Хууль зүйн туслалцааны төвийн 2014 оны үйл ажиллагааны талаарх статистик мэдээ

Хууль зүйн туслалцааны төвийн улсын өмгөөлөгчид 2014 онд нийт 1895 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлүүлж, 179 эрүүгийн хэрэг шүүхийн өмнөх шатанд шийдвэрлүүлж, 7351 иргэнд хууль зүйн зөвөлгөө өгч ажилласан байна.

Улсын хэмжээнд нийт 1895 өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд Хууль зүйн туслалцааны төвд 49 улсын өмгөөлөгч ажиллаж байгаа нь нийт өмгөөлөгчдийн 2,5% -ийг эзэлж байна. Харин улсын өмгөөлөгчдийн шүүхээр шийдвэрлүүлсэн 1895 эрүүгийн хэрэг нь 2014 онд шүүхээр шийдвэрлэгдсэн 6375 эрүүгийн хэргийн 30%-ийг эзэлж байна.

2014 онд нийт 19913 хэрэг шүүхийн өмнөх шатанд шийдвэрлэгдсэн бөгөөд Хууль зүйн туслалцааны төвийн улсын өмгөөлөгчдийн шийдвэрлүүлсэн 179 хэрэг 0,9%-ийг эзэлж байна.

Хууль зүйн туслалцааны төв нь 2014 оны 01 сарын 20-ны өдөр байгуулагдан, үйл ажиллагааныхаа талаарх мэдээлэл, сурталчилгааг тогтмол хийж ирсэний дүнд улсын өмгөөлөгчдөд хандах иргэдийн тоо тогтмол нэмэгдэж ирсэн байна. 

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол Facebook Twitter

Харъяа агентлаг, байгууллагууд