай, Зөвшөөрлийн тухай, Казиногийн тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тэтгэвэрийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нэмэлт оруулах тухай зэрэг хуулийн төсөл, “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын 11 тогтоолын төслийн үзэл баримтлал зэргийг батлан холбогдох яамдад хүргүүлэв. 

      Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, ардын болон гавъяат цолтон, ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Органик хүнсний тухай, Төрийн албаны тухай, Монгол Улс, Япон улс хоорондын зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай зэрэг нийт 4 хуулийн төсөлд санал өгөв.

      2015 онд энхийг дэмжих  ажиллагаанд Зэвсэгт хүчний цэргийн баг оролцуулах ОУ-ын хамтарсан сургалт, дадлага зохион байгуулах тухай, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зарим арга хэмжээний тухай, Гаалийн тарифын зөвлөлийн дүрэм, бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай, Үндэсний хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад суралцагчдад  тэтгэлэг олгох  журмыг шинэчлэн батлах тухай, Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтын эх үүсвэрийг тодорхойлох  тухай, Хурдан  морины  бүсийн уралдаан 2015 оны хуваарийг тогтоох тухай, Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-ын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын төлбөрийн орлогоос хувь хэмжээ тогтоох тухай зэрэг нийт  Засгийн газрын 43 тогтоолын төсөлд санал өгөв.

      Тайлангийн хугацаанд хууль зүйн 5 дүгнэлт гарган хүргүүлэв.

      “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2011 оны 30 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай, Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай”,  “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай”,  “Төрөөс тэтгэвэрийн талаар баримтлах бодлого шинэчлэн батлах тухай”,  Казиногийн тухай хуулийн төсөл, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль зэрэг нийт 10 хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх зөвшөөрөл олгов.

Хоёр. Салбарын бодлого, төлөвлөлтийг сайжруулах чиглэлээр

     Хууль зүйн сайдын тушаалаар “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут дохио болон гэрэл дохио  тавьж хэрэглэх журам”-д нэмэлт өөрчлөлт оруулав.

    Хууль зүйн сайдын тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Тахарын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүтэц, орон тоог шинэчлэн батлуулав.

      Хууль зүйн сайдын тушаалаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын  2015 оны төлөвлөгөө,  Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг байгууллагуудын хэмжээнд 2015 онд худалдан авах бараа, ажил үйлчилгээний ерөнхий төлөвлөгөөг  тус тус батлуулсан.

     Мөн Хууль зүйн сайдын тушаалаар Дорноговь, Дорнод, Хэнтий аймгийн зарим сумын ЗДТГ-ын дарга, Багахангай дүүргийн Тамгын газрын даргад нотариатчийн үүрэг хавсран гүйцэтгэх эрх олгов.

      ТНБД-ын тушаалаар яамны Хөдөлмөрийн дотоод журамд нэмэлт өөрчлөлт оруулж,   албан хаагчдын Ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн баталсан.

     “Захиргааны байгууллагын хяналт шинжилгээ, үнэлгээний нийтлэг журам”-ын дагуу Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран хэрэгжүүлж буй “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах” төслийн 2014 оны хэрэгжилт”, “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд  2014 онд  хийж хэрэгжүүлсэн арга хэмжээний хэрэгжилт”-д хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн.

      Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоолоор баталсан “Захиргааны байгууллагын хяналт шинжилгээ, үнэлгээний нийтлэг журам”-ын  дагуу дараах хөтөлбөр, “Хууль зүйн яамны харьяа агентлаг, байгууллагын 2014 оны үйл ажиллагааны тайлан”-д хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийв. Үүнд:

          - МУ-ын Засгийн газрын 2012 оны 146 дугаар тогтоолоор баталсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний стратеги (2012-2020 он)”;

          - МУ-ын Засгийн газрын 2007 оны 225 дугаар тогтоолоор баталсан “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний хөтөлбөр (2007-2015 он)”;

          - МУ-ын Засгийн газрын 2013 оны 34 дүгээр тогтоолоор баталсан “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги (2013-2016 он)”;

          - “Олон нийт- Цагдаагийн хамтын ажиллагаа хөтөлбөр”;-“Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр“-ийн гуравдугаар үе шатны зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө.

      Төрийн нарийн бичгийн даргын баталсан удирдамжийн дагуу телевиз, хэвлэл мэдээллийн байгууллагуудын 2014 оны  хамтран ажиллах гэрээний гүйцэтгэлийг шалган удирдлагад танилцуулсан.

      Дотоод аудитын журамд заасан цагалбарын дагуу харьяа агентлаг, байгууллагын “Эрсдэлийн үнэлгээ”-г нэгтгэсэн.  

      Жил бүр зохион байгуулагддаг Цагдаагийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн болж, төв орон нутгийн цагдаагийн байгууллагын нийт 100 гаруй удирдах албан хаагчид  оролцлоо.

      Хууль сахиулах байгууллагын удирдах ажилтнуудын гадаад хэлний мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор гадаад хэлний боловсролыг онлайнаар олгох TRIO 2015-2020 сургалтыг энэ сарын 13-ны баасан гаригт ШУТИС зохион байгууллаа.

      Хууль сахиулахын их сургууль Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Хилийн аюулгүй байдал ба менежмент” сэдэвт сургалтыг  2 дугаар сарын 2-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Гурав. Захиргааны  удирдлага, гадаад хамтын ажиллагааны чиглэлээр

      Хууль зүйн сайд Д.Дорлигжав НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч, хатагтай Сезин Синаноглу 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Хууль зүйн яаман дээр хүлээн авч уулзан хамтын ажиллагааны чиглэлийн талаар санал солилцов.

      Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасны дагуу Хууль зүйн яамны 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болсон санхүүгийн тайланг гаргаж 1-р сарын 23-нд Үндэсний Аудитын газарт хүргүүлсэн бөгөөд аудит хийгдэх явцад шаардлагатай мэдээллийг гарган өгч хамтран ажиллаж “зөрчилгүй санал дүгнэлт” авсан.

      Яамны аппаратын 2015 оны 1 дүгээр сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээг хуулийн хугацаанд гарган хянуулж, Шилэн дансны цахим хуудсанд мэдээлсэн.

      “Эрх зүйн сургалт, сурталчилгааны чиглэлээр 2015 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө”-г ТНБД-аар батлуулан, хэрэгжилтийн ханган ажиллаж байна.

      Зам тээврийн сайдын 2015 оны “Журамд өөрчлөлт оуулах, ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” 25 дугаар тушаал, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 13 дугаар тушаал, Уул уурхайн сайдын тушаал зэрэг нийт 3 захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр Улсын нэгдсэн санд бүртгүүлэхээр ирүүлсэнд дүгнэлт хүргүүлж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны сайдын 1 тушаалд холбогдох хөдөлгөөнийг хийн, Уул уурхайн сайдын 1 тушаалыг захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн нэгдсэн санд хянаж бүртгэв.

      Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн нэгдсэн санд 1 тушаал,  хүчингүй  болгосон 1 шийдвэр бүртгэж, эрх зүйн мэдээллийн нэгдсэн санд оруулж, өөрчлөлт хөдөлгөөнийг  хийсэн.

      Хууль тогтоомжийн үндэсний санд хууль, хуулийн нэмэлт өөрчлөлт-33  /гэрээ-3, нэмэлт өөрчлөлт-30/, УИХ-ын тогтоол-17, Ерөнхийлөгчийн зарлиг-6, Засгийн газрын тогтоол-19, ҮХЦ-ийн шийдвэр-2,  нийт 77 эрх зүйн акт бүртгэгдсэн.

     Хуулиудын нэмэлт өөрчлөлт, Засгийн газрын тогтоолоор оруулсан өөрчлөлтийг холбогдох хяналтын хувь болон эх сурвалжуудад УИХ-ын, ҮХЦ-ийн, ЗГ-ын тогтоолд  оруулсан өөрчлөлт-44 тогтоолоор 60 эх хувь, эх сурвалжид хөдөлгөөнийг тусгалаа.

      Улсын бүртгэлийн нэгдсэн санд бүртгэлтэй эсэх талаар лавлагаа хүссэн Монголын Хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч, Махонилиотта ХХН, Хийморь Хүннү ХХН-өөс ирүүлсэн 2 хүсэлтэд лавлагааг гарган хүргүүлэв.

      Хууль тогтоомжийн бүртгэл лавламжийн сангаас 23 ажилтанд давхардсан тоогоор 66 актаар лавлагаа өгөгдсөн.

      2015 оны 2 дугаар сард нийт-1095 албан бичиг ирсэнээс шууд буюу хариугүй- 867, хариутай -228, хугацаанд нь шийдсэн-172, шийдвэрлэгдээгүй  бичиг-6  байна.

      Нийт  426  албан бичигт огноо, дугаар өгч,  567 бичгийг нэг бүрчлэн дугтуйлж, дотоодын албан байгууллага, гадаад-5 /дипломат шуудан/, хувь хүмүүст хүргүүлэх ажлыг зохион байгуулсан.

      Мөн иргэд, байгууллагаас 41 өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авч 25 өргөдлийг шийдвэрлэж, хяналтад 16 өргөдөл байна.

      Засгийн газрын санал хүсэлт хүлээн авах 11-11 төвөөс тус яаманд 25 санал хүсэлт хуваарилагдсан бөгөөд 21-д тухай бүр хариу өгч, 4 санал хяналтад байна.Төрлөөр ангилбал гомдол 6, шүүмжлэл 1, санал хүсэлт 18  байна.

      Монгол улсын хууль, Улсын Их Хурлын тогтоол, Засгийн газрын тогтоол,, Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг цахим бүртгэл /Able/-д бүртгэн Сайд, Төрийн нарийн бичгийн даргад танилцуулан цохолт хийлгэн холбогдох нэгжийн дарга нарт танилцуулан сан хариуцсан мэргэжилтэнд хүлээлгэн өгсөн.

 

 

ХУУЛЬ ЗҮЙН ЯАМ

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол Facebook Twitter

Харъяа агентлаг, байгууллагууд