Нээлттэй дуудлагын худалдаанд урьж байна

Нээлттэй дуудлагын худалдаанд урьж байна

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 188 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 108 дугаар тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Хорих 401, 411 дүгээр ангийн үл хөдлөх хөрөнгийг хамгийн өндөр үнэ санал болгосон хуулийн этгээд, хувь хүнд үе шаттай хүлээлгэн өгөх нөхцөлтэйгээр нээлттэй дуудлагын худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн.

Дуудлагын худалдаа болох газар болон хугацаа: Дуудлагын худалдаа 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 11.00 цагт Төрийн өмчийн хорооны хурлын танхимд болно. 

 Худалдах доод үнэ болон дэнчингийн хэмжээ

 

 

/төгрөгөөр/

Д/д

Эд хөрөнгийн цогцолбор

Байршил

Ашиглалтанд орсон он

Санал болгох доод үнэ

Дуудлагын худалдаанд тавих дэнчингийн хэмжээ /Доод үнийн 20 хувь/

1

ШШГЕГ-ийн харъяа хорих 401, 411 дүгээр анги.

Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо

1958-2013

9,750,000,000

1,950,000,000

 

 

Товч танилцуулга:

Хорих 401, 411 дүгээр анги нь Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших бөгөөд нийт 5,3 га газар, 29 нэрийн үл хөдлөх хөрөнгөөс бүрдэнэ. Үүнд хорих 401 дүгээр ангийн дамжин өнгөрөхийн 3 нэрийн хөрөнгө (Спорт заал, буудлагын тийр, блокон хашаа), нэгдсэн эмнэлгийн зориулалттай 16 нэрийн хөрөнгө (эмнэлгийн 2 давхар барилга, түүний дагалдсан барилга байгууламжууд), хорих 411 дүгээр ангийн 10 нэрийн хөрөнгө (контор, сургуулийн зориулалттай 2 давхар барилга, мөн дагалдах бусад барилга байгууламжууд) байна.

Тус хорих ангиудын оршин байгаа байгууламж нь цэвэр усны шугамд холбогдоогүй, бохир усны шугамд холбогдсон бөгөөд өөрсдийн гүний худгаас цэвэр усны хэрэгцээгээ хангадаг, дулааны дотоод эх үүсвэртэй.

Дуудлагын худалдаанд хүсэлт ирүүлэх:

1. Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийг 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 10.30 цаг хүртэл Төрийн өмчийн хорооны 420 тоотод хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.

2. Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт нь зөв, цэвэр бөглөсөн худалдаанд оролцох хүсэлтийн маягт, дэнчин төлснийг нотлох баримт, иргэний үнэмлэх /аж ахуйн нэгжийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ/-ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтаас бүрдэнэ.

3. Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл:

Худалдан авагч нь дуудлагын худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.

Уг үл хөдлөх хөрөнгийг Өмч эзэшигчийн төлөөлөл болох Хууль зүйн яам болон Худалдагч болох Төрийн өмчийн хороо нь Худалдан авагч буюу Дуудлагын худалдааны ялагч талд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын нэгдсэн хорих ангийн барилга баригдаж дууссаны дараа хүлээлгэн өгнө.

4. Дэнчинг байршуулах данс: Төрийн сан банкин дахь Төрийн өмчийн хорооны 900019006 тоот данс /Төрийн өмчийн хорооны регистрийн дугаар: 1700669/.

Худалдах үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл авах:

Худалдах барилгын талаарх мэдээлэл, дуудлагын худалдааны журам, дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг Төрийн өмчийн хорооны www.spc.gov.mn вэб хуудас эсвэл Төрийн өмчийн хорооны 420, 422 тоот өрөөнд ирж авна уу.

 

Лавлах утас: 263911, 262075

ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРОО

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол Facebook Twitter

Харъяа агентлаг, байгууллагууд