“Хөрш орнуудын шүүх болон хууль сахиулах байгууллагын дээд түвшний уулзалт”-д оролцлоо

“Хөрш орнуудын шүүх болон хууль сахиулах байгууллагын дээд түвшний уулзалт”-д оролцлоо

БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макаод 7 дугаар сарын 18-21-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “Хөрш орнуудын шүүх болон хууль сахиулах байгууллагын дээд түвшний уулзалт”-д тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг оролцон Монгол Улсын хууль сахиулах байгууллага, Монгол Улсад хэрэгжүүлж буй эрх зүйн шинэчлэл түүнчлэн БНХАУ, БНХАУ-ын ЗЗОБ Макао, Хонгкогтой хэрэгжүүлж буй эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх ажиллагаа зэрэг асуудлаар илтгэл танилцуулсан. Тус хуралд БНХАУ, Индонези, Шри-Ланк, БНСУ, Бангладеш, Камбож, Мьянмар, Вьетнам, Тайланд зэрэг 9 орны Дээд шүүх, ГХЯ, Хууль зүйн яам, Цагдаагийн байгууллагын дээд түвшний удирдлагууд оролцсон байна.

Монгол Улс Ялтан шилжүүлэх тухай Европын Конвенцид 2015 онд нэгдэн орж өнөөгийн байдлаар нийт 20 улстай 28 гэрээ, хэлэлцээр байгуулснаас ялтан шилжүүлэх гэрээ 9 улстай, эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээг 17 улстай тус тус тус байгуулсан. БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонгконгтой “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засаг Захиргааны онцгой бүс Хонгконгийн засгийн газар хоорондын хэлэлцээр” мөн Засаг захиргааны онцгой бүс Макаотой “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засаг Захиргааны онцгой бүс Макаогийн засгийн газар хоорондын хэлэлцээр” , “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засаг Захиргааны онцгой бүс Макаогийн засгийн газар хоорондын хэлэлцээр”, “Иргэний болон худалдааны асуудлаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засаг Захиргааны онцгой бүс Макаогийн засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг тус тус байгуулахаар ажиллаж байна.

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол Facebook Twitter

Харъяа агентлаг, байгууллагууд