ХУУЛЬ ЗҮЙН БОДЛОГЫН ГАЗРЫН АЖЛЫН МЭДЭЭ (2016 ОНЫ 10 ДУГААР САРЫН 01-НИЙ ӨДРӨӨС 07-НЫ ӨДӨР)

                                                         

  1. Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн төслийг боловсруулж санал авахаар визэнд гаргасан.
  2. Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгйн төслийг боловсруулж санал авахаар холбогдох байгууллагад хүргүүлэв.
  3. Дотоодын цэргийн тухай хуулийн төслийг боловсруулж санал авахаар холбогдох байгууллагад хүргүүлэв.
  4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн эхний хуралдааныг зохион байгуулав.
  5. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах Ажлын хэсэг хуралдав.
  6. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөл боловсруулах Хууль зүйн байнгын хорооны дэргэдэх ажлын хэсэг 2016.10.05-ны өдөр хуралдсан.  Тус хуулийн төслийн хэлэлцүүлгийг 2016.10.06-ны өдөр зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, холбогдох яам, төрийн болон төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөл, олон улсын байгууллагын төлөөлөл 100 орчим хүн оролцрн, хуулийн төслийн талаар санал солилцов.. 

 

Мэдээг нэгтгэсэн:

ХЗБГ-ын мэргэжилтэн Н.Мөнхтуяа

ХЗБГ-ын гэрээт ажилтан А.Оргилболд /2016.10.10/

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол Facebook Twitter

Харъяа агентлаг, байгууллагууд